МУИС хэлбэрээ өөрчлөөд судалгааны сургууль болчихгүй

äлогоМонгол Улсын Их сургуулийн бүтцийн шинэчлэлийг эсэргүүцэж тус сургуулийн салбар зургаан сургуулийн 30 гаруй багш “МУИС-д ардчиллыг сэргээх түр хороо” байгуулсан тухай мэдээлсэн. Энэ талаар МУИС-ийн Геологи Газар зүйн сургуулийн багш Х.Уламбадрахтай ярилцлаа.

-МУИС дээр яг ямар асуу­дал үүсээд байна вэ?

-Бид чинь ардчилсан ний­гэмд амьдарч байгаа улс биз дээ. Тэгвэл нийгэм, бо­­­ловс­­­­ролын салбарын түү­­­­­чээ болсон МУИС дээр ардчиллын зарчмууд алдаг­даад байна. Тэнд аливаа асуудалд дарангуйлалын ч гэмээр юм уу, тийм хэлбэ­­рээр, багш оюутнуудаа үл тоосон байдал­тайгаар хан­­­даж байна. Тодруулбал үйл ажиллагааны ил тод бай­­­дал бүрэн алдагдлаа. Үүнд Удирдах зөвлөл болон аж­­лын хэсгүүдээс гарч буй хур­­лын шийдвэрүүд хэрхэн гарсан тухай мэдээлэл бүгдэд хаалттай байна. Бүтцийн өөрчлөлт нь хариуцлага, эрх, үүргийн хя­налтгүй хийгдэж байгаа бөгөөд хариуц­лага тооцох зарчим үгүй болсон учраас багш нар эсэргүүцэж түр хороо байгуулсан.

МУИС-ийн бүтэц, зохион бай­гуулалтыг боловсронгуй бол­гох тухай Удирдах зөвлөлийн тогтоолын төсөл хэмээх баримт бичгийг гадаад харилцаа, хамтын ажил­лагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эр­­дэнэ ТУЗ-д танилцуулж, бат­­­­луу­­ла­­хаар улайр­сан. Л.Мөнх-Эрдэнэ захирлын энэ­­­­­­­­хүү хариуцлагагүй үйлд­­лийг МУИС-ийн захирал А.Галтбаяр бүрэлдэхүүн сур­­гуу­­­­­­­лиу­­дын бүх багш нар­­­­тай хийсэн уулзалтын үеэр хүлээн зөвшөөрсөн бо­­­ловч өнөөг хүртэл ямар ч хариуцлага тоо­цохгүй, хам­гаалсаар байна.

Тий­мээс ардчилсан нийгмийн суурь зарч­мыг баримтлан ямар нэг хариуц­­лага хүлээх ёстой.

-МУИС одоогоор 14 сал­бар сургууль, 20 мянга ор­чим оюутан, 800 гаруй багш­тайгаар үйл ажиллагаа явуулж буй боловсролын то­­­­­­моо­хон байгууллага. Тий­мээс энэ сургуулийн бүтцийг хэр­­­хэн өөрчлөх гээд байгаа нь сонир­хол татаж байна?

-Байгаль, нийгэм, хүмүүн­лэгийн ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сур­гууль, Хуулийн сургууль, Бизне­­­сийн сургууль гэсэн дөр­вөн салбар сургуультай болгоно гэж байгаа. Үүнийг ма­най багш нар, оюутнууд, жи­рийн иргэд ч гэсэн эсэр­гүүцэж байна.

Энгийн жишээ дурдахад МУИС-ийн Эдийн засгийн сур­гууль гэдэг чинь Мон­голдоо брэнд нэр болчихоод байгаа шүү дээ. Оюутнууд МУИС-ийн Эдийн зас­гийн сургуулиар овоглохдоо дур­тай байдаг. Тэгвэл одоо тэр нэр үгүй болж байна. Хүмүүс ч хүүхдээ МУИС-ийн Эдийн засагт сурдаг гэж ярихаас МУИС-ийн Бизнест сурдаг гэж ярихгүй болов уу. Мөн Монгол хэл соёлын сургууль гэж байна. Энэ сургуульд гадаадын оюут­нууд хамгийн их сурдаг. Гэвч энэ нэр бас байхгүй болж, зөвхөн тэн­хим төдий л болох юм байх. Сүүлийн үед дэлхийн томоохон сургуулиуд газар зүй, геологийн салбарын газар­тай холбоотой салбар нэгжүүдээ нэгтгэж Дэлхий судлалын сургууль гэж байгуулаад ажиллаж байхад манайд эсрэгээрээ хэрэгжих гээд байна шүү дээ.

-Танай сургуулийн удир­дла­­гуудын боловсруулсан өөрч­лөлтөөр ямар үр дүн гарах юм бэ?

– Тэд 14 сургуулийг дө­рөв бол­гож цөөлснөөр 700 сая төгрөг хэмнэх тооцоог гар­галаа гээд байгаа.

Дарга нарын орон тоог бууруулна гэж яриад байгаа юм. Их сургуульд тийм олон дарга, их төсөв, оюутны төлбөрийн мөнгөнөөс идэж уугаад байгаа юм биш. Салбар сургуулийн багш нар, тэнхимийн эрхлэгч, мөн сургалтын албаны эрх­лэгч нарт эрх мэдэл гэж юм байх­гүй. Энэ ажлыг ирэх долоо хоногт хүмүүсээрээ хийл­­гээрэй гэсэн үүрэг чиг­лэл л өгдөг. Ингэснийхээ төлөө 30 мянган төгрөгийн л нэмэгдлийг 2005 оноос хойш авдаг болсон. Энэ байдлаас үзэхэд яагаад ч 700 сая төгрөг хэмнэж чадахгүй. Тодруулбал 100 орчим тэн­химийн эрхлэгчийн 30 мян­ган төгрөгийг хэмнэх гэж бодоход яагаад ч 700 сая хү­рэх­гүй нь ойлгомжтой биз дээ.

Хэмнэж болно. Гэхдээ зохистой бүтэц нь юу вэ гэдгийг багш, эрдэмтдээсээ асуух хэрэгтэй. Тэгэх­гүйгээр хөшигний цаана хуй­валдаан хийгээд, тэрийгээ Удирдах зөвлөлд оруулж батлуулах гэж явсан нь буруу гэж үзэж байгаа.

-Ер нь их сургуулийн зардлыг танана гэхээр олдож буй цөөн хэдэн төгрөгөөрөө өнөө маргаашаа аргал гэ­сэн­тэй адилхан дуулдаж байна. Ингэхээр цаана нь хөгж­лийн тухай яриад ч хэрэг­гүй болж байгаа юм биш үү?

-Монгол Улс 2008 онд Мянганы хөгжлийн зорил­­­­­тод суурилсан үндэс­­ний хөгж­­лийн цогц бодлого гар­­га­сан. Үүнтэй уялдуу­­лан “Бо­ловсрол” үндэсний хөтөл­бө­рийг батлан гаргасан. Мөн 2016 он хүр­тэлх боловсролын салбарыг хөг­­­­жүүлэх үндсэн чиглэлийг “Боловс­рол” үн­­­дэс­ний хөтөл­­­бөрийн үзэл баримт­­лалаар боловс­­руул­­сан.

Ингээд төрөөс гаргаж буй бодлого шийдвэрүүдийг ха­рахаар их сургуулиуд маань томоо­хон судалгааны сургууль болох зорил­готой байдаг. Тэгвэл судал­гааны сургуулийг дэлхий дээр гур­ван арга замаар байгуул­даг.

Нэгдүгээрт төрөөс маш их мөнгө зарцуулдаг. Үү­ний тод жишээг БНХАУ харуул­сан. Тус улс жил бүр 10 тэрбум ам.доллар зарцуулаад Чинхуа их сургууль, Бээ­жингийн үндэсний их сур­гуулиа дэлхийн топуудын эгнээнд оруулж чадсан. Хоёр­дугаарт холбооны сур­гууль гэж байгаа. Энэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг нэгт­гэх замаар судалгааны том сургуулиудыг байгуулдаг. Үүнийг ОХУ, Франц ул­сад амжилттай хийсэн. Дараа­гийн нэг зам нь цоо шинэ их сургууль байгуулах явдал.

Харамсалтай нь ийм арга зам манай өнөөгийн байдлаас ха­рагдахгүй бай­на. Монголын их, дээд сур­гуулиудын багш, эрдэмтэд өөрчлөлт шинэчлэлтийг хий­хийг хүсдэг. Тиймээс дэм­жиж байгаа.

-Тэгээд яагаад бусдынхаа хийсэн ажлыг шүүмжлээд байгаа юм?

-“Буруу замаар будаа тээ­вэл буцахдаа шороо тээнэ” гэсэн үг байдаг. Буруу замаар орох гээд байгаа учраас л бид дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. Яг өнөөдрийн МУИС-ийн удирдлагууд шиг хэлбэрийн өөрчлөлт хийгээд судал­гааны сургууль болно гэж байхгүй. Нөгөө талаар ардчиллын гол зарчмуудыг  МУИС дээр зөрчөөд байгаа юм. Ма­най сургууль ард­чилал, өөрч­­лөлт шинэчлэлтийг сор­­го­­гоор хүлээж авдаг газар. Энэ ч утгаараа Монголын ард­чилал МУИС-аас эхтэй гээд хэлчихэд нэг их бу­­­руу­­­дахгүй. Яагаад гэвэл С.Зориг агснаас эхлээд өнөөд­­­рийн Засгийн газрын тэргүүн Н.Ал­танхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, УИХ-ын дэд дарга Р.Гончи­гдорж, УИХ-ын гишүүн Д.Лүн­дээжанцан гээд ардчиллын үндэс суурийг тавьж байсан, одоо бэхжүүлэхээр хүчин зүтгэж буй хүмүүс бүгд манай сургуульд сурч, баг­шилж байсан хүмүүс.

-МУИС-ийг судалгааны сургууль болгохын тулд юу хийх шаардлагатай вэ?

-Их сургуулиудаа судал­гааны сургууль, төв болгох бодлогоо хэрэг­­жүүлэхийн тулд төрөөс мөнгө гаргах­гүй­гээр, санхүүжилт татах­­гүйгээр хэзээ ч болгож чадах­гүй. Тухайлбал Японы Нагоя их сур­гуулийн жи­лийн төсөв нь нэг тэрбум ам.доллар. Үүний 90 хувийг нь төр нь даадаг. Үлдсэн хувийг нь тухайн сургууль үйл ажиллагаанаасаа санхүү­жүүлээд явдаг. Гэтэл МУИС-ийн жилийн төсөв нь 17 сая ам.доллар. Үүний 96 хувийг оюутны сургалтын төлбөр бүрдүүлдэг. Дөрвөн хувийн санхүүжилтийг нь төр даах нэрийдлээр халуун хүйтэн ус, дулааны асуудлыг шийддэг. Ийм байдлаар хэзээ ч судалгааны их сургууль болж чадахгүй.

Мөн оюутны төлбөрийг оюутандаа л зарцуулах ёс­той. Би оюутны төлбөрөөр цалингаа авч байгаагийнхаа төлөө тухайн оюутанд хи­­чээлээ л заах зарчмаар ажил­­­лана. Тэгэхгүйгээр оюут­­­­­ны төлбөрийн 50 хувьд нь хичээл заагаад 50 хувьд нь судалгаа хийж болох­­гүй биз дээ. Үнэхээр их сургуулийг судалгааны төв болгоно, багш нар эрдэм шинэжилгээний ажил хийх ёстой гэж үзэж байгаа бол чухал чухал судалгааны аж­лынхаа зардлыг, тоног төхөө­­рөмжийг төрөөс гаргах хэрэгтэй.

-Дээд боловсролын ши­нэч­лэлтийн талаар ямар бодолтой байна вэ?

– Би XXI зууны дэлхийн дээд боловсролын чиг ханд­­­лага, Монголын дээд боловс­ролын чиг хандлагыг судлан үзэж байсан. Монголын дээд боловсролын сал­бар шинэчлэгдэх цаг нь нэгэнт болсон. Гэхдээ дэлхий ний­тийн чиг хандлагыг барьж хөгжих хэрэгтэй. Одоо дэлхийн чиг хандлага ямар байна вэ гэхээр нэгдүгээрт хотхоны системээр хөгжиж байна. Энэ чиглэлээр маш олон харилцаа бий болж байгаа. Тухайлбал гадны оюутнуудыг хэрхэн татах вэ, тэдний сургалтдаа өгч буй мөнгийг хэрхэн хуваарилах, мөнгөнд нь дүйх үйлчилгээ үзүүлэх гээд маш олон асуудал гарч ирнэ.

Мөн хүний хүчин зүйлээс хамаарч хөгжүүлэх асуудал гарч ирнэ. Өндөр хөгжилтэй орнууд бүх салбартаа эрдэм шинжилгээний ажил явуу­лах, мэргэжилтэн бэлт­гэх бодлогоо тасралтгүй бод­лого­тойгоор бэлдэж байна.

Харин манай улсад энэ тал дээр дутагдал гарч ирдэг. Тухайлбал Газар зүй, геологийн шинжлэх ухааны на­­рийн мэргэжлийн хүн их цөөхөн байна. Дээрх шинжлэх ухаан нь дахиад нарийн мэргэжилд задрахаар тэр чиглэлийн хүн нь байхгүй болчихдог. Жишээ нь нэг шинэ хичээл, шинэ анги нээх гэхээр багшлах боловсон хүчин олдохгүй байх үе бишгүй тохиолд­дог. Бид хүний хүчин зүйлээ бодоод өөрсдөдөө таарсан үндэсний онцлогоо тусгасан хувил­бар гаргаж болно.

Түүнээс биш 200 сая, 100 сая хүн амтай, нийгэм нь хөгжөөд 100, 200 жил болсон, тухайн салбарынх нь эрдэмтдийн тоо мянга, мянгаар хэмжигддэг газруудыг шууд хуулбарлан дууриаж болохгүй.

Д.Баяржаргал

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …