naraa

November, 2024

  • 18 November

    Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “The Lover” жүжгийг тоглоно

    Шинэ жилийн уур амьсгал орсон өдрүүдээр Улсын Драмын эрдмийн театр хайрын тухай шинэхэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар боллоо. Нобелийн шагналт зохиолч Гарольд Пинтерийн зохиол “The Lover” жүжиг найруулагч Г.Ган-Очирын шинэ найруулгаар 11-р сарын 27-ны өдөр УДЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. “The Lover” жүжиг анх 1963 онд теле жүжиг хэлбэрээр үзэгчдэд хүрч, хожмоо дэлхийн олон оронд жүжиг болон тавигджээ. Найруулагч Н.Наранбаатар …

  • 18 November

    Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн …

  • 18 November

    Т.Сайфолла пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ

    Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж, тэмцээний эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Т.Сайфолла суултын төрөлд 437.5 кг-ыг өргөж мөнгө, таталтын төрөлд 357.5 кг-ыг татсанаар хүрэл медаль хүртлээ. Т.Сайфолла хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд …

  • 18 November

    Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг баталлаа

     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус I хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар Дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.  Танилцуулгыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Төгсдэлгэр танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт асууж, хариулт авлаа. Төлөөлөгч Ү.Оюунзул тулгамдсан асуудлыг газар дээр нь очиж танилцаж, …

  • 15 November

    Б.Уянга: Дахин боловсруулсан ус ашиглахтай холбоотой хууль эрх зүйн орчинд тодорхой зохицуулалт байхгүй байна

    Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг энэ долоо хоногт хоёр өдөр дараалан хуралдах юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгаас зарим зүйлийг  тодрууллаа. -Усны асуудлыг зохицуулсан 13 орчим хууль байдаг. Хууль хоорондын нийцэл ямар байна вэ. Ер нь ажлын …

  • 15 November

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодыг байгууллаа

     Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын дараалалтай  холбогдуулан төлөөлөгч нар санал гаргасны дагуу НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэж байна. Хуралдаанд оролцож буй төлөөлөгчдийн 84.2% саналаар дэмжиж Хорооны бүрэлдэхүүн болон дарга нарыг томиллоо. НИТХ дараах 6 хороо болон томилогдсон дарга нарын товч танилцуулгыг хүргэж байна. 1.Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа Эрх зүйч …

  • 15 November

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг байгууллаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж байна. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан төлөөлөгч нар санал гаргаж, НИТХ-ын зөвлөл, болон хурлын хороодыг байгуулах асуудлыг хурлын эхэнд хэлэлцэх санал гаргаж, горимын санал хурааж төлөөлөгчдийн олонх дэмжлээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион …

  • 15 November

    Хан-Уул дүүрэгт халтиргаа ихээр үүсдэг 46 байршилд хайрга, давстай савыг байршууллаа

    Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ, үйлчилгээний 13 байгууллага ажилладаг. Нийт 11 зориулалтын агуулахад 1718.5 тонн давс, 735 тонн бодис нөөцөллөө. Мөн үргэлжлүүлэн давс, бодисын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Халтиргаа гулгаа ихээр үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам …

  • 15 November

    А.Ундраа: Дотоод орчны бохирдлыг бууруулах зохицуулалтыг салбар бүрийн хуульд тусгах шаардлагатай

    Дотоод орчны бохирдлыг бууруулах, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Ундраагаас тодрууллаа. -УИХ-ын даргын 2024 оны 107 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг сүүлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ? -Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Дотоод орчны бохирдол …

  • 15 November

    “World travel market 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо

    Засгийн газраас 2024 онд Нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор эх орноо олон улсад сурталчилж байна. Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан “World Travel Market- 2024” 44 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ИБУИНХУ-д …

  • 15 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Сангийн яаманд ажиллалаа. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. 2005-2021 он буюу 16 жилийн хугацаанд төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болсон. Экспорт 2005-2021 онд 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрэх, нэг хүнд ногдох ДНБ 2021 онд 4,657 …

  • 14 November

    Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх хөгжил, шинэчлэлд ахиц гарах боломжгүй

    Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй  танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцлаа. -Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцахаар ажиллаж байна вэ? -Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын …

  • 14 November

    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь…

    Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага тус тус хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү техник туслалцааны төсөл нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байгаа бөгөөд ин гэх дээ үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн …

  • 14 November

    Хуурамч улсын дугаартай хөдөлгөөнд оролцсон 496 жолоочид хариуцлага тооцжээ

    Улсын бүртгэлийн дугаарын зөрчилтэй замын хөдөлгөөнд оролцохыг таслан зогсоох, зөрчлийг бууруулах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг” хэсэгчилсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн албаны гудамж, замын хяналт шалгалтаар арваннэгдүгээр сарын 8-13-ны өдөр 3659 тээврийн хэрэгслийг шалгажээ. Шалгалтаар зөрчил гаргасан 1318 жолоочийг Монгол Улсын Зөрчлийн тухай …

  • 14 November

    Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулж, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг …