naraa

November, 2024

  • 7 November

    ГССҮТ-ийн салбар эмнэлэгт сэтгэл заслын эмчилгээг нэвтрүүлж, үйлчлүүлэгчдэд зориулсан өрөөтэй боллоо

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдэд зориулсан сэтгэл заслын өрөөг иж бүрэн тохижуулж, ашиглалтад орууллаа. Тус төвөөс БНСУ-ын “SARANBAT” олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор арт терапи буюу урлагийн сэтгэл заслыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлж буй юм. Сэргээн засах эмчилгээний нэг хэсэг болох сэтгэл заслын өрөөтэй болсноор …

  • 7 November

    “Шударга ёс бол миний гоёо” уриатай “САЙН ИРГЭН” аяны нээлт боллоо

    Хүүхдүүдийн санаачилсан “ШУДАРГА ЁС БОЛ МИНИЙ ГОЁО” уриатай “САЙН ИРГЭН” аяны нээлт Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн урлагийн танхимд болж, 140 гаруй ахлах ангийн сурагчид  оролцов. Тус аяны нээлтийн үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир хэлэхдээ “Хүүхдүүдийн санаачилсан “ШУДАРГА ЁС БОЛ МИНИЙ ГОЁО” уриатай “САЙН ИРГЭН” аяныг дэмжин хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Яг энэ цаг …

  • 7 November

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээллийг сонслоо

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.11.06/ боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар улирлын ажлын тайлан, салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын энэ оны 10 сарын байдлаарх тайлан мэдээлэл, 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хурлын эхэнд Нийслэлийн  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн …

  • 6 November

    Эрт илрүүлэгт хамрагдсан НЭГДҮГЭЭР ангийн сурагчдын 83 хувь нь шүдний өвчлөлтэй, 23 хувь нь харааны өөрчлөлттэй байна

    Судалгаагаар өсвөр үеийнхний дунд эрүүл мэндийн дараах асуудлууд тулгарч байгааг Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвөөс мэдээлсэн. Тодруулбал нийт судалгаанд оролцсон хүүхдүүдийн, – 41,8 хувь нь өдөр бүр хийжүүлсэн ундаа хэрэглэдэг – 39,7 хувь нь гар угаах дадалд суралцаагүй – 38,5 хувь нь өглөөний цай тогтмол ууж хэвшээгүй – 26 хувь нь шүдээ угаадаггүй буюу заримдаа л угаадаг гэсэн дүн гарчээ. …

  • 6 November

    Т.Мөнхсайхан: Эрүүл мэндийн даатгалын сан Капитал банкнаас 76.2 тэрбум, Чингис Хаан банкнаас 30.5 тэрбум төгрөгийн авлагатай

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр  (2024.11.05) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.  Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ, 2023 онд Эрүүл мэндийн даатгалд нийт 3240.0 даатгуулагч хамрагдсан нь хамрагдвал зохих иргэдийн 92.5 хувь байсныг дурдаж, тус сангийн тухайн жилийн төсвийн орлогыг …

  • 5 November

    Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эхлүүлэх шийдвэр баталгаажлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа …

  • 5 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов

    БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов. Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, …

  • 5 November

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог  өнөөдөр (2024.11.05) төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг …

  • 5 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд үг хэллээ

    БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор …

  • 4 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид …

  • 4 November

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо.  Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л …

  • 2 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа

    Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа. Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх …

October, 2024

  • 31 October

    Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын үе үеийн удирдлагууд, ахмадуудад 385 жилийн ойн медаль гардууллаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан ахмадуудад Нийслэлийн 385 жилийн ойн медаль гардуулж, хүндэтгэл үзүүлэв.  

  • 31 October

    Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

    Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн …

  • 30 October

    Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

    Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах …