Иргэнд үзүүлэх татварын хөнгөлөлтийг заавал 10 хувь гэж тооцдоггүй

 download (1)Хувь хүний орлогын албан татварын ногдуулалтын талаар ТЕГ-ын татварын улсын байцаагч  Д.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

-Иргэд хуулиа судлал­гүйгээр бизнес эхэлснээр за­рим тохиолдолд алдагдалд ордог.

Тэгэхээр хувь хүн үйл ажиллагаа явуулаад ашиг олж байгаа тохиолдолд тат­вар төлөх нь мэдээж. Чухам ямар хуулийн дагуу хэдий хэмжээний татвар төлөхөө сайн мэддэггүй. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Монгол Улсад ажил, үйл­чилгээ эрхэлж буй Монгол Улсын  иргэн,  гадаадын ир­гэн, харьяалалгүй хүн  Хувь  хүний орлогын  албан тат­­варын хууль болон Ор­логыг нь тухай бүр то­дор­хойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрх­­лэгч иргэний орлогын ал­­­бан татварын тухай хуу­­­­лийн дагуу албан тат­ва­рыг ногдуулж, ту­хайн орон нутгийн төсөвт төв­­лө­рүүлнэ. Орлогыг нь ту­хай бүр тодорхойлох бо­ломж­гүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын хууль нь жижиг бизнес эр­хэлж байгаа иргэдийн ал­бан татварыг  зохицуулдаг. Иргэнд татвар ногдуулахдаа па­тен­таар, жиш­гээр тодор­хой­­лох аргач­лалаар гэсэн хоёр хэлбэрээр зохицуулна. Па­тентаар тат­вар төлж бай­гаа иргэдийн ажил үйл­­­чилгээнд жижиг хэм­жээ­ний 16 нэр төрлийн ажил үйлчилгээ хамаарна.

Ту­хайлбал  лангуугаар  ху­далдаа  эрхлэх, түлээ  нүүрс борлуулах, чимэглэлийн бо­­­­­лон тасалгааны ургамал, цэ­цэг тарьж худалдах  гэх мэт. 2001 оноос энэ хуу­лийн хэрэгжиж бай­гаа бөгөөд төлөх татварын хэм­жээнд өөрчлөлт ороогүй. Лан­гуугаар худалдаа эрхэл­дэг  иргэд  хоёр  метр лан­гуунд сардаа 6000 төгрөгийн тат­­вар төлдөг ба сарын 30 хоногт  хуваахад  нэг өдөрт 200 төгрөгийн татвар тө­лө­хөөр гарч байна.

Хүнс барааны дэлгүүр, цайны газар, биллиард тог­луулах, чингэлэг, тээврийн хэ­рэгсэл дээрээс худалдаа эрх­­лэх  гэх  мэт  18 нэр төр­­­­­лийн ажил,  үйлчилгээ явуулж бай­гаа иргэд энэ жиш­­­гээр тат­вараа тодор­хой­лох бө­гөөд  сар бүр 10 мянган төг­­рөгийн урьдчилгаа татвар төлж, улирал бүр тайлан гар­гаж, татварын албаар тат­­­­варын илүү, дутууг батал­гаажуулна. Мөн жилийн эцэст тайлагнана.

-Хувь хүний орлогын ал­бан татварын тухай хуу­лийн хувьд?

-Энэ хууль 2007 оноос ши­нэчилсэн найруулгаар хэ­рэгжсэнээс   хойш   долоон  жил болж  байна.  Энэ  хуу­лийн дагуу тухайн татварын жилд цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө  борлуулсаны  ор­лого, төлбөрт таавар, бооцоот тог­лоом, эд мөнгөний хонж­ворт сугалааны орлого, ур­ла­гийн тоглолт, спортын тэм­цээний шагнал, наадмын бай шагнал, шууд бус орлого олсон иргэн албан татвар төлнө. Дээрх орлогуудаас үл хөдлөх эд хөрөнгө бор­луулсаны орлогод хоёр хувиар, спорт, урлагийн тог­лолтоос олсон орлогод таван хувиар, хонжворт сугалааны орлогод 40 хувиар, эдгээрээс бусад орлогод 10 хувиар тус тус албан татвар ногдуулна.

-Зарим уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулаад орлогынхоо ал­бан татвараа төлөхгүй бай­на гэх яриа их гардаг. Яг хэдэн хувийн татвар төл­дөг юм. Хэрвээ татвараа тө­лөхгүй бол ямар арга хэм­жээ авдаг вэ?

-Хувь хүний орлогын ал­бан татварын хуульд заас­ны дагуу энэ төрлийн орлого олж байгаа иргэд нь олсон  орлогоосоо таван хувиар тат­вар төлнө. Хэрэв татвар тө­­лөгч иргэнийг хуулийн хугацаанд татвараа төлж, тай­лагнаагүй  тохиол­долд Тат­­варын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасны дагуу  хариуцлага  хү­лээл­гэнэ. Татвар тө­лөгч хуульд заасан хуга­цаанд татвараа үнэн зөв тодор­хойлж тө­лөөгүй тохиолдолд нөхөн татвар ногдуулж, нө­хөн төлүүлэх татварын 30 хувь­тай тэнцэх хэмжээний тор­гууль, мөн алданги төлдөг.

-Үйл ажиллагааны ор­лого гэхээр юу орох вэ?

-Хуульд заасны да­гуу өөрийн мэргэжлээр бие даан үйл ажиллагаа явуулж байгаа иргэд болон ху­­­дал­даа, үйлчилгээ эрхлэгсэд, тогт­мол бус ор­логотой иргэд ха­маарна. Монгол улсын хи­лээр бараа материал  им­пор­толсон  ир­гэд үйл ажил­ла­гааны ор­логоор тайлагнана.

Үйл ажил­лагааны ор­логотой иргэд  улирал бүр урьдчилгаа тат­вар төлж, жилийн эцэст буюу дараа оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр дугаар сарын 15-ны дотор тайлангаа өөрийн харъяа дүүргийн татварын хэлтэст хүргүүлнэ. Энэ хуу­­лийн заалтын дагуу төлж, тайлагнах бүхий Мон­гол Улсын хилээр ба­раа, материал импортолж бай­гаа иргэд төдийлөн сайн хам­рахгүй байна. Эдгээр иргэд их хэмжээний мөнгөөр эргэлдэж байгаа боловч, орлогоо багаар тайлагнах, эсвэл патентаар төлөх асуу­дал нэлээн байна.

-Хэрвээ санамсаргүй байд­­­лаар  эсвэл     санаа­тай­гаар татвар төлөхгүй, үйл ажил­лагаагаа тайлагнахгүй бай­гаа тохиолдолд яах вэ?

-Ажил,  үйлчилгээ  эр­хэлж орлого  олсон иргэн бүр албан татвар төлөх үүрэгтэй. Энэ үүргээ иргэн бүр ухам­сар­лах хэрэгтэй. Хэрвээ са­наатай болон санамсаргүй байдлаар татвараас зайлс­хийсэн тохиолдолд хуулийн дагуу  хариуцлага хүлээх бол­дог. Иймээс иргэд тат­варын эрсдэлээс өөрийгөө хам­гаалж байх нь чухал юм.

Татвар төлөгч татвараа хуу­лийн хугацаанд үнэн зөв, төлж тайлагнаагүйгээс нө­хөн татвар, торгууль, ал­дангитай хамт төлөх болдог. Тухайлбал иргэн “Д” хуу­лийн хугацаанд татвараа үнэн зөв тодорхойлж төлсөн тохиолдолд  нэг сая төгрөг төлөх байсан бол татвараа хугацаандаа төлөөгүйгээс нө­хөн, татвар, торгууль, ал­­дангийн хамт 1.5 сая юмуу түүнээс дээш ч болох магад­лалтай. Тиймээс иргэд маань аливаа үйл ажил­лагаа эрхлэхдээ  эхнээс  нь холбогдох хууль журмыг сайтар судлах хэрэгтэй. Тэг­вэл таны бизнес урт хуга­цаанд тогтвортой явагдах боломж бүрдэнэ.

Татварын жилд орлого олж, олсон орлогоосоо Хувь хүний орлогын албан татвар  төлсөн иргэд хуульд заасан хөнгөлөлт,  чөлөөлөлтөд  хам­­­­­­­рагдах боломжтой. Хуу­лийн  дагуу хөнгөлөлт, чө­лөө­лөл­төд хамрагдаж бай­гаа иргэдийн тоо жилээс жилд 10 гаруй мянган иргэнээр нэмэгдэж байгаа.

-Орон сууц худалдан авсан иргэд, сургалтын төл­бөрөө төлсөн оюутан, түүний ар гэрт тодорхой хувийг нь буцаан олгодог. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Дээр хэлсэнчлэн тухайн татварын жилд олсон ор­логоосоо  Хувь хүний ор­логын албан татвар төлсөн иргэд хуулийн дагуу хөн­гөлөлт, чөлөөлөлтөд хам­раг­даж байгаа. Иргэдийн сайн мэдэх хуулийн 16.1.12-д заа­сан “Хувь хүн өөрийн хө­рөнгө болон банк, санхүү­гийн байгууллагаас зээлийн хөрөнгөөр авсан хувьдаа орон сууц барих буюу ху­далдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэн­цэх орлого”-ыг чөлөөлж өгдөг. Ихэнх иргэд 30.0 сая төгрөгийн 10 хувь болох 3.0 сая төгрөгийг буцаан авна гэж ойлгодог.  Татварын алба тооцоолол хийхдээ хуулийн 26.1.5 заалтыг баримтлан хийнэ. Энэ нь тухайн иргэний татвар ногдох орлогоос уг хөнгөлөлтийг хасч тооцно гэсэн үг.

-Тодруулбал?

-Иргэн “Д” сарын 500  мянган төгрөгийн цалин­гийн орлоготой. Жилийн нийт орлогын дүн 6 мянган төгрөг. Үүнээс Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын шимт­­гэлд төлсөн 600 мян­ган төгрөгийг хасахад 5.400.000 төгрөгийн татвар ног­дох орлогын дүн гарна. Ингээд анхны  жилдээ орон сууцны чөлөөлөлтөд хам­рагдаж бай­гаа тул татвар ногдох орлогын дүн болох 5.400.000 төг­рөгөөс 3000.0 мянган төгрөгийн чөлөөлөлтийг хас­­на. Чө­лөө­лөлтийн да­раах татвар ног­дуулах ор­­ло­гын дүн  (-2460.0)  мян­ган   төг­рөг болно. Энэ дүн­­гээс дараа дараагийн жи­­лүү­дэд чө­лөөлөлтөө эдлэн ха­саг­да­на. Иргэн “Д”-ийн ту­хайн жилд Хувь хүний орлогын албан татварт төлөх дүн 540.0 мянган төгрөг байна. Үүнээс хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “….84.0 мянган төгрөгийн хөн­гөлөлт үзүүлнэ” гэсний да­гуу 540.0 мянган төгрөгөөс 84.0 төгрөгийг хасч 456.0 мянган төгрөгийн татвар төл­нө. Энэ тохиолдолд иргэн “Д”-д тухайн тайлант онд Хувь хүний орлогын албан татварт төлсөн  456.0 мянган төгрөгийн илүү төлөлтийг буцаан олгоно. Тооцоолол хийж байгаа зарчим нь энэ байд­лаар хийгдэнэ. Энд зөв­хөн цалингийн орлоготой ир­гэний жишээн дээр авлаа.

Мөн оюутны сургалтын төлбөрийн хувьд энэ зарч­маар тооцоолол нь хийг­дэнэ. Хөнгөлөлт, чө­­лөө­лөлт эдэлж байгаа ир­гэдийн бүрдүүлбэл зохих ма­териалын жаг­саал­тыг  Тат­варын ерөнхий газ­рын mta.mn веб хуудсанд байр­шуулсан байгаа.

-Зарим оюутнуудад сур­галтын төлбөр төлсөн ч гэсэн дээрх хөнгөлөлт  ол­гогд­доггүй. Энэ ямар учир­тай юм бэ?

-Татварын  илүү тө­лөл­тийг буцаан авах бо­ломжгүй иргэдийн тухайд иргэд маань тухайн жилдээ орлого олоогүй эсвэл орлого олсон ч гэсэн хувь хүний орлогын албан татвараа төлөөгүй бай­­даг. Энэ то­хиолдолд хөн­­­­гөлөлтөд хам­рагдах бо­ломж­гүй юм.

-Төрийн албан хаагч, хүүх­­дийнхээ сургалтын төл­­­­бөрийг 3-4 жил төлсөн ч гэ­сэн тодорхой хувийг нь бу­­­цаан аваагүй бол нөхөж олгох боломжтой юу?

-Энэ тохиолдолд нөхөн олгох боломжгүй.

-Цаашид иргэд маань юуг анхаарах шаардлагатай вэ?

-Иргэдэд хандаж хэлэхэд, орлого олсон тухай бүрдээ татвараа төлж хэвших, тат­варын эрсдэлээс өөрийгөө хам­­гаалж, хуулийн  мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бүх юм цахимжсан өнөө үед өөрөө татвараа төлж хэвших нь чухал. Одоо ажлын бай­ран дээрээ байх үедээ гар утаснаасаа төлбөрөө хий­чих­дэг сайхан болсон байна.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …