Онцолсон

October, 2019

  • 18 October

    Хөдөлмөрийн баатар Ч. Хурц: Би өөрийгөө эрч хүчтэй “Хурц” амьдарсан гэж боддог

    Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой өнөөдөр /2019.10.18/ тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи-Минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц Шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэнгийн нэрэмжит Монголын Геологи, эрдэс баялгийн музейд “Хурц Амьдрал” нэртэй гурван боть номынхоо нээлтийг хийж, мэргэжил нэгт нөхдөдөө номын дээжээсээ өргөн барилаа. Геологи-Минералогийн ухааны доктор Чойжингийн Хурц нь эрдэс …

  • 17 October

    Монголын U23 шигшээ баг Украиныг хожиж, хүрэл медаль хүртлээ

    Дэлхийн элсний спортын анхдугаар наадам Катар улсын Доха хотноо өчигдөр /2019.10.16/ өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд Монгол Улсаас зөвхөн сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрх авсан бөгөөд U23 насны эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн ахлагчаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржавын удирдлага дор дасгалжуулагч С.Тулга, С.Төгсжаргал нарын бүрэлдэхүүнтэй  баг оролцсон юм. Манай U23 эрэгтэй шигшээ багт А. Ананд, Ч. Ихбаяр, Г. Ган-Эрдэнэ, …

  • 16 October

    Ч.Хүрэлбаатар: Төрийн 38 үйлчилгээний төлбөрийг И-баримт систем ашиглан төлөх шийдэл нэвтрүүллээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.10.16 боллоо. Тус хуралдаанаар төрийн 38 үйлчилгээ, лавлагаа авахын тулд төлдөг байсан төлбөрийн үйлчилгээг И-баримт систем ашиглан төлөх шийдвэр гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар“Иргэдэд учруулдаг хүнд суртлыг бууруулах чиглэлээр чухал шийдвэр гаргалаа. Төрийн үйлчилгээ, лавлагаа авахын тулд иргэд төрийн байгууллага дээр нь очиж, банканд төлбөрөө төлөх гэж цаг хугацаа алдах шаардлагагүй болсон. Өнөөдрөөс эхлэн …

  • 15 October

    “Нийтийн сонсгол”-ыг ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулна

    Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой янз бүрийн  мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан шахмал түлшний талаар, агаарын бохирдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Нийтийн сонсгол”-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион байгуулахаар болсон билээ. “Нийтийн сонсгол”-ыг хэрхэн явуулах талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл байр сууриа илэрхийллээ. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл: “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж яригдаж байна. Тийм учраас Засгийн газар шийдвэр гаргаж 62-р тогтоол гарган Улаанбаатарчуудын түлшийг солихоор …

  • 14 October

    С.Даваасүрэн:Иргэд сайжруулсан түлшээ зөв хэрэглэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын мэдээллийг иргэдэд өглөө. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд /120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд/ эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Дуудлага өгч буй иргэдийн тоо багассан талаархи мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын …

  • 10 October

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг МАНАН-гийн толгойлогч нарыг олон нийтэд зарлалаа

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /2010.10.10/ сэтгүүлчдэд хандан төрд үүсээд байгаа МАНАН бүлэглэлд ямар хүмүүс байдгийг зарлалаа. Тэрбээр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд МАНАН бүлэглэлийг би зарлаж байсан. 2016 сонгуулиар хуйвалдааны төрийг зохион байгуулах гэж байна хэмээн мэдэгдэж байсан. МАНАН-гийн цаана Ц.Элбэгдорж байгаа. Ерөнхийлөгчийн албан тушаал дээрээс МАН, АН-ыг холбосон өөрийн үгэнд ордог, “бөлтөгддөг” хүмүүсээр Монголын төрийг самарч эхэлсэн. Хүчний …

  • 10 October

    С.Даваасүрэн: Сайжруулсан шахмал түлшний зөв галлагааны талаарх зөвлөгөө мэдээллийг айл өрхүүдэд өгч байна

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, зуухны зөв галлагааны талаар  болон угаарын хордлогын үед авч хэрэгжүүлсэн ажлын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. “Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн мэдээллийг өдөр бүр 10.00, 16.00 цагуудад холбогдох байгууллагуудаас тогтмол албан ёсны мэдээллийг хүргэж байна. 2019 оны аравдугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас аравдугаар …

  • 9 October

    С.Амарсайхан:Айлуудад угаарын хий мэдрэгчийг үнэгүй суурилуулна

    Ойрын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас зургаан иргэн амь насаа алдаж, 100 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн /2019.10.09/ ээлжит хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оруулж, хэлэлцүүлсэн байна. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр “Угаарын хий …

  • 8 October

    “Тавантолгой түлш” компани: Үйлдвэрлэлийн дараах туршилтыг СХД-ийн 28-р хороонд жил гаруйн хугацаанд хийсэн

    “Тавантолгой түлш” компаниас сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр /2019.10.8/ мэдээлэл хийлээ. “Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Олон мянган хүн утаанд хорддог байдлыг арилгахаар бид ажиллаж байгаа. Бид стандартын түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч эрсдэлтэй тулгарч байна. “Шахмал түлшний үнс түүхий нүүрсийг бодвол их байна гэх гомдол ирээд байгаа. Ер нь бол үнсний хэмжээ түлшний эзлэхүүнээ барих ёстой. Тэр …

  • 8 October

    Ө.Энхтүвшин: Сайжруулсан түлшний шинжилгээний хариуг баталгаажуулахаар БНСУ, БНХАУ, ОХУ улс руу явуулсан

    Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшинээс тодрууллаа. –Шахмал түлш хэрэглэсэн зургаан иргэн угаартаж амиа алдлаа. Үүнд Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? -Тоо, баримт зөрөөд байна. Зарим нь 16 хүн нас барсан гэж мэдээлсэн. Одоогийн байдлаар зургаан хүн нас барсан. Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Тоо, баримт өгч байгаа хүмүүс үнэн, бодит мэдээлэл …

  • 7 October

    С.Даваасүрэн: Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан

    Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан …

  • 4 October

    “60 тэрбум”-ын гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 9-нд дуусна

    Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ц.Сандуйд 16-20 жилийн ял төлөвлөсөн бөгөөд хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 9-р сарын 26-ны өдөр товлогдсон ч түүний өмгөөлөгч өөр газар шүүх хуралтай …

  • 3 October

    Д.Оюунхорол: Бурхан багшийн Их дүйчин өдөр эцэг эхдээ ач санаж эерэгээр баярлаасай гэж бодож хуулийн төсөл өргөн барьсан

    Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нарын гишүүд  Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл санаачилсан билээ.  Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өнөөдөр /2019.10.03/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дэлхийн бүх оронд бурхан багшийн их дүйцэн өдрийг тэмдэглэдэг болсон. Энэ өдрийг тэмдэглэснээр хүмүүс амралтын өдөр гэхээсээ илүү өөрөө өөрийгөө соён гэгээрүүлэх, оюун санаагаа …

  • 2 October

    Хүүхдийн мөнгийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлнэ

    Засгийн газрын өнөөдрийн  ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт, НӨАТ-ын сугалаа, арьс шир, ноос, ноолуурын урамшуулал, цалин, тэтгэвэр тэтгэмж зэргийг Төрийн сангийн данснаас шууд шилжүүлдэг болгох шийдвэр гаргажээ.  Монголбанк нь Азийн хөгжлийн банктай хамтран бага дүнтэй төлбөрийн системийг бүрэн шинэчилж нэвтрүүлээд байна. Ингэснээр Төв банкаар дамжуулан олгож байгаа хүүхдийн мөнгийг Төрийн сангаар хүргэх боломж бүрджээ. Баталсан журмаас үзвэл хөрөнгө бүрэн …

  • 1 October

    Л.Оюун-Эрдэнэ: 60 тэрбумын хэрэгт улс төрийн тохироо явж байна

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтээс цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа -МИАТ-ийн дэд захирал Д.Энхбаатарыг томилсон албан бичгийн тухайд? -Тэр бичгийг тодруулна. Яагаад тэр бичиг гарч ирэв? Яг юу болов? Сонгуулийн дараа тийм бичгүүд авсан зүйл байдаг. Тухайн үед намын даргаар М.Энхболд гэдэг хүн ажиллаж байсан. Энэ асуудлыг бүхэлд нь тодруулах ёстой. -Ц.Нямдорж сайдын бэр ЗГХЭГ-т ажилладаг уу? -Тэр талаар огт мэдэхгүй. …