Нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хөгжлийн суурь тавигдлаа

Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг томоохон салбар юм. Гэвч Худалдааны салбарын харилцааг зохицуулсан хууль батлагдахгүй байгаагаас дэлхий нийтийн хөгжлийн шинэ чиг хандлагатай хөл нийлэн алхаж, худалдаа, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрх зүйн зохицуулалт, журам, стандартыг нийцүүлэн өөрчлөх, сайжруулах шаардлага зайлшгүй тулгамдаж байна.

Иймд Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Худалдааны их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн мэргэжлийн эрдэмтэн судлаачдын багтай хамтран ажиллаж, нийслэлийн худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын өнөөгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа, шинжилгээний дүнд үндэслэн “Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийг боловсруулсан.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

Худалдаа үйлчилгээний салбарын харилцааг зохицуулах эрх зүйн орчин сайжирч, худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журам болон холбогдох стандартуудыг шинэчилж, шаардлагатай зарим стандартыг шинээр боловсруулна.
Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин хөгжүүлснээр салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлнэ
Худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт дэвшилтэт технологи, инновацийг франчайз хэлбэрээр нутагшуулж, олон улсын жишигт нийцсэн “Үндэсний сүлжээ”-г хөгжүүлснээр инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болж, хүн амыг чанартай, аюулгүй, хоол хүнс, бараа бүтээгдэхүүн, соёлтой үйлчилгээгээр хангана. Хэрэглэгчид олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тав тухтай орчинд үйлчлүүлэх, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид аюулгүй, эрүүл орчинд сэтгэл ханамжтай ажил, үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ.
Аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлж, “UB naadam”, “UB green food”, “UB mice food”, “UB event food” загваруудыг бий болгоно.
Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг Нийслэлийн худалдааны салбарт нэвтрүүлж хог хаягдлын менежментийг сайжруулж, эрчим хүчний хэмнэлт, утаагүй хэрэглээг дэмжиж, агаарын бохирдлыг бууруулах нөхцлийг бүрдүүлнэ.
Хүн амын хоол хүнсний зохистой хэрэглээний мэдлэг боловсрол дээшилж, хандлага, дадал төлөвшин, эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах нөхцлийг бүрдүүлж, хооллолтоос хамаарсан өвчлөлийн хэмжээ буурна.
Ийнхүү худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжих хөтөлбөрийг Нийслэлийн хэмжээнд анх удаа боловсруулж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн 2018.04.26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …