Б.Түмэнбаяр: Газар шинэчлэн зохион байгуулалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 9 алхамт хөтөлбөр хэрэгжүүлж байна

“Нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Хан-Уул дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Түмэнбаяртай Хан-Уул дүүрэг дэх газар шинэчлэн зохион байгуулалтын талаар ярилцлаа.

 Untitled

-Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн талаар товч танилцуулна уу?

-Нийслэл Улаанбаатар хот маань хөгжин дэвжиж байна. Их хотоо дагаад хүн амын төвлөрөл ихсэж байгаа ч утаанаас авахуулаад тулгамдсан асуудал их бийг бид бүгд мэднэ. Нийслэлийн гэр хорооллын газар чөлөөлөх, дэд бүтэц инженерийн шугам сүлжээ, орон сууцны иж бүрэн хороолол байгуулах ажлыг зохион байгуулах зорилгоор  2011 оны 03-р сарын 02-ны өдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 26 дугаар тогтоолыг үндэслэн “Гэр хорооллын барилгажилт” төслийн нэгж анх байгуулагдсан. Нийслэлийн засаг даргын 2011 оны захирамжаар “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн. 2012 оноос хойш Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаар үндсэн чиг үүрэг, зорилго өөрчлөгдөж “Гэр хорооллын бүсийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой харьцааг хангах суурьшлын бүс болгон хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахаар шинэчлэгдсэн”.

Одоогоор 3 хэлтэс 50 гаруй ажилтантайгаар нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байна.

-Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын амжилтын  талаар?

Аливаа ажил, үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж ажлынхаа үр дүнг үнэлж ажиллах нь хамгийн чухал юм. Манай байгууллагаас 9 алхамт хөтөлбөр гаргаж газар шинэчлэн зохион байгуулалтанд иргэдийн оролцоог маш тодорхой болгож өгсөн. Зохион байгуулсан уулзалт, сургалтуудаараа дамжуулан нийт 58700 гаруй хүнд гарын авлага, мэдээлэл хүргэсэн байна. Үүний үр дүнд 2013 онд 24800, 2014 онд 11538 иргэд газар шинэчлэн зохион байгуулалтанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн. Мөн 538 бүлгийн ахлагч нар 848 иргэдийн бүлгийг сургалтанд хамруулж, мэдээлэл хүргэх, энэ төслийн үр дүн, ач холбогдол, иргэд хэрхэн оролцох талаар мэдлэг олгосон сургалтуудыг зохион байгуулсан.

10942761_335113943356515_550117914_n-Өнөөдөр нийслэл хотод газар өмчлөх асуудал иргэдийн хувьд хамгийн тулгамдсан асуудал болсон. Газраа чөлөөлж, гэр хорооллыг орон сууцжуулах танай төслийн үйл ажиллагааг иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?

-Газар шинэчлэн зохион байгуулах ажил нь бүхэлдээ иргэдийн оролцоонд тулгуурласан, тэдний идэвхитэй үйл ажиллагааны үндсэн дээр үр дүнд хүрэх ажил болохоор иргэд маш идэвхитэй оролцож байна. Өдрөөс өдөрт хөгжин дэвжиж байгаа нийслэлээ дэлхийн жишгийн хот болгоход иргэн бүрийн оролцоо чухал. Ямар орчинд, хэрхэн аж төрөх нь иргэн хүнээс нь өөрөөс нь хамааралтай учраас иргэд төслийн үйл ажиллагаа, үр дүнг маш эерэгээр хүлээн авдаг шүү.

-Иргэдийн оролцоо маш чухал гэсэн. Тэгвэл танай төсөлд иргэд хэрхэн оролцож, оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Тэгэлгүй яахав. Иргэдийн оролцоог тодорхойлсон 9 алхамт хөтөлбөр боловсруулсан гэж би дээр хэлсэн. Технологийн хувьд Монголын нөхцөлд тохирсон газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны процетурыг боловсруулсан. Хамгийн эхний алхам бол иргэд манай байгууллагад албан ёсоор хүсэлтээ гаргах, дараа нь бүлгийн зохион байгуулалтанд орох, иргэдийн түр зөвлөл байгуулах гэх зэргээр хамтарч ажиллана. Мөн бидний зүгээс арга зүйн хувьд зөвлөгөө өгчиргэд өөрсдөө зохион байгуулалтанд ороод явдаг.

-Төслийн талаарх мэдээллийг хаанаас авч болох вэ?

Байгууллагын бүхий л үйл ажиллагааг иргэдэд мэдээллэдэг GERCITY.MN гэж сайт байдаг. Мөн ULAANBAATAR.MN сайтаас ерөнхий мэдээлэл авч болно. Мөн фэйсбүүк, твиттер зэрэг сошиал сүлжээгээр мэдээлэл авахаас гадна 98116915, 98116987, 98116984 зэрэгутас ажлын өдөр өглөө 8-17 цаг хүртэл ажиллаж байна.

-Нийслэлийн гэр хорооллын өнгийг тодорхойлбол?

Өнөөдөр нийслэлийн гэр хороололд 186 мянган өрх айл ямар ч зохион байгуулалтгүй, эмх замбараагүй, дэд бүтцийн хүртээмжгүй орчинд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Өдөр ирэх тусам орон нутгаас шилжин ирж суурьшигчдын тоо нэмэгдэж байна. Энэ нь гэр хорооллын нягтаршлыг нэмэгдүүлж амьдрах орчин хүндрэх нөхцлийг бий болгож байгаа ч бид асуудлыг эерэгээр харж болно шүү дээ. Хүн ам нэмэгдэхийн хэрээр зах зээл өөрөө тэлдэг, өсдөг. Хотын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Харин зөв зохион байгуулалт, тохирсон төлөвлөлт л хэрэгтэй байгаа юм. Гэр хорооллын иргэдийн ихэнх нь хашааны газраа өмчилсөн байгаа нь маш том давуу тал юм.

10945967_335115733356336_215864935_n-Төслийн эхний үр дүнг хэзээ үзэх вэ?

Бид ч бас сайхан үр дүнд хүрэхийн төлөө чармайн ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын гэр хорооллын түүхэн дэх анхны ажил. Хаа хаанаа туршлага дутмаг хэдий ч ажил жигдэрч, иргэд ч сайн мэдээлэлтэй болж байгаа нь хамгийн чухал. Арга зам тодорхой болж 848 иргэдийн бүлэг байгуулагдаад үйл ажиллагаагаа явуулж байна. Төвийн 6 дүүрэг тус бүрт нийт 6 төслийн талбарын судалгааны ажил бэлэн болсон. Анхан шатны скизээ иргэдээр хэлэлцүүлж саналыг нь аваад одоогоор эдийн засгийн тооцоолол хийгдээд үндсэндээ дуусаж байна. Ирэх намраас тодорхой үр дүн үзнэ гэдэгт найдаж байна.

-Төслийг гардан авч үр дүнтэй хэрэгжүүлэхэд гадаад дотоодын туршлагыг багагүй судалсан байх. Гадаад хамтын ажиллагааны талаар ярихгүй юу?

-Тэгэлгүй яахав. Гадаад харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн анхаарч одоогоор Япон, БНТУ, БНСУ зэрэг улсуудтай хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн НҮБ-ийн ХАБИТАТ, ТИКА, JICA- олон улсын хамтын ажиллагааны байгууллага зэрэг томоохон байгууллагуудтай хамтран дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны туршлага судлах, сургалт семинаруудыг зохион байгуулахын зэрэгцээ н ажиллаж байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Г.Туяа

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …