Гоо сайхан

July, 2015

  • 21 July

    Бүсгүй таныг наснаасаа овортой харагдуулдаг шалтгаан

    Эрт бууралтах Залуугаасаа бууралтах нь удамшлын гаралтай байж болох ч, голдуу дотрын өвчинтэй холбоотой байдаг тул шалтгааныг нь тодруулж эмчлүүлэх хэрэгтэй. Үрчгэр хүзүү Хүзүүний арьс маш нимгэн тул хамгийн түрүүнд хямралд өртдөг. Дэрээ тохируулж унтахаас эхлээд хүзүүгээ маш сайн хамгаалж, нүүртэйгээ л адил арчилж сурах шаардлагатай. Арчлаагүй гар Эмэгтэй хүний насыг гараар нь мэдэж болдог. Иймээс эмэгтэй хүн нэн тэргүүнд …

  • 21 July

    Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ?

    Манай орны хувьд жинхэнэ оригнал бүтээгдэхүүн олно гэдэг маш хэцүү байдаг. Тэр тусмаа үнэртэй ус бол хамгийн эрсдэлтэй худалдан авалт байдаг шүү дээ. Түрхээд хэр удаан үнэрээ хадгалж байгааг, харшил өгж байгаа эсэхийг нь мэдэхэд хэцүү. Харин худалдан авсан хойно хулхи бараа гэдгийг нь бид мэддэг. Тэгвэл хэрхэн жинхэнэ оригнал эсэхийг нь мэдэх вэ? 1. Хуурамч барааг гаднаас нь хараад танихад маш …

  • 20 July

    Гэрийн нөхцөлд арьсыг хэрхэн гүн цэвэрлэх вэ?

    Арьсыг гүн цэвэрлэх нь таны бодож байснаас ч чухал бөгөөд нүүрний арьс толигор цэвэр байхын хамгийн том үндэс нь болж өгдөг. Хичнээн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд арьсыг гүн цэвэрлэж чадаагүй үед үр дүнгээ өгөх нь бага байдаг. Арьс бохирдож цэвэрлэгээ дутуу байсанаас батга гарч хуурайшиж эсвэл тослогтож эхлэх гэх мэт арьсны төрлөөс шалтгаалаад янз бүр. Тэр тусмаа арьсны нүх бол хүн …

  • 18 July

    Хэрхэн зөв хэлбэртэй тод хар хөмсөгтэй болох вэ?

    Засч зөв хэлбэрт оруулсан тод хөмсөг таны нүд, нүүр царайг тодотгож аятайхан болгоод зогсохгүй бүсгүй хүний зан чанар, сэтгэл санааны илэрхийлэл болж байдаг. Хөмсөгний зөв хэлбэрийг гаргахын тулд эхлээд илүү ургасан үснүүдийг цэвэрлэх хэрэгтэй. Доош унжсан хөмсөг Нүүр царайг гунигтай, дорой харагдуулдаг. Ийм учраас доош унжсан хэсгийг зулгааж, нүд хөмсөг хоёрын хоорндох зайг тодотгож өгөөрэй. Хөмсгийн төгсгөл рүүгээ шингэрч нарийсан, …

  • 17 July

    Зун борлосон ч хурдан цайх арга

    Зуны наранд борлохоос хамгийн их айдаг хүмүүсийг бүсгүйчүүл гэж хэлж болох. Мэдээж тэдний хувьд гоо үзэсгэлэн гэдэг хамгийн чухал зүйл шүү дээ. Иймээс бүсгүй та хэтэрхий борлоод түүнийгээ хурдхан шиг л цайруулахыг хүсч байгаа бол доорх зөвлөгөөг нэг хэрэгжүүлээд үз. Цайны халбага нимбэгийн шүүсийг өргөст хэмхийн шүүстэй хольж, хөвөнд шингээн нүүрнийхээ арьсыг 10 минутын турш зөөлөн арчих. • Гүзээлзгэнийг няцалж маск …

  • 17 July

    Хөргөгч таны гоо сайханд ач тустай

    Бид хоол хүнсийг шинэхэн хэвээр нь удаан хадгалахын тулд хөргөгчинд хийдэг. Харин бидний байнга хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд бас ижил зорилгоор хөргөгчинд байх ёстой гэдгийг та мэдэх үү? Тийм бол дараах жагсаалтыг хараад хөргөгчиндөө юу нэмж хийхээ дахин бодоод үзээрэй. Нүдний харандаа Нүдний харандаагаар илүү нарийн, тод зурахыг хүсч байвал хэрэглэхийн өмнө 20 минут хөлдөөгчиндөө хийгээрэй. Ингэснээр харандаа илүү хурц, …

  • 10 July

    Наранд харлахгүй байх хамгийн энгийн арга

    Энэ зун их халуун болох талаар цаг уурынхан сэрэмжлүүлж байгаа. Нар ихтэй зун арьсаа  хэт ягаан туяанаас хэрхэн хамгаалах талаарх зөвлөгөөг бид танд хүргэж байна. Нүүр харлах, сэвхтэх, бас арьсны харшил хөдлөх гээд халуун нарнаас үүдэх сөрөг үр дагавар багагүй. Иймээс хурц нартай өдөр арьсаа хамгаалах нь зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг. Гэхдээ нэг зүйлийг сануулахад нарны туяаны үр нөлөө ч …

  • 9 July

    Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ

    Жин хасахад арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ Жин хасахад тэр тусмаа хурдан хугацаанд жин хасахад арьсыг дүүргэж байсан өөх нь алга болоход агшиж амжилгүй суларч унждаг. Жин хасах үед арьсны агшилтад хүний нас, хоол тэжээлийн чанар, эрүүл амьдралын хэв маяг, арьсны арчилгаа зэрэг их чухал нөлөөтэй юм. Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ Таныг жин хасахын хирээр арьс тань …

  • 9 July

    Нарны хэт ягаан туяа арьсанд хортой

    1. Урт иштэй нарийхан тамхи зууж, утааг суунаглуулах нь донжтой харагдаж болох ч арьсанд тун халгаатайг мартуузай. Хэрэв та тамхи татдаг бол гоо сайхны, хамгийн сайн гэх бүтээгдэхүүнийг тонн тонноор хэрэглээд ч нэмэргүй. Тамхи нь арьсан дахь чийгшилийг багасгадаг тул хөгшрөлтийг түргэсгэдэг. 2. Ямар ч их ачаалалттай байсан, нүүрнийхээ будгийг заавал арилгаж заншаарай. Та арьс арчилгаандаа мөнгө төгрөг, цаг заваа …

  • 7 July

    Долоо хоногийн дотор 3-4 см үсээ ургуулах арга

    Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Бүсгүй та үсээ хурдан ургуулмаар байгаа бол дараах зөвлөгөөнд анхааралаа хандуулаарай. Хэрэгтэй зүйлс:  Оливийн тос Богино долгионы зуух Тос халаах аяга Юу хийх вэ?  1. Аяганд оливын тосоо хийж бэлднэ. Зөвхөн хуухинд түрхэх учраас 10 гр байхад хангалттай. 2. Аяганд хийсэн оливийн тосоо богино долгионы зууханд хийж бага зэрэг халаана. Хэт халуун биш бүлээн байх ёстой. …

  • 6 July

    Сайхан үс ,толигор арьс, сайн нүүр будалт энэ бүгд төгс гоо сайхан

    Энэ томъёотой санал нийлэхгүй хүн байхгүй биз. Мөн төгс гоо сайхантай болохыг хүсдэггүй эмэгтэй ч байхгүй. Тэгвэл танд энэ гурван “нэмэгдэхүүн”-ийг өөртөө бий болгохын тулд мэдвэл зохих зүйлсийн талаар зөвлөгөө бэлтгэлээ. Гадаад үзэмжиндээ анхаарал тавьдаг хэн бүхэнд таалагдана. Сайхан үс – Хэрэв та тослог үстэй бол угаах бүртээ шүршүүрийн усаар угийг нь массажилж байгаарай. Мөн үзүүрт нь тэжээлийн тосыг сайн …

  • 3 July

    Сайхан харагдах нууцаас

    Залуу нас хүний амьдралын хамгийн оргил үе байдаг. Тиймдээ ч үргэлж залуу хэвээр байхыг хүсэхгүй хэн байх вэ. Насны онцлогтоо санаа нь зовж буй бүсгүйчүүддээ бяцхан нууц задалъя. Хэрэв та дөчин настай бол: Энэ үед арьс үхжиж эхэлдэг. Таны нүүрэнд гүн үрчлээ сууж толбо ихэснэ. Хэрэв тийм бол нүүрний булчингийн хөдөлгөөнийг засах дасгал хийхийг зөвлөж байна. Өглөө сэрээд нүдээ таваас …

  • 3 July

    Цагаан батга болон хуурай арьсны арчилгаа

    Цагаан батга, хар батга хоёр үндсэндээ адилхан. Хоёулаа л үхэжсэн эд эс болон, тослог нь нүхийг бөглөснөөс болж үүсдэг. Тослог агуулсан нүх нь том байх тусмаа доторх бөглөрөө нь агаартай урвалд орж хар өнгийг үүсгэснийг бид хар батга гэж нэрлэдэг. Харин тослог агуулсан нүх нь маш жижигхэн, өөрөөр хэлбэл хаалттай бөгөөд өнгө нь хувираагүй юм уу цагаан өнгөтэй болж гарч …

  • 2 July

    Хүссэн уруулаа хэрхэн бүтээх нууцууд

    Таны үзэсгэлэнтэй инээмсэглэлд өнгө нэмж чадах  хялбар зөвлөгөөнүүдийг хүргэж байна. Уруулаа буд, хүссэн уруулаа өөрөө бүтээ. Дүүрэн харагдуулахын тулд: Хоорондоо зохицох, жигд өнгийн уруулын будаг болон уруул хүрээлэгч сонгоорой. Зөөлөн өнгийн будагнууд уруулыг бараан өнгөнөөс илүүтэй дүүрэн харагдуулдаг. Эхлээд уруулныхаа хүрээний дагуу уруулаа хүрээлнэ. Ингэхдээ өөрийн уруулын хүрээнээс огтхон ч илүү гаргаж болохгүй. Үүний дараа тухайн хүрээгээ дүүргэн уруулаа будна. …

  • 2 July

    Өргөст хэмхний давуу талыг гоо сайхандаа ингэж ашиглаарай

    Өргөст хэмх нь арьсыг чангаруулах үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ арьсыг тайвшруулдаг. Мөн арьсны өнгийг сэргээж гэрэлтүүлдэг. Гоо сайхны маскандаа бага зэрэг өргөст хэмхийн шүүс нэмж хийн нүүрэндээ тавиарай. Мөн өргөст хэмх нь арьсыг наранд борлохоос хамгаалах үйлчилгээ үзүүлж, сэвхтэх, үрчлээ үүсэхээс хамгаалж мөн цайруулах үйлчилгээ үзүүлдэг гайхалтай хүнсний ногоо юм.