Ирээдүйгээ баталгаатай байлгахын тулд санхүүгийн хувьд эрх чөлөөтэй хараат бус шаардлагатай. Үүнийг төлөвлөлт хийж одоо үед мөнгийг бага үрж ирээдүйдээ хуримтлуулах хэрэгтэй ч бид үүнийг хангалттай биелүүлж чаддаггүй. Төлөвлөгөө гаргасныхаа дараагаар түүнийг дагаж мөрдөх гэдэг санхүүгийн бус таны өөрийн сэтгэлийн асуудал. Үүнийг хэрэгжүүлэхэд таньд туслах 5 аргаас хуваалцаж байна:
1. Юунд зорьж байгаагаа нарийн тодорхойлох. Сар болгон мөнгө хадгална гэдэг нь том алхам мэт сонсогдох хэдий ч яг хэдийг хадгалах, хэзээ өр зээлээ төлж дуусгах зэрэг “бага үрж ихийг хадгалах” аргад ихээхэн сул зай гардаг. Бид өмнөө маш том зорилго тавихад түүндээ хүрэх гэж хичээсээр биднийг улам их сэдэлжүүлдэг. Өөрөөс чинь ихийг шаардсан, тодорхой зорилго тавь.
2. Санхүүгийн эрх чөлөө, зорилгодоо хүрэхийн тулд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг санах хэрэгтэй. Гадуу хооллоход бага мөнгө зарцуулна гэдгээ Би өдөр болгон ажилруугаа гэрээсээ хоол авч явна гэж өөрчил. Бидэнд зорилгодоо хүрэхэд саад болдог гол хүчин зүйл нь тэдгээрийг өдөр тутмын хэвшил болгон хэрэгжүүлдэггүйд байгаа юм. “Хувцас хунарт мөнгө үрэхээ болино” гэдэг өгүүлбэрийг “Хувцасанд энэ сард тэдэн төгрөг зарцуулна” гэдэг үгээр солихоос нааш өөрчлөлт хийж чадах нь эргэлзээтэй.
3. Сэтгэл санаагаар унасан үедээ хэзээ ч битгий юм худалдан ав. Ядарсан, ууртай, стресстсэн үедээ таны өөрийгөө хянах чадвар буурсан байдаг. Энэ нь буруу шийдвэр гаргах маш тохиромжтой нөхцөл байдал юм.
4. Худалдан авах хүсэл таныг эзэмдсэн үед түр зогсоод өөрийгөө маш сайн хянах чадвартай хэн нэгэн хүний талаар бодоорой. Өөрийн хяналт нь халдварлаж байдаг ба судалгаанаас харахад өөрийгөө маш сайн хянадаг хүний талаар бодоход л тухайн хүний хяналт огцом дээшилдэг байна.
5. Эцэст нь энэ бүхний төлөө өөрийгөө урамшуул. Хүн бүхэнд дэмжиж түлхэх хүч хэрэгтэй байдаг ба долоо хоногт ядаж сардаа ганц удаа өөртөө хэрэгтэй зүйлийг худалдан авч болно.