Шүүх /1.3-5.4 сая/ VS ард түмэн /100-500 мянга/

9432a03a53783082bigМонголд хамгийн өндөр цалин, тэтгэвэр тэтгэмжтэй нь шүүгчид.  “Эдийн засгийн хувьд хараат бус байх, халдашгүй байх, бусдын нөлөөнд автахгүй байх” үүднээс авдаг цалин, тэтгэмжийг нь хуульчлан заасан байдаг.  Анхан шатны шүүгч 2.7 сая,  давж заалдах шатных 2.9 сая, дээд шүүхийн шүүгч  3.2 сая төгрөгийн цалин авдаг. Монголд ийм хэмжээний цалин авдаг төрийн албан хаагч шүүгчид л байна. Цалинг тогтоосон эрхзүйн үндэслэл нь:
Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.1-д “Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээ нь эдийн засгийн хувьд хараат бус ажиллах, амьдрахад хүрэлцээтэй, баталгаатай байх боломжийг хангасан байна” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл “та нар авлига авч аль нэг талд үйлчилж болохгүй. Тийм учраас шүүгчдийн амьдралын баталгааг хангаж байгаа хэрэг” гэж төрөөс тангараг өргөсөн шүүчдийнхээ толгойг илэн эрхлүүлж байгаатай агаар нэгэн хэрэг. Монгол Улсын хуулийн нэрийн өмнөөс шударга ажиллах үүрэг хүлээсэн шүүгчид өвлийн хүйтэнд цаг наргүй замын голд даарч дагжин, амандаа байнгын шүгэл үлээн зогсдог цагдаагийн албан хаагчаас илүү хүнд нөхцөлд ажиллахгүй нь тодорхой. “Шүүгчийн цалин, хангамжийг тогтоох үндэслэл, шаардлага” гэсэн судалгааны тайланг харахад “шүүгч нарын 60 гаруй хувь нь өөрийн орон сууцанд, 15.1 хувь нь хашаа байшинд, үлдэх 24.2 хувь нь байгууллагын болон түрээсийн байранд амьдардаг байна” гэжээ.
Мөн “шүүгчдийн одоогийн цалин хангамж тэдний суурь хэрэгцээг ч бүрэн хангаж чаддаггүй байна. Шүүгч нарын ердөө тал хувь нь буюу 51.8 хувь нь тэдний орлогын хүрэлцээ хоол хүнсэнд хангалттай хүрэлцдэг, 42.9 хувь буюу 10 хүн тутмын 4 нь зарим талаар хоол хүнсэнд ч хүрэлцдэггүй гэж хариулсан бол хувцас хунар авах зэрэг хэрэгцээнд нийт шүүгчдийн 16.6 хувь нь хүрэлцэхүйц мөнгө зарцуулж чаддаг бол 83.4 хувь нь хүрдэггүй буюу хагас дутуу хүрэлцдэг хэмээн хариулсан байна. ” гэж үндэслэл, тооцоолол гарган цалин, урамшууллаа нэмэгдүүлсэн.

olloo_mn_1419380831_shuuМонгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой ажилладаг Шүүхийн ерөнхий зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд, дарга гишүүдийн цалинг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сонирхжээ.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын 2012 онд баталсан 36 дугаар тогтоол буюу төрийн өндөрийн дөрөвдүгээр сүлжээгээр 1,4 сая, гишүүн Эрдэнэчулуун төрийн өндөрлөгийн 5-аар 1,3 сая, Д.Дамдин-Од 4,4, Ж.Эрдэнэчимэг 2,9 сая, Б.Сарантуяа 5,4 сая төгрөгний цалин авдаг ажээ. Эдгээр 5 гишүүн бүгд тус тусдаа албаны машин унадаг байна.

ШЕЗ-өөс хууль бус шүүгчийн цалин тогтоож 15 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хариуцлагын эзнийг хэн хүлээх талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хатуухан хэлж албан тушаалаа урвуулан ашигласан учраас АТГ-т өгөх хэрэгтэй гэсэн юм.

Монголд өнөөдөр ийм ялгавартай байдал харагдаж байна. Эдийн засаг хүндэрсэн нэрийдлээр эх хүүхдийн мөнгөө золтой л таначихгүй. Аргаа барахдаа өөрсдийн нэмэгдүүлсэн баахан орлогч, дарга нараа хасах шийдвэр гаргасан ч нийслэлээс эхлээд орлогч нар нь улс эх орныхоо төлөө би цалингүй ажиллана гэж “үндэсний баатар” болж буй. Эдийн засгийн хүндрэлд ажлаасаа халагдсан хэсэг бүлэг төрийн албан хаагчид гол хохирогч болохоос иргэдээ татварын бодлогоор сөхрүүлэхээр шийдэв бололтой.

1403142712_guidel66664570120140516094820694710201408131004

32_1df62c428ee666173b78520b6b5fe12df03cc7d1Монголчуудын гол хэрэглээ болсон шатахуун бага зарцуулдаг приус маркийн авто машины татварыг 3 дахин нэмэгдүүлсэн нь ард иргэдээсээ алт эрдэнэсээ аваад ир гэж шууд хэлж чадахгүй ч халаасыг нь нүхлээд урсан гарснаар нь улс нөхөөсөө нөхөх гэж улайрч буй хэрэг юм. Үнийн өсөлт, татварын дарамт, ажлын халаа сэлгээнээс өндийж чадахгүй сөхөрч суугаа нэгэн улсын машин унасан сардаа саяас 5 сая төгрөг халааслаад сууж буй нөгөө 2-ын хооронд асар их ялгаа байгаад л Монгол эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй дөнгөлүүлчихээд сууж байгаагийн шалтгаан оршин байгаа юм.

Г.Эрдэм

Ugluu-logo20

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …