naraa

April, 2024

  • 29 April

    Таван шарын нүхэн гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард нээнэ

    Сонгинохайрхан дүүрэгт авто замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр том гүүрэн байгууламжийн ажил хийнэ. Таван шарын гарам хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа гарцын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Уг байршилд хийж буй нүхэн гарцын урт  160 метр, өндөр нь таван метр бөгөөд Улаанбаатар хотод баригдаж буй дөрвөн  нүхэн гарцаас хамгийн том нь юм. Уг гарцын зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сард …

  • 29 April

    Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

    Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар …

  • 29 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын …

  • 27 April

    Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

    Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н үйлчилгээг сурталчлан таниулах, цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор Тусгаар тогтнолын талбайд Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга …

  • 27 April

    Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмжээ

    “Улаанбаатар төмөр зам” ХНН нийт ажилтнуудынхаа үндсэн цалинг энэ оны зургадугаар сарын 1-ний өдрөөс 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Уг тушаалд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ирэх зургадугаар сарын 6-ны өдөр тэмдэглэх “УБТЗ” ХНН-ийн 75 жилийн ойг тохиолдуулан төмөр замчдынхаа цалинг ийнхүү нэмжээ. Цалингийн нэмэгдэлд УБТЗ-ын 16 мянган төмөр замчин бүгд хамрагдах юм. “УБТЗ” ХНН нь өмнө …

  • 26 April

    Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

    МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн холбооны багш дасгалжуулагч Л.Отгонбаатар нарыг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж, спорт, олимпизмыг хөгжүүлэх их  үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв. МУГТ Л.Энхбаяр нь 1979 оноос чөлөөт бөхийн спортоор …

  • 26 April

    Сэлүүрт завины спортын Дэлхийн аварга, Олимпын медальт Кэйт Бишоп МҮОХ-нд зочиллоо

    ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Их Британийн иргэн, “The Long Win” буюу “Алсуур ялалт” номын зохиолч, олон улсын илтгэгч, Кэмбриджийн их сургуулийн багш, сэлүүрт завины дэлхийн аварга, “Афин 2004” Олимпын мөнгөн медальт Кэйт Бишопыг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хүүхэд залуучуудад спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын манлайллыг нэмэгдүүлэх талаар санал солилцож, сэлүүрт завины төрлийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээр …

  • 26 April

    Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

    “Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг даван туулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой …

  • 26 April

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав. Бараалхалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан Монгол, Британийн харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг байгуулсныг сайшааж, Түншлэл хамтын ажиллагааны …

  • 26 April

    А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Элчин сайд А.М.Готсурвэг үүрэгт ажилдаа орж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн, амжилт хүсээд, “Оюун санааны хөрш” Энэтхэг Улстай тогтоосон “Стратегийн түншлэл”-ийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв. Монгол, Энэтхэгийн харилцаа 70 орчим жилийн …

  • 26 April

    Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Үндэсний чуулганаар “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ, энэхүү чуулган эх орон, тусгаар …

  • 26 April

    Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

    “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс мал аж ахуйн орон. Мал аж ахуйн салбар Монгол Улсыг өнө мөнхөд тэжээж нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ салбар зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс хойш олигтой сэргэлтийг авч чадаагүй. Малчдын ажил амьдрал хангалттай түвшинд чинээлэг болж чадаагүй. Монгол Улсын малчид …

  • 26 April

    “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

    Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд таван их наяд төгрөгийн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Нийслэл хотноо аймаг, сум бүрээс малчин, хоршоологчдын 3100 төлөөлөл ирж, хүнс, ХАА, мал аж ахуйн салбар, хоршоолллын асуудлаар санал, туршлагаа солилцож байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ хоршоо хөдөлгөөн” арга хэмжээнд оролцож,  дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс …

  • 26 April

    “УБТЗ” ХНН энэ оны нэгдүгээр улиралд 8.5 сая тонн ачаа тээвэрлэжээ

    УБТЗ-ын нэгдүгээр улирлын ачаа тээврийн статистик гарлаа. Тодруулбал, оны эхний гурван сард “УБТЗ” ХНН нийт 8.5 сая тонн ачаа тээвэрлэв. Үүний дотор 1 сая тонн ачаа тээвэрлэн оруулж ирсний 727 мянган тонныг ОХУ, 282 мянган тонныг БНХАУ-аас импортолжээ. Мөн 2.7 сая тонн ачаа экспортолсны дийлэнхийг буюу 98.5 хувийг БНХАУ руу гаргалаа. Харин орон нутагт тээвэрлэсэн ачааны хэмжээ 3.5 сая тонн, …

  • 26 April

    Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

    Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын тээврийн салбарт ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Дээрх зорилтын хүрээнд Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани БНХАУ-ын Хунань мужийн төв Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо. Нислэгийг долоо хоногт нэг удаа, бямба гараг бүрийн 21:40 минутаас Улаанбаатар хотоос хөөрсөн онгоц 01:00 цагт …