Хүн өдөрт дунджаар 10 мянга орчим литр агаараар амьсгалдаг. Гэтэл өдөрт 10 мянган литр бохирдсон агаараар амьсгалаад байвал эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх бол? Хүн бүр л хоол хүнс, амьдралын хэв маяг нь эрүүл мэндэд нөлөөлдөг гэдгийг мэддэг. Гэхдээ амьсгалж буй агаар нь цэвэр тунгалаг байх эсэх нь энэ бүхнээс нэн тэргүүнд, эрүүл мэндэд шууд нөлөөлдгийг тэр бүр анзаардаг болов …
Онцолсон
December, 2020
-
17 December
Н.Эрдэнэбаатар: Ковид-19 вирус “үс”-ээр дамждаг гэсэн таашаа мэдээлэл цахим орчинд цацагдсанаас болж ахуй үйлчилгээний салбар нээгдэхгүй удаа дараа хойшлогдсон
“Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mini Barber Shop”-ийн үүсгэн байгуулагч Н.Эрдэнэбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. /Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Mini Barber Shop”-ийн захирал Н.Эрдэнэбаатартай онлайнаар холбогдож ярилцсан юм./ –Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Намжилдоржийн Эрдэнэбаатар гэдэг. “Монголын Барбер, Үсчдийн холбоо”-ны тэргүүн, “Mongolian barbershop” клубийн …
-
16 December
Я.Содбаатар: Улсын нөөцөөс 3,800 тонн өвс, 1,900 тонн тэжээлийг малчдад үнэгүй олгоно
Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа. Тэрбээр “Хүйтний эрч чангарч, цас унаснаас болж зарим аймгуудад өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Иймд Засгийн газрын гишүүдэд нөхцөл байдлыг дүгнэн танилцуулж, малчдад чиглэсэн багц арга хэмжээг өнөөдрийн хуралдаанаар гаргалаа. Намраас хойш улсын хэмжээнд зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. 10 аймгийн 72 суманд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Үүн дотор …
-
16 December
Өнгөрсөн оны цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, үүнээс хэтэрсэн бол хэрэглэгч өөрөө хариуцна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.16/ боллоо. Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр хариуцах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой “Цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уурын хангамж, хэрэглээг зохицуулах түр журам”-ыг баталж хэрэглэгч, цахилгаан, дулаан үйлдвэрлэгчийн үүргийг тодорхой зааж өглөө. Хэрэглэгчийн өнгөрсөн оны мөн үеийн цахилгаан, дулааны хэрэглээтэй тэнцэх хэмжээний зардлыг төр даана, …
-
16 December
Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 35 байранд 1169 иргэн байна
Эрүүл мэндийн яамны хурлын үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр холбогдох мэдээллийг өглөө. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 35 тусгаарлан ажиглах байрыг ашиглаж байгаагаас нийслэлд 17 байр нь бий. Эдгээр байруудад нийт 1,169 иргэн байна. Гэрийн ажиглалтад өнөөдрийн байдлаар 228 иргэн бий. Гэрийн ажиглалтын хугацаа нь дуусаад хэвийн байдалд шилжсэн 10,148 иргэн байгаа. Мөн өнөөдрөөс иргэдийг татан авах ажил эхэллээ. …
-
16 December
Аж ахуй нэгжүүд QR мэдээллийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна
Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” хэмээн заасан. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 26685 аж ахуй нэгж байгууллагынхаа QR кодыг үүсгэж, иргэд 82 мянган удаа уншуулсан байна. Гэхдээ …
-
15 December
Х.Баттулга: Өчигдөр орой цахилгаан эрчим хүчний ачаалал 18 хувиар нэмэгдсэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Засгийн газрын шийдвэрийг дэмжиж, дараах уриалгыг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад: “Дэлхий даяар шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ анх тархаж, улмаар цар тахлын хэмжээнд хүрсэн үеэс хойш арван нэгэн сарын хугацаанд монголчууд бид цар тахлаас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, тэмцэх, түүний нийгэм-эдийн засгийн олон талт үр дагаврыг шийдвэрлэх хүнд сорилтыг хамтын хүчээр даван туулахаар хичээн ажиллаж …
-
15 December
Монголын сайтын холбоо үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тууштай хамгаалахаа мэдэгдлээ
Монголын сайтын холбооноос цаг үеийн асуудлаар мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв. Монголын сайтын холбоо нь цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган холбоо бөгөөд 11 дэх жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Тус холбоо нь “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриан дор сургалт, сурталчилгааны ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран мэргэжлийн ёс зүйтэй …
-
15 December
“Ковид19”-ийн хүнд үед уул уурхайн салбар иргэдийн амьжиргаанд бодит дэмжлэг үзүүллээ
Улсын хэмжээнд буй 900 мянга орчим айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар болсон. Засгийн газар энэхүү амаргүй шийдвэрийг гаргахын тулд холбогдох яам, албаны хийсэн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд …
-
14 December
Т.Мөнхсайхан:Үндэсний хэмжээнд нэн шаардлагатай 2570 техникч, тархвар судлаач, ариутгагч нарыг шинээр бэлтгэж байна
Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Ковид-19 халдварын бэлэн байдлын хүрээнд Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-II-д одоогоор 125 өвчтөн шилжүүлэн үйл ажиллагааг нь эхлүүлж, 500 ор бэлтгэсэн, цаашид 300 ор нэмнэ. СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 100 ор, Баянхошууны шинэ эрүүл мэндийн төвд …
-
14 December
Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг энэ сарын 18-ны дотор явуулна
Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг …
-
14 December
Б.Идэр-Од: Бусдыг хохироогч нэгэн л шударга ёсны зураасыг давж байдаг
“FARO” сургалтын төвийн захирал, “Call-Рrо” компанийг үүсгэн байгуулагч, комедиан Б.Идэр-Одын шударга ёсны талаарх бодлыг нь хуваалцлаа. –Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв гэх энэ үгийг та өмнө нь сонсож байсан уу. Энэ үг танд хамгийн түрүүнд юуг санагдуулж байна вэ? -Сонсож байгаагүй үг байна. Шударга шулуун байх хэрэгтэй. Гэхдээ эв эеийг эрхэмлэх хэрэгтэй гэсэн утгатай үг болов уу …
-
14 December
Д.Сумъяабазар: Ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэж байгаа ч иргэд маань хэвийн хэмжээндээ зохистой хэрэглэхийг уриалж байна
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдан айл өрх, аж ахуй нэгжүүдийн хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг 2020.12.01-нээс 2021.07.01 хүртэл чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулахаар болсон. Уг хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс дотооддоо халдвар илэрч, хөл хорио тогтоосон өнгөрсөн нэг сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотын …
-
13 December
УИХ-ын гишүүн С.Амарсайхан иргэд, олон нийтэд хандан уриалга гаргалаа
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр болсон ээлжит бус хуралдаанаараа Цар тахлын хөл хорио тогтоосон хүнд нөхцлийг даван туулахад иргэд, аж ахуйн нэгжүүддээ хандан төрөөс 7 сарын хугацаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлсэн. Энэ хүрээнд: Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит түүний оролцоотой хуулийн этгээд, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр, БССБ, …
-
13 December
Сайжруулсан шахмал түлшний үнийг 70 хувь буурууллаа
Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулахаар болсон талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллээ. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. Тэрээр “Шахмал түлшний зөрүүний санхүүжилтийг Эрдэнэс Таван толгой компани хийнэ. Нэг ёсондоо байгалийн баялгаа ард түмэн хүртэж байна гэж ойлгож болно. Ингэснээр айл өрх, ААН, бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлж байна. Нөгөөтэйгүүр …