Эрүүл мэнд

November, 2020

  • 17 November

    Тэжээвэр амьтад эзнээсээ халдвар авсан 61 тохиолдол илэрчээ

    Хонконгт коронавирусний халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрснээр уг халдвар хүнээс амьтанд халдварласан анхны тохиолдол Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газараас мэдээлж байсан. “Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос коронавирусний шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарсны дараа цусны шинжилгээ авахад коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Тэжээмэл амьтантай хэрхэн харьцах, хадваргүйжүүлэх дэглэмийг хэрхэн …

  • 17 November

    Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрлээ

    “Арваннэгдүгээр сарын 16-нд нийт 1,762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүний сорьцод коронавирусийн халдвар илэрлээ.Сэлэнгэ аймгаар орж ирсэн ТИР машины хоёр жолоочид коронавирусийн халдвар илэрсэн. Улаанбаатарын кластер халдвар буюу ачаа тээврийн жолоочийн ойрын хавьтал 80 хүнд давтан шинжилгээ хийсэн Ингэхэд нэг хүний гурав дахь давтан шинжилгээгээр халдвар илэрлээ. Хоёрдогч хавьтлын 274 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Дархан-Уул аймгийн лабораторид 132 хүний сорьцод тандалтын зорилгоор …

  • 17 November

    М.Цолмон: Хаалга, цонхны бариулыг даавуугаар ороох нь буруу

    Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэн албан байгууллагууд, үйлчилгээний газрууд хаалга болон цонхны бариулаа ариутгагчтай даавуу, самбайгаар ороох болсон. Тэгвэл энэ нь буруу бөгөөд үүний оронд хоёр цаг тутамд хүний гар хүрсэн хэсгүүдийг чийгтэй алчуураар цэвэрлэх ёстой гэдгийг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдвар судлаач их эмч М.Цолмон зөвлөлөө. Нойтон алчуур ийнхүү ороосноор бохирлогдон түүгээр дамжин халдвар дамжих эрсдэл үүсдэг байна.  Хоёр цаг тутамд …

  • 17 November

    Өнөө өглөө нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ

    Өнөөдөр 06:00-10:00 цагийн хооронд  нийтийн тээврээр 24 мянга гаруй хүн зорчжээ. Улс даяар бэлэн байдлын зэрэг шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээврийн автобуснууд цагийн тусгай горимоор явж буй.  Өнөөдөр өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 90 чиглэлд 827 тээврийн хэрэгслээр нийт 24293 хүн зорчжээ.  Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн зорчигч урсгалын судалгааг тээврийн хэрэгслүүдэд байрлуулсан  хяналтын камерыг ашиглан хянаж байгаа аж.  …

  • 17 November

    Сэлэнгэ аймагт түргэвчилсэн оношлуулаар 19 хүнээс коронавирус илэрчээ

    ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Сэлэнгэ аймагт эхлээд нэг бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр хүн нэг тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн.Одоогоор Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. Үүнээс 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Гэхдээ түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна. Түрүүчийн батлагдсан тохиолдлуудтай холбоотойгоор бид халдвартай хүний ойрын хавьтлуудыг тусгаарласан байсан

  • 17 November

    Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрч, тэг зогсолт хийлээ

    Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул өнөөдөр 06:00 цагаас эхлэн 24 цагийн хугацаанд бүрэн зогсолт хийхээр болж, хөдөлгөөнийг хорилоо. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр энэ талаар “Дархан-Уул, Сэлэнгэ аймаг зорчих хөдөлгөөн нягт байдаг. Тиймээс өнгөрсөн хоногуудад халдваргүйжүүлэх арга хэмжээг хийсэн. Гурав хоногт 10 мянган хүнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийлээ. Нийт иргэдийн 50 хувийг тандалтад оруулахад түргэвчилсэн шинжилгээгээр нэг хүний …

  • 16 November

    Тэсо ХХК-ийн борлуулагчдын шинжилгээний хариу эхнийнхээр эерэг гарсан ч давтан шинжилгээгээр сөрөг гарлаа

    Иргэн Д-гийн хавьтлууд нь болох “Тэсо”  ХХК-ийн борлуулагч, жолоочийн шинжилгээний хариу эхнийхээр “эерэг”  гарч өчигдөр тус үйлдвэрийн ажилчдыг гэр гэрээсээ  нь гарахгүй байх үүргийг өгсөн.  Тэгвэл өнөөдөр давтан шинжилгээгээр тэдний шинжилгээний хариу сөрөг гарсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.

  • 16 November

    Хэнтий аймагт коронавирусийн эхний шинжилгээгээр хоёр хүний хариу эерэг гарчээ

    Хэнтий аймагт сэжигтэй тохиолдол илэрч, 14 хоног хөл хорио тогтоосон болохыг Хэнтий аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Тодруулбал  Улаанбаатар хотоос тус аймагт хүрсэн иргэний PCR шинжилгээний эхний хариу эерэг гарсан байна. 24 цагийн дараа PCR шинжилгээний хариу дахин гарах бөгөөд тухайн иргэний дамжин өнгөрсөн чиглэл тодорхой болох юм байна. Тодруулбал  Улаанбаатар хотоос тус аймагт хүрсэн иргэний PCR шинжилгээний эхний хариу эерэг …

  • 16 November

    Дотооддоо гарсан халдварыг 200 хоногийн турш “0” түвшинд барьж чадсан Тайвань улс

    Одоогийн байдлаар 23 сая хүн амтай Тайванд 597 халдвар гарч 7 үхэл бүртгэгдсэн байна. Ковид-19 халдварыг арал дээрээ амжилттай хянаж чадсны нууц нь: 2020 оны 3 сараас хилээ хааж зөвхөн дотоодын иргэдээ агаар, усан замын боомтуудаар чанга хяналтан дор оруулж эхэлсэн, шинж тэмдэггүй хүмүүсээ 14 хоног карантинд байлгасан. Маск тарааж эхэлсэн. Маскыг иргэддээ үнэгүй тараасан нь амжилтын цөм нь байсан. …

  • 16 November

    ЭМЯ: Гурван шинэ тохиолдол нэмж бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 431 боллоо

    ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Цар тахал дэлхийн 218 улсад бүртгэгдсэн байна. 24 цагийн дотор 594 хүн шинээр халдвар авсан байна. Харин манай улсын хувьд 431 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдрөөс хойш гурван шинэ тохиолдол бүртгэгдлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 11-р сарын 15-нд 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 боллоо. Үүнээс эдгэрсэн нь …

  • 13 November

    ​ЭМЯ: Нэмж зургаан хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 412 боллоо

    Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлыг 11.00 цагийн байдлаар хүргэлээ. Монгол Улсын коронавирусийн батлагдсан тохиолдол 412 болсон байна. Нийслэл болон Сэлэнгэ аймагт кластер халдвар бүртэгдээд байна.  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Арваннэгдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан, Дорнод, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид 1030 хүнд шинжитлгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрч, 1024 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Үүнийг задалбал, ХӨСҮТ-д ажиллаж …

  • 13 November

    Бразил улс хятад вакцины туршилтаа зогсоолоо

    Хятадын Coronavac вакцины туршилтад сайн дураараа оролцож буй хүнд хүчтэй гаж нөлөө мэдрэгдсэн учраас уг вакцины клиник туршилтыг Бразилын эрх баригчид зогсоосон байна. Уг явдал өнгөрөгч аравдугаар сарын 29-нд тохиолдсон талаар эрүүл мэндийн байгууллагын орон нутгийн зохицуулагч мэдэгдсэн хэдий ч болж өнгөрсөн үйл явдлын талаарх тодорхой мэдээллийг танилцуулсангүй. Бразил дахь оношлогоог явуулж байсан Бутантан Институтын зүгээс эрх баригчдын энэхүү шийдвэрийг …

  • 12 November

    “Халдвартай 74 настай эмэгтэйн гэр бүлийн хүнийг тусгаарласан”

    Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээлж байна. Тус аймагт өндөржүүлсэн бэлэн байдлыг улам чангатгана хэмээн Аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдэгдлээ. Сэлэнгэ аймагт 74 настай эмэгтэй хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнд 11-р сарын 6-нд зовиур илэрсэн (38 хэм халуурсан) өгүүлэмжтэй, 9-нд эмнэлэгт хандан PCR шинжилгээ хийхэд халдвартай болох нь тогтоогдсон.  Тэгвэл тус иргэний гэр бүлийн хүн 70 настай иргэн Дархан-Уул аймаг руу галт …

  • 12 November

    УОК: 23:00 цагаас эхлэн хөл хориог эрс чангатгана

    Шуурхай: Өнөө орой 23 цагаас явган болон автомашины хөдөлгөөн хорино УОК өнөө орой хуралдлаа. Хурлын дараа гарсан шийдвэрийн талаарх албан мэдээллийг бид шууд дамжуулан хүргэж байна. Коронавирусийн халдвар Монгол улсад голомтлон гарсан нь батлагдсаар улсын хэмжээнд анх удаа өнөөдрөөс эхлэн тав хоног хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн билээ. Ковид-19 халдвартай хүний ойрын 73 хавьтлаас нэг хүнд халдвар илэрч, голомтот халдварын …

  • 11 November

    ШУУРХАЙ: Д-гийн ойрын хавьтлын 24 иргэнээс шинжилгээ авсны 2-оос нь коронавирус илэрлээ

    Тээврийн автомашины жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илрээд байгаа билээ. Улмаар тухайн иргэдийн ойрын хавьтлын хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ авсан байна. PCR шинжилгээгээр халдвартай жолооч Д-ийн хадам ээж болон хамт тоглолт үзсэн дүүгээс нь коронавирус илэрсэн байна. Коронавирусийн халдвар авсан дүү нь МУБИС-ын оюутан гэх ба тэрбээр өнгөрсөн хугацаанд хичээлдээ явж байсан нь олон тооны хүнд халдвар …