Нийслэл хотод маань манай улсын хүн амын 45% хувь нь төвлөрсөн байдаг. Харин сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн амын ундны цэвэр асуудлын талаар хаа хаанаа яригдаж байна. Үдсэндээ нийслэлийнхнийг усаар хангадаг үндсэн дөрвөн хэсэг 160-170 гүний худгаас усаа татаж ард иргэдийн цэвэр усны хэрэглээг хангадаг байна. Өөрөөр хэлбэл газрын гүний хамгийн цэвэр усыг ундандаа шууд хэрэглэдэг гэсэн үг юм. Гүнийн цэвэр ус нь эргээд нөхөн сэргээгдэхдээ байгалийн жамаар 200 мянгаас дээш жилийн дараа нөхөн сэргээгддэг гэдэг. Гэтэл ийм үнэ цэнэтэй цэвэр гүний цэвэр ус нь хэрэглэгчдэд хүрэх явцдаа бохирдож байгааг албаныхан хэллээ. Учир нь Нийслэлийн УСУГ-т хамаарагддаг шугам сүлжээний насжилтыг авч үзвэл 204.5 км нь 2-10 нас, 198.2 км нь 11-30 жил, 140.7 км шугам хоолой 31-53 жил болжээ. 50 нас хүрч, хүүхдийн зулай шиг нимгэрсэн хоолойнуудад нэг см хүртэлх зузаан зэв тогтсон бөгөөд бид гүнийн цэвэр ус биш бохирдсон ус хэрэглэж байгаа юм байна. Хэрвээ байгалийн дахин сэргээгддэггүй гүнийн цэнгэг усыг тэр чигээр нь хэрэглэж чадахгүй байгаа бол бид гадаргын усаа цэвэршүүлээд хэрэглэсэнтэй ялгаагүй байна.
О.Рана