Монголын уран зохиолыг өрнөдөд таниулж буй орчуулагч Саймон Викхамсмит: Тахилч Алтангэрэл намайг Данзанравжаагийн сахиустай гэдэг

Монголын зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулж, баруунд гаргаж танилцуулах зорилготой эрхэм бол яалт ч үгүй Саймон Викхамсмит. Бид түүнтэй цахимаар холбогдож ярилцсан юм.

-Монголын уран зохиолыг орчуулан өрнөдөд таниулж буй хүн бол та. Сүүлийн үед хэний ямар бүтээлийг англи хэлнээ хөрвүүлэв?

 -Мэнд-Ооёогийн “Шилийн богд” романыг орчуулж байгаа. Мөн Колумбын их сургуулийн хэвлэлийн газраас гаргасан цоморлигтоо олон зохиолчийн янз бүрийн өгүүллэгийг орчуулж багтаасан. Ер нь шинэ юм уу мэдэхгүй зохиолчоо ямагт эрнэ шүү.

 -Минийхээр та голдуу шүлэг орчуулдаг юм шиг. Яагаад?

-Эхлээд зөвхөн яруу найраг орчуулсан. Харин одоо шүлэг, өгүүллэг, эсээ, тууж орчуулах юм. Монголын зохиолч, яруу найрагчдаас анх холбогдсон хүн маань Мэнд-Ооёо. Түүний зохиол бүтээл голдуу яруу найраг. Тиймээс би яруу найраг орчуулж эхэлсэн л дээ. Яруу найргийн санаа заримдаа их хэцүү. Би Мэнд-Ооёогийн яруу найргаас өмнө Данзанравжаагийн түүвэр зохиол орчуулсан. Их хэцүү байсан шүү. Өгүүллэг орчуулахад дэндүү нарийн мэдрэмж шаардагдана. Бас их ээдрээтэй шүү.

 -Ер нь нэг шүлгийг хэд хоногт орчуулдаг вэ?

-Хэр удах нь зохиолын сэдэв, уртаас, миний тархи, толгойноос хамаардаг. Өдөр бүр өөр л дөө. Заримдаа тархи зогсонги байдалд орж, хоёр хоног текстээ харж чаддаггүй. Гурав дахь хоногоос нь ажиллаж чадна.

 -Монгол яруу найргийн чухам юу таныг ингэтлээ татсан нь сонин юм…

 -Үнэндээ яг таг тодорхойлж хэлэх хэцүү л дээ. Магадгүй мэдрэмж байж болох, Монголын уул усны мэдрэмж. Монголд, Улаанбаатарт байхдаа надад маш өөр мэдрэмж төрдөг байлаа. Сэтгэлийнх үү, биеийнх үү хэлж мэдэхгүй юм. Энэ дотно мэдрэмж яруу найрагт л бий. Нээлттэй байж магадгүй, яруу найрагт бас чадамж байдаг.

 -Орчуулах яруу найрагч болон шүлгүүдээ сонгодог шалгуур бий юу, танд?

-Тухайн зохиол миний сонирхлыг татаж чадвал орчуулна. Яагаад гэвэл миний сонирхлыг татаад, би тэр зохиолд дуртай болчихвол сайн орчуулж магад. Тэгээд бас өөр хүнд, бусдад сонирхолтой болно гэж бодож байна.

 -Та яруу найргаар л дагнаж байна уу?

 -Үгүй ээ. Гэхдээ миний орчуулгын ихэнх яруу найраг гэж болно. Цаашдаа өгүүллэг, тууж, роман орчуулах санаатай.

-Таны бодлоор Монголын хамгийн шилдэг яруу найрагч хэн бэ?

-Миний уншсан яруу найрагчдаас бол Данзанравжаа шилдэг нь. Түүний сэтгэл их нарийн. Тахилч Алтангэрэлтэй уулзахад надад “Чи Равжаагийн сахиустай” гэж хэлж байсан шүү, магадгүй л юм. Миний бие эрхтэнд аль алинаар нь туссан. Зөвхөн Данзанравжаа надад ийм үр ашигтай байна шүү дээ. Тэр, лам төдийгүй бүх хүнд яригдсан яруу найрагч байсан. Шүлэг, яруу найраг нь бурхны дотор, гадна, нууц гэсэн гурван байдалтай. Жишээ нь “Үлэмжийн чанар” эмэгтэй хүнийг магтан дуулсан хайрын шүлэг байвч шашны бас жинхэнэ сэтгэл хувиргах байдалтай шүлэг. Заримдаа морь, морилох гэдэг санаа хэрэглэвэл тийм, морилох санаатай гэвч бас хүний сэтгэлийн бурхны сэтгэлд морилох (хувиргах) санаатай байна. Уншигчийн ойлгох зүйл нь бурхны шашин шиг дандаа зөв, дандаа сайн. Дахин уншихад санаан дээр илүү гүн морилдог уншигч, мөн орчуулагч…

-Хамгийн их “зовоосон” шүлэг гэвэл…Хэр удаж орчуулав?

-Зохиолч, яруу найрагч Урианхайн шүлгийг орчуулахдаа заримдаа бухимдсан шүү. Түүний шүлгүүд их гүн ухааны аястай, бас оньсого шиг учраас намайг тийм байдалд оруулсан л даа. Мөн Мэнд-Ооёо хэрэглээнээс гарсан, хуучин үг хэрэглэдэг. Энийг нь хэлэхээр тэр зүгээр л инээдэг. Орчуулж байгаа намайг ингэж “зовоох” нь их сайн. Яагаад гэвэл миний тархи сунадаг юм.

 -Та зохиолч, яруу найрагчдаас хэн хэнтэй дотно харьцаж үерхдэг вэ?
-Мэнд-Ооёогийн олон монгол яруу найрагч, зохиолчтой сайн харьцаа холбоотой болсон. Ялангуяа “Гал” бүлгэмийн Саруулбуян, Баатар, Оюунцэцэг, Ойдов агсан, Хүрэлбаатар. Бас Данзанравжаатай сайн холбоотой.

 -Яруу найргийг хэр баргийн хүн харь хэл рүү орчуулахгүй. Тэгэхээр та бас шүлэг бичдэг байх нь ээ…

-Өө үгүй дээ. Би арван хэдтэй хөвгүүн байхдаа маш муу хэдэн шүлэг бичсэн. Гэхдээ азаар алдсанаа ойлгосон л доо.

-Орчуулахсан гэж хорхой чинь хүрч буй ном бий юу? Та хэд хоногийн өмнө Содномнамжилын “Огторгуйн очир” номыг завтай бол орчуулах сан гэж дуу алдаж байсан…

-Тийм ээ, “Огторгуйн очир”-ыг орчуулмаар байна. Содномнамжилын бурхны шашны тухай ойлголт, үзэл бодол, шүлгийнх нь хэв маяг надад их сонирхолтой санагддаг. Бас Жамд гэдэг зохиолчийн өгүүллэгүүд сонирхлыг маань эрхгүй татаж байна. Социализмын үеийн амьдралыг илүү дотно, илүү сайн ойлгохыг хүсэж байна. Гэхдээ тийм шог зохиол орчуулах заримдаа их хэцүү. Монгол хүний хошин шогийн нарийн мэдрэмж хэрэгтэй байх л даа. Удвалын өгүүллэгүүд, Сэнгээгийн “Аюуш”, Тарваагийн “Дамирангийнхан”, Эрдэнийн “Халхын заяасан харгуй”, Чойжилын Чимидийн “Магеллан хаагуур гарсан бэ?” гээд л. Бас зохиолчдын намтар. Юутай ч завтай сан бол…

 -Ингэхэд та Содномнамжил агсантай танил байсан уу?

-Үгүй ээ. Монголд анх очихоос маань өмнө нас барчихсан, тэр. Шүлэг, яруу найргаар нь түүний үзэл бодол, санаа сэтгэлийг жаахан ч гэсэн ойлгож, мэдэрч чадна гэж бодно.

-Өрнөдөд танигдахад хамгийн ойрхон байгаа монгол зохиолч хэн бэ?

-Чинагийн Галсангийн герман хэлээр зохиосон ном Европт их алдаршсан. Тэрэнд Европын уран зохиолын шагнал бий. Харин англиар орчуулагдсан ном тун цөөн байгаа нь харамсалтай. Америкийн монгол судлаач Хенри Шварцын эмхэтгэж 1972 онд хэвлүүлсэн цоморлиг, өнгөрсөн тавдугаар сард Колумбын их сургуульд миний хэвлүүлсэн цоморлиг (“Suncranes and Other Stories”)-оос өөр ном үгүй. Би бас 2015 онд Ц.Ойдовын түүвэр (“The End of the Dark Era”) гаргасан. Ийм зохиолч, ийм уран бүтээл өрнөдөд зайлшгүй танигдана.

-Та Монголд хэдэн удаа ирсэн бэ? Ойрд ирэх төлөвлөгөө бий юу?
 -Монголд 2006 оноос хойш 12 удаа очсон болов уу. Бараг л жил бүр юм даа. Ирэх жил 2022 онд очих санаатай.

-Манай орны чухам юу нь таныг тэгтлээ их татав?

 -За. Ялангуяа хээр талын зай тайван, анир чимээгүй. Тэнд байхдаа миний сэтгэл нээгдсэн.

-Та анх хэний зохиол бүтээлийг орчуулсан бэ?

 -Данзанравжаагийн түүвэр зохиолыг. Мөн Цагааны “Яруу найргийн цоморлиг”-ийг. Эрдэмтэн Мөнх-Амгалан гуайн нэр, м-мэйл хаягийг интернэтээс олоод и-мэйл бичихэд ачтай итгэмтгий тэр хүн номоо илгээсэн. Танихгүй байж надад итгэсэн шүү. Би ч ном буцааж илгээгээд орчуулсан. Анхны орчуулга маш муу болсон учраас дахисан. Тэгээд “Равжаа хутагт миний сахиус байж мэдэх нь. Би заавал орчуулна” гэж бодсон доо. Мөнх-Амгалан бид хоёр одоо ч уулзаагүй. Ингэж миний өмнө Монголын уран зохиолын үүд хаалга нээгдсэн юм.

 -Орчуулах зохиолчдынхоо бүтээлийг ямар шалгуураар сонгодог вэ?

 -Надад сонин, сонирхолтой санагдсан л бол орчуулна. Гэхдээ сонин гэж яг юуг илэрхийлэх нь бас хэцүү. Ер нь зөн совингоороо шийддэг гэж болно шүү.

 -Танд захиалж зохиол бүтээлээ орчуулуулсан хүн бий юу?

-Байгаа. Ийм хүмүүстэй хамтарч ажиллах их сайн.

 -Гуравхан сая хүн амтай Монголд хэтэрхий олон зохиолч, яруу найрагч гэж би боддог. Энэ талаарх таны бодол…

-Хамгийн гол нь бичиж байгаа хүнд өөрт нь таалагдаж байвал сайн. Дараа нь би зохиолын нь уншвал таашаал авч магад. Харин үнэхээр авьяастай зохиолч ховор, энэ бол өөр зүйл.

Үнэхээр авьяастай зохиолч ямар байх ёстой вэ?

Улс, тэгээд хүний нас, зан гэх мэтээс хамаардаг нь харагдана.

-Модернист Галсансүх, Мөнхбаяр, Ануудар агсан гурав бол Монголын орчин үеийн уран зохиолын томоохон төлөөлөгчид. Та тэдний зохиолуудаас орчуулж байв уу?

 -Галсансүх, Ануудар хоёрын бүтээлүүдээс орчуулсан шүү. Ялангуяа Ануударынхад их дуртай. “4 биш 4” номыг нь орчуулсан. Бас “Бүх юм” гэдэг тууж нь Колумбын их сургуулийн хэвлэх газар хэвлүүлсэн орчуулгын цоморлигтоо оруулсан. Цоморлигт маань Өлзийтөгсийн “Рауль, Рауль хоёр” гэдэг өгүүллэгт орсон. Харин Мөнхбаярын зохиолуудаас одоо хүртэл уншаагүй

. -Нэг хэсэг Тодко Самсон хэмээх зохиолчийн ном Монголд бэстселлер болж байв. Та энэ зохиолчийг мэдэх үү?

-Тэрний тухай юу ч мэдэхгүй ээ, уучлаарай. Интернэтээс уншина даа.

-Таныхаар ямар хүнийг зохиолч гэх вэ?

-Мэдэхгүй ээ, олон янзын хүн зохиолч болж болох л байх. Мэнд-Ооёо, Сэнгээ, Инжинааш, Удвал, Аюурзана, Галсансүх, Өлзийтөгс, Бавуудорж, Тодко Самсон…

Тэдний хооронд ямар холбоо байна вэ? Хүн байна, тийм үү?

Хүн зоригтой зохиовол, амьдрал ойлгож үзвэл зохиолч байж магадгүй л юм.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Одоо бага уншдаг болсон. Багадаа номноос огт салдаггүй байлаа. Найз нөхөдгүй хүүхэд байсан болохоор ном л миний найз бас багш байсан юм. Одоо Монголын уран зохиолоос өөр ном уншдаггүй. Уншихаас илүү сэтгэх, бясалгах, мэдрэх дуртай.

-Монгол хэлийг бие дааж сурсан гэлүү? Чухам юу нь таныг тэгтлээ их татсан хэрэг вэ ?

-Би хориод насандаа төвөд хэл бие дааж сурсан. Бие даах нь илүү амархан л даа. Энэ үедээ монгол хэл бас сурсан. Яагаад сурах болсноо мартжээ. Гэхдээ бурхны шашнаас болсон байж магад. 1996 онд зургадугаар Далай ламын нууц намтрыг орчуулж эхлээд Данзанравжаагийн зохиолыг уншсан. Тэр бүтээл Монголын уран зохиолын оргил шиг л санагдсан даа.

-Монголд мэргэжлийн зохиолч бий юу? Судлаач, шүүмжлэгч нар Аюурзаныг л гэдэг…

-Аль нэг оронд мэргэжлийн зохиолч гэж хэнийг хэлэх вэ? Минийхээр Аюурзана бол авьяастай зохиолч. Гэвч алдар цол, мөнгө төгрөгний тухайд үнэхээр шалихгүй. Ер нь алдар цол хэрэггүй байж магад. Гол нь зохиолч, зөвхөн үнэнч зохиолч л байх хэрэгтэй.

-Тэгвэл Монголын уран зохиолыг дэлхийнхтэй харьцуулбал ямар төвшинд байгаа бол?

-Дэлхийн уран зохиол олон төвшинд байгаа. Миний бодлоор Монголын сайн зохиолч аль нэг орны сайн зохиолчтой адилхан. Хамгийн гол нь Монголын уран зохиол орчуулагдахгүй бол дэлхийд хэн ч хэзээ ч уншихгүй. Англи, герман, франц, хятад, япон хэлээр орчуулагдсан бол энэ хүн Монголын уран зохиолын сайн чанарыг ойлгоно гэж бодож байна.

-1990-ээд оныхныг залгамжлагчид яагаад гарч ирэхгүй байна вэ?

-Сайн мэдэхгүй юм. 1990-ээд оны тэргүүн эгнээнийхэн их хүчтэй гарч ирсэн. Залуу зохиолчид гарч ирэх хэрэгтэй ч энэ нь маш хэцүү. Модернист тэргүүн эгнээ, нүүдэлчдийн уламжлалт хэв маяг хоёр, нэг зам олж чадвал их сайн болох байх.байх Залуусыг сайн мэдэхгүй ч Өсөхболдын яруу найргийг орчуулсан. Миний хувьд их сайн.

-Судлал шүүмжлэлийн талаарх таны бодол…

-Шүүмжлэгчдийн санаа сонин байна л даа. Заримдаа нэг талаар зөвхөн мэдлэг, оюун ухаанаа харуулах боломж гэж харагдана. Би хааяа шүүмж бичих юунд хэрэгтэйг ойлгодоггүй.

 -Өнөө цагийн хамгийн шилдэг зохиолч нь Аюурзана, Өлзийтөгс хрёр гэдэгтэй та санал нийлэх үү?

-Монголд авьяастай зохиолч олон бий. Миний бодлоор хамгийн шилдэг гэх хэрэггүй мэт. Учир нь бүтээл нт надад таашаал өгвөл тэр хамгийн шилдэг.

 -Англи хэлтнүүд манай уран зохиолыг хэр сонирхдог бол?

 -Үүнийг хэлэхэд хэцүү. Хэрэв хүмүүст боломж олговол сонирхол байх болно. Дугуй хэлбэртэй асуудал байна. Минийх шиг орчуулга сонирхол төрүүлэхэд тусална гэж найдна. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд өөр орчуулагчид хэрэгтэй.

-Монгол зохиолчдоос хэний ямар зохиолыг та ширээний номоо болгосон бэ?

-Ширээн дээр маань ямагт монгол хэлний товч тайлбар толь бичиг байдаг. Цэвэлийн, Шагжийн бас Хангины Гомбожавын, Бавдений “Монгол-ангои толь бичиг”. Орчуулагч хүн олон толь бичигтэй бүтээлч харилцаатай байх шаардлагатай.

-Онгод гэж юу вэ? Таных хэдийд ордог вэ?

 -Хүн юу гэж боддогийг тодорхой хэлж чадах эсэхээ мэдэхгүй байна, би. Онгод, надад хүн юу болохыг харуулж магадгүй л юм.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ?

 -Орчуулагчаас гадна их сургуулийн багш. Би бичих судлал заадаг.

-Яаж яваад уран зохиолтой тэр тусмаа Монголын уран зохиолтой холбогдочхов оо?

-Лондонгийн их сургуульд англи хэл, уран зохиол сурсан. Угаасаа уран зохиолд маш их дуртай, сонирхсон л доо. Гэхдээ аажмаар англи хэлний сонирхол маань буурсан. Яаж яваад Монголын уран зохиол анх орчуулснаа дээр хэлсэн. Гэвч миний бодлоор яг Монголын уран зохиол биш Монголын соёл, шашин, хүмүүсийг илүү сонирхсон гэж болно. Тиймээс Данзанравжаа, Мэнд-Ооёогийн хамгийн сайн эхлэл тавьсан гэж харагдана.

 -Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Rutgers их сургуульд бичих судлал заадаг. Ихэнх нь хятад оюутан. Би бас монгол, манж, төвөд хэл, соёл, уран зохиол бас орчуулах судлал заадаг.

-Ярилцлагынхаа төгсгөлд таны хувийн амьдралыг сонирхож болох уу? Нууц биш бол хаана хэн хэнтэйгээ амьдарч байна вэ? Та лам байсан гэлүү?

-Тийм ээ, хориод насандаа би Шотландад лам болсон, бясалгал үйлдсэн. Их сайн цаг байлаа. Гэвч удалгүй ээж маань нас барсан туо аавыгаа харах гээд больсон.Энэ туршлага маань зарим монгол зохиолчийн тухайлбал Данзанравжаа, Содномнамжил, Одгэрэл, Мэнд-Ооёо, Нямсүрэн нарын зохиол бүтээлийг ойлгоход тусалсан гэж боддог.

 -Унших дуртай монгол шүлгээ хэлээч…

-Их олон бүр дэндүү олон шүлэг бий. Тухайлбал Данзанравжаагийн “Бардам сэргэлэн боргио”, Нямсүрэнгийн “Шүлэг гэдэг шувуу” гээд л. -Нууц биш ээ. Эхнэр бид хоёр Нью-Жерси мужийн нэгэн жижиг хотод амьдардаг. Нэлээн их ойтой газар. Өглөө бүр донгодох шувуудыг сонсож сэрдэг нь эмнээс илүү өөр, бас сайн.

 -Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ярилцсан Ш Эрдэнэтөр

payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online
быстрый кредит без проверок credit-n.ru кредит под 0 на карту

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …