Д.Бадарч: Нисдэг долоон бөөгийн дэргэд одоогийн бөө нар хөлд, хэлд орж байгаа хүүхэд л гэсэн үг

Бөө судлаач Д.Бадарчтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.

Монголд хичнээн төрлийн бөө байдаг вэ?

Ерөнхийдөө таван язгуур бөө байдаг. Тодруулбал Дархад, Буриад, Халх, Ойрд, Хотгойд гэсэн язгуурт хуваагддаг.

Аль язгуурын бөө олон байдаг вэ?

Тооны их багад хийсэн тодорхой судалгаа байдаггүй. Бөө мөргөлд ямар ч нэгдсэн удирдлага гэж байхгүй. Язгуурын бөө нар тус бүртээ янз бүрийн холбоодод харъяалагддаг. Олон бөө төрж байгаа асуудалд хүмүүс эмзэглэдэг ч би нэг их эмзэглээд байдаггүй. Бөө шинээр төрөх хандлага зөвхөн Монголд бус олон улсад ч ажиглагдаж байгаа. Бөө бол шашин биш байгалийн оршихуй юм. Бүх шашиныг бий болохоос өмнө бөөгийн шашин байсан. Тиймээс бөө бол бүх шашины эцэг гэж хэлж болохоор юм. Хийж буй үйл хэрэг нь шашных юм шиг боловч оршихуй нь будда, христ зэрэг бусад шашин шиг номлол гэх зүйл байхгүй. Байгаль дэлхий сүүлийн хэдэн жилд маш ихээр сүйдлээ. Нэг ёсондоо бөө нар байгаль дэлхийн хэлмэрч гэж бас ойлгож болох. Тэд л байгаль эхтэй ярилцдаг. Бөө олон төрж байгаа ч байгаль эх өөрөө шалгарал явуулдаг. Хэн сайн, чадварлаг нь л үлдэнэ.

Бөө ийм олноор төрж байгаад эерэг болоод сөрөг тал бий юу?

Энэ орчлонд бүх зүйл сайнтай муутай байдаг. Бөө нар хүний сайн сайхны төлөө л байх ёстой. Зарим нэг нь үүнийг буруугаар ашиглаад яваа ч байх. Гэсэн хэдий ч бүх шашин төрдөө захирагдаж явах ёстой гэсэн үе үеийн хууль бий. Төр үүнийг зохицуулах үүрэгтэй. Түүнээс биш ямар нэгэн холбоо бөөгийн нөхцөл байдлыг зохицуулах гэсэн зүйл харагдахгүй байгаа л даа. Гэхдээ Солонгос, Латин америкийн бөө нар өөрийн гэсэн удирдлагатай байдаг юм билээ. Тодруулбал оршин байгаа байршилаараа. Манайд тийм удирдлага гэж зүйл байхгүй. Түүхэнд Чингис хаан Усан өвгөнийг бөөгийн тэргүүнээр сонгож байсан тухай баримт байдаг юм билээ.

Бөө нь бусад шашины урсгалтай хэрхэн холбоотой байдаг вэ?

Шашин гэдэг маань байгальд буй оршихуй. Энгийн хүмүүсийн барьж, харах, сонсох мэдрэх боломжгүй зүйлийг тэд л олж харж байна. Эцсийн эцэст бүх шашин нэг л зорилготой шүү дээ. Бүгд л уулын оргил өөд мацаж байгаа. Бусад шашин буюу Будда, Христ, Лалын шашин өөрийн шашины оргилд хүрчихээд буцаад номолж эхэлсэн. Харин тус номлолыг нь эерэг, сөргөөр хүлээж авсан хүмүүс хорвоогоор дүүрэн байна. Аливаа шашинд өөрийн үзэмжийг нэмээд цааш нь гуйвуулах тохиолдол ч их болж. Одоо бурхан багшийн сургаалийг гайхамшигтай мэддэг гээд хэн нэг нь ярилаа гэхэд яг тэр зиндаанд юм уу тухайн хүнээс илүүг мэддэг байж номлох болно оо доо.

Шашин шүтэх, эс шүтэх эрхийг нь олгочихсон манай улсын хувьд энэ олон шашин оршин буй нь улс үндэстнийг хуваахад хүргэх вий гэж та боддог уу?

Тийм зүйл гарах вий гэж би боддог. Аливаа шашиныг тухайн улсын төрийн тэргүүн, цаашлаад ард түмэн нь хүндлэн биширч байх юм бол оюунлагаараа үлддэг. Харин эсрэгээрээ шашин, сүслэгийг хувийн хэрэгсэл мэтээр ашиглаж буй улс оронд тайван байдал гэхээсээ илүүтэй дайн байлдаан, бослого тэмцэл л ирж байдаг. Бурхадын сургаалиас хэдэн хувийг нь мэдсэн хүмүүс бурхан шашиныг хувьчилж авах гэж улайрснаас дайн байлдаан гарах тохиолдол ч их буй. Нэг шашин өөр ямар нэгэн улсад нэвтрэхдээ улстөрийн зорилгогүй орох тохиолдол түүхэнд байгаагүй. Тэгэхээр шашин нь тухайн улсын төрийн бодлоготой шууд хамааралтай байдаг… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …