Эртний Ромд бэрийн даашинз нь ч, тор нь ч шар єнгєтэй байжээ. Энэ нь гэрлэсэн гэдгийг нь ялган илэрхийлдэг байсан байна.
Дундад зууны vед даашинзны єнгийг бус харин vзэмж, чанарыг нь илvvд vздэг болжээ. Хvн бvр єєрийн сонгосон єнгєтэй, хамгийн сайхан даашинзаа ємсдєг байв. Цагаан єнгийн даашинз 16-р зуунаас дэлгэрсэн байна. Тэр vеийн хааны гэр бvлийн бэрvvд мєнгєлєг даашинз ємсдєг байсан ч хатан хаан Виктория vvнээс татгалзан цагаан єнгийн даашинз ємсєхєєр зvтгэн шалжээ. Vvнээс хойш Англи, Францын зохиолчид цагаан єнгє бол гэм хоргvйн илэрхийлэл болох тухай бичиж эхэлсэн бєгєєд тэр vеийн ёсоор ганц бие байдлаас гэрлэх нєхцєл болдог байсан учир цагаан ємсгєл уламжлал болжээ.
Хуримын цагаан даашинз нь залуу бvсгvй ганц бие амьдралаа орхин байгааг илэрхийлдэг болсон байна. Хуримын даашинзтай холбоотой зарим нэгэн мухар сvсэг байдаг. Тухайлбал бэр єєрєє даашинзаа оёх, хvргэн хvv хуримын ємнє сvйт бvсгvйгээ харах, сvйт бvсгvй хуримнаас ємнє даашинзаа ємсєх зэрэг нь муу ёр гэнэ.
Хуримлахдаа бєгж солилцох нь эртний Египетчvvдээс vvсэлтэй ажээ. МЭӨ 2800 оны vед амьдран байсан Египетчvvд дугуй, тойрог хэлбэртэй биетэд эхлэл тєгсгєл гэж байхгvй учир хязгааргvй байдлын илэрхийлэл гэж vздэг байжээ. Дараа нь энэ нь Ромчуудад уламжлагджээ. Археологийн малталтаар ч тэр vеийн сонин хачин хуримын бєгжvvдийг олжээ.
Бөгжийг зvvн гарын ядам хуруунд зvvдэг нь орчин vеийн анагаах ухааны хvний биеийн судлал хєгжєєгvй байсан vеийн мэдлэгтэй холбоотой. Тэр vед цусны эргэлтийн гол судас зvvн гарын энэ хуруунаас эхлэн зvрхэнд очдог гэж vздэг байжээ. Ингээд энд зvvхэд хос хоёрын сэтгэл зvрхийг холбосны тэмдэг болдог байна.
Эх сурвалж: http://khulangoo.com