Эрх мэдэл, албан тушаалтай л бол сумын дарга ч гэсэн баяжиж болдогийн жишээг Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн хэдэн сумын дарга нар “үлгэр жишээ” болохуйцаар олон нийтэд харуулаад нэлээд удлаа. Өмнө нь Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумынхаа ихэнх газар нутгийг Улаанбаатарчуудад “зарж”, улмаар ихээхэн хөлжиж, өдгөө Төв аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа Ц.Мэндсайхан /нутгийнхан нь түүнийг Алаг Мэндээ гэж нэрлэдэг юм билээ/ гэгч эрхэм өмнө нь Сэргэлэн сумын Засаг даргаар 8 жи ажиллахдаа тус тусын малчдыг малаа бэлчээх газаргүй болтол нь сумынхаа газар нутгийг бусдад зарж ихээхэн хөлжсөн гэдэг. Түүнийг МАК компанид цементийн үйлдвэр барих газрыг 5.0 тэрбум төгрөгөөр, Буян компанид мөн л Сэргэлэн сумын 1-р баг буюу 4-р зөрлөгөөс км ч хүрэхгүй зайд оршуулгыг газрыг 1.5 тэрбум төгрөгөөр тус тус зарсан гэж нутгийнхан нь ярьдаг бол хятадын хөрөнгө оруулалттай Улааны цементийн үйлдвэр, Хөшигтийн хөндийн ОУ-ын нисэх онгоцны буудал, Их майдар төсөл хэрэгжих газрын ойролцоох газруудыг гадаад дотоодын хөрөнгө бэлтэй хүмүүст өндөр үнээр худалдаж хөлжсөн гэж түүнийг нутгийнхан харддаг юм билээ.
Түүний энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар нутгийн хүмүүс хандсан боловч Ц.Мэндсайхан АН-ын гишүүн, дээр нь АН-ын нөлөө бүхий улс төрчдын “гар хөл” гэдэг утгаар хэргийг нь нарийвчлан шалгалгүйгээр өдийг хүрчээ.
Гэтэл өдгөө Алаг Мэндээгийн “эхлүүлсэн” энэ замаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.Батжаргал гэгч замнасан тухай мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр 2012 онд Төв аймгийн ИТХТ-ээр сонгогдон ажиллаж байгаа юм. Д.Батжаргал нь МАН-ын “угшилтай” боловч сумынхаа Засаг даргаар ажиллаж байхдаа Алаг Мэндээ ахаасаа нэлээд сайн суралцсан нэгэн ажээ. Тэд “авч идэхийн дон адилхан шүглэсэн, эл хэрэгт дөрөө харшуулан хамтдаа зүтгэсэн, харьяа нам өөрч ашиг сонирхол нэгтэй” улс юм билээ.
Д.Батжаргал нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Засаг даргаар ажиллаж байхдаа сумынхаа нийт газар нутгийн 1/3 –ийг гадаад дотоодын мөнгө төгрөгтэй хүмүүст зарчихсан гэнэ. Түүнчлэн тус сумын Шархайн хөндий хэмээх газрыг малчдын өвөлжөө хаваржаатай нь хамтаар Солонгосын хөрөнгө оруулалттай компанид зарсан байна. Өнөөх Солонгосчууд нь одоогийн байдлаар тус газрын 4000 га талбайд рапс хэмээх газрын хөрсөнд халтай тосны ургамал тарьсан ажээ. Тариаланчдын ярьж байгаагаар бол рапс тарьсан газарт 2-3 жилдээ өөр ургамал ургадаггүй, хөрс нь ихээхэн үржил шимгүй болдог гэнэ. /рапс ургамлын тариалангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд -ээс авна уу/ Үүнээс болж Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 20 гаруй айлын малын бэлчээр алдагдан, мал бэлчих газаргүй, өвөлжөө хаваржаагүй болсон малчид “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болж, аргаа баран бидэнд хандсан юм. Тухайлбал Баян-Өнжүүл сумын “Завилгаа”, “Хавирга”, “Мааньт”, “Өвдөг”, “Зурхайч”, “Ихэр”, “Агьт”, “Хүрэн толгой”, “Бага нарт”, “Булшт”,”Нурамт” зэрэг 10 гаруй өвөлжөө, хаваржааны газрууд рапс тариалангийн талбай болжээ.
Д.Батжаргал нь хувьдаа ямар нэгэн бизнесгүй атлаа огцом хөрөнгөжсөн гэж нутгийнхан нь ярих юм билээ.
Энэ мэтийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан авлигаар хөрөнгөжин бэлчиж, газар нутгаа гадны дотнын хөрөнгө бэлтэй хүмүст худалдан, нутаг усныхаа малчдын малыг бэлчээх газаргүй болгож байгаа Ц.Мэндсайхан, Д.Батжаргал нарын хүмүүст төрийн хуулийн цээрлэл хүлээлгэвэл зохилтой.
Ц.Мөнх