Сарны гүн дэх ус дэлхий дээрх усны эх үүсвэртэй төстэй

381f46c909719136bigСүүлийн үеийн судалгаанаас харахад сар 4.5 тэрбүм жилийн өмнө дэлхийн дагуул болохдоо дэлхийн усны нөөцөөс авсан аж.

Броун их сургуулийн Алберто Саал хэмээх геохимич эрдэмтэн Аполло сансрын хөлгийн  сарнаас авчирсан дээжид усны судалгаа явуулсны дүнд сар бий болохдоо хуурай, чулуулаг байгаагүй гэсэн дүгнэлт хийсэн тухай “Шинжлэх Ухаан” сэтгүүл 5 дугаар сарын 9-ний дугаартаа нийтэлжээ. Саран дээрх галт уулын тэсрэлтийн үед сарны гадаргад цацагдсан магма нь чулуу болон хувирсан байх магадлалтай. Эдгээр чулуунууд нь дотроо хатуужсан жижиг бөмбөлөгөн талстууд агуулж байсан ба тэдгээр нь усыг задгай сансарт цацагдхаас сэргийлдэг байна.

Хэрвээ Саалийн энэ тайлбар үнэн аваас “Сар анх хэрхэн яаж үүссэн бэ?” гэдэг маргаан дахин гарч ирэх нь дамжиггүй. Саал хэлэхдээ “4.5 тэрбүм жилийн тэртээ дэлхийг анх үүсэхэд хэмжээгээрээ Ангараг гараг шиг асар том сансрын биет дэлхийг дайран гарч түүнээс үүссэн дулааны нөлөөгөөр дэлхийн тойрог замаар явж байсан хайлмаган чулуулагууд нэгдэж манай дагуул сар бий болсон” гэжээ.

Орчуулсан:  Т.Эрдэнэбат

МУИС, ОУХС-ийн оюутан

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …