naraa

March, 2024

  • 15 March

    Х.Нямбаатар: Дарь-Эхийн зам болон Б.Доржийн гудамжны замын шугам хоолойг шинэчилж, усны хаялга хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр шар усны үер буух эрсдэлтэй, ус ихээр тогтдог байршлуудад ажиллалаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, Дарь-Эхийн зам дагуу ус ихээр тогтож, хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ, Нийслэлийн Замын хөгжлийн газар зэрэг байгууллагын төлөөллүүдтэй газар дээр нь ажиллав. …

  • 15 March

    “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав

    Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.03.15/ нэгдсэн хуралдаан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Энэ талаарх Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 15 March

    О.Номинчимэг: Дэд төвүүдийг орон сууцжуулахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ

    “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын хүрээнд “Орон сууцжуулах бодлого, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг, НИТХ-ын төлөөлөгч, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач, Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга …

  • 15 March

    Эрчим хүчний салбар хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, холбогдох албаны хүмүүс Эрчим хүчний яаманд ажиллаж, тус яамнаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаатай танилцаж, салбарын хэмжээнд Хүүхэд хамгааллын тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр санал солилцлоо. Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай болон албаны бусад хүмүүс тус салбарт хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний …

  • 15 March

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд бараалхав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхав. Ерөнхийлөгч олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд айлчилж байгаад талархал илэрхийлж, беларусийн анд нөхөд, мэргэжилтнүүд Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг хот, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтад …

  • 15 March

    Чөлөөт бөхийн ГРАНПРИ тэмцээнээс Э.Дэлгэрмаа алтан медаль хүртлээ

    Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Дэлгэрмаа гуравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан чөлөөт бөхийн Гранпри тэмцээний 68 кг жинд өрсөлдөж Алтан медаль хүртлээ. Тэрээр 9 дахь жилдээ чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа бөгөөд 2023 онд Серби Улсын Белград хотод явагдсан Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн төрөлд …

  • 15 March

    Парисын олимпын хүрээнд “Монгол – Францын төв”-тэй хамтран ажиллана

    Монголын үндэсний олимпын хороо болон Монгол-Францын төв хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол Олимпик Хауст боллоо. Санамж бичгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг болон Монгол-Францын төвийн захирал Николас Пубилл Майнали нар үзэглэв. Ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бээжин 2008” олимпын аварга Э.Бадар-Ууган, Монгол-Францын төвийн хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Делфин Миллард, Монгол-Францын төвийн Олимпын …

  • 15 March

    Монгол Ардын нам бизнес эрхлэгчдийн саналыг хүлээн авлаа

    МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Стратеги академийн захирал Д.Бумдарь нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарыг хүлээн авч уулзлаа. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас  УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн гаргажээ. Уулзалтын үеэр уг саналыг “Монголын бизнесийн орчны 2023 судалгааны тайлан”-гийн хамт өглөө. МҮХАҮТ-аас …

  • 15 March

    Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган эхэллээ

    Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2024.03.15) 10 цаг 06 минутад гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын гишүүд, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаалтнууд, Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын болон нийслэлийн удирдлагууд биечлэн, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, …

  • 15 March

    Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

    Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын их танхимд 19:00 цагаас болох гэж байна. МҮОНРТ-ийн “Нарны жим” УСК-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн О.Гантулга нь өдгөө 30 гаруй дуу, найман кинонд ажиллаж, хандивын тоглолтуудад идэвхтэй оролцон, цар тахлын үед иргэдийнхээ дархлааг дуу хуураар дэмжих “20/20” контентыг бүтээж, үзэгчдэд хүргэсээр иржээ. Урлагийн салбарт 10 …

  • 15 March

    Г.Занданшатар:“Ногоон автобус”-ны хэрэг, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ зохион байгуулж, хулгай луйврыг илчлэх ёстой

    Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2024.03.15) 10 цаг 06 минутад гишүүдийн 55.0 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв.  Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын хаврын …

  • 15 March

    “Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдаан зарлалаа

    Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгальд ээлтэй сургууль, цэцэрлэг” болзолт уралдааныг зарлалаа. Тус уралдаанаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хамт олны бүтээлч хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд зорьж байна. Шалгуур: Сургалтын байгууллага экологийн боловсрол олгож буй байдал; Дэлхийн усны өдрийг “Ус ба Энх тайван” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байх; Усны газраас …

  • 15 March

    Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

    “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр нар …

  • 15 March

    Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлтэй хамтран ажилласнаар томоохон төслүүдийг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ

    “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” компанийн Эрчим хүчний шилжилт хариуцсан ерөнхий захирал Жан Юан, “Бодь Интернэшил” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа нар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тодруулбал, “Бодь Интернэшил” ХХК-тай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Харин “Энвишн Энержи Интернэшнл Трэйдинг Лимитэд” …

  • 15 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, 16-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орно. Салхи …