Онцолсон

March, 2016

  • 1 March

    Та Солонгост ажиллахаар шийдсэн бол…

    БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД Монгол Улсын Хөдөлмөрийн яам /ХЯ/, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамдын /ХЭХЯ/ хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх тухай” Харилцан ойлголцлын санамж бичиг /ХОСБ/-ийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох 12 дэх удаагийн шалгалт дараах байдлаар явагдах БНСУ-ын гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу БНСУ-д ажиллах …

  • 1 March

    “Эмс задарвал, үндэстэн мөхнө” гэдэг тиймээс охидоо хүмүүжүүлье

    Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжээд  эхэллээ. Маш их үр дүнтэй эх орноо хайрлах сэтгэхүйтэй болгон хүмүүжүүлэхэд үр дүн өндөртэй байдаг байна. Харин охид бүсгүйчүүдийг хаана орхичих нь энэ вэ? Эрээнд биеэ үнэлэж, эрчүүд эргүүлэн амь зогоох Монгол охид олон байна. Тэдний тоо дансыг хэн хөтлөөд байгааг ч мэдэх зүйл энэ улсад алга болтой. Эрчүүдийг цэргийн албаар хүмүүжүүлж  эх орон сэтгэлгээ суулгаж …

February, 2016

  • 29 February

    Г.Баярсайхан: Ур чадвартай үндэсний боловсон хүчин улс орны хөгжлийг нуруундаа үүрч явдаг

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.  -Хүн нийгмийн харилцаанд байнга орж, ажиллаж хөдөлмөрлөдөг болохоор Хөдөлмөрийн яам хүн бүртэй л холбоотой. Таны хувьд сайдаар томилогдоод ямархуу ажлуудын ард гарсан бэ?  -Өнөөдөр Монголд хүндрэл авчирч буй бүхий л асуудлууд дэлхий нийтэд тулгамдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай улсуудын өнгө төрх ижил буюу эдийн засгийн өсөлт саарах …

  • 29 February

    “Түрээсийн орон сууцны журам” -тай танилцана уу

    “Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхэлж буйтай холбогдуулан иргэдээс түрээсийн орон сууцад амьдрах нөхцөл, шалгуурыг ихээхэн сонирхож байгаа. Уншигч та бүхэнд Барилга, хот байгуулалтын яамнаас баталсан Түрээсийн орон сууцны журмыг бүрэн эхээр нь танилцуулж байна. эх сурвалж: Барилга хот байгуулалтын яам

  • 29 February

    “Монгол туургатан”-ы шилдэгүүд Улаанбаатар хотноо тодорно

    “Монгол туургатны Шатрын их наадам” Улаанбаатар хотноо 2016 оны гуравдугаар сарын 13-21-ний хооронд зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл наадмыг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэн мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Дэлхийн Монгол глобал нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүд, шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул, олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган нар оролцлоо. Шатрын их наадамд Монгол туургатан таван улсын тус бүр нэг эмэгтэй, таван эрэгтэй тамирчин оролцохоор …

  • 29 February

    Лам нар номоо уншихаас “харамласаар” л байх уу

    Монголд шарын шашин дэлгэрээд нэгэн жарныг илээлээ.  Хоолтой явая гэвэл шашин дага гэдэг үг ч эгэл ардын дунд байсан гэдэг. Хүүхдээ дайн самууны хэцүү үед шашингүй хэмээн нууж үлдэх гэж ихээхэн тэмцдэг байсан тухай ч түүх өгүүлдэг. Өдгөө шарын шашинд олон нийтээрээ даган шүтээд энэ олон жилийг өнгөрүүлэхдээ засал, ном, айлтгал, овоо тахилга, гэх мэт маш олон төрлийн зан үйлийг …

  • 27 February

    С.Зориг агсны гэргий Б.Булган: Ээжийг минь энд битгий авчраарай гэж захисан

    -Миний хүргэн хүүг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг илрүүлж, гэм буруутныг тогтоогоосой гэж Монголын хүн бүр хүсч байгаа- Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн түүний эхнэр Б.Булганыг баривчлаад гурван сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэвч энэ хэргийн талаар хуулийн байгууллагынхан албан ёсоор ямар нэгэн тайлбар өгөөгүй өдий хүрсэн юм. Маш нууц гэсэн зэрэглэлтэй шалгагдаж буй хэргийн …

  • 27 February

    Д.Дорлигжав: Сонгомол ялыг олон болгосон

    Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай ярилцлаа. -Хууль зүйн салбарт нэлээн шинэчлэл хийгдэж байна. УИХ-ын чуулганаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай, Зөрчлийн хууль зэрэг арав гаруй хууль баталсан. Эдгээр хуулийн гол өөрчлөлт юу байв? -Эрх зүйн салбарын цөм нь болсон Эрүү болон Зөрчлийн хууль батлагдлаа. Материаллаг хуулийг хэн, яаж хэрэгжүүлэх, ямар үе шаттай байх буюу ажиллагааны нарийн зүйлийг зохицуулсан хуулийг процессийн …

  • 26 February

    Монгол туургатны миссийн тэмцээнд оролцогчид хүмүүнлэгийн үйлсэд оролцоно

    2006 онд зохион байгуулагдснаас хойш тодорхойгүй хугацаагаар тасалдаад байсан  “Монгол туургатны мисс” тэмцээнийг “Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг”-ээс дахин зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнд Монгол туургатанд багтах  Халимаг, Тува, Буриад, Өвөр монгол, Монгол гэх 5 улсын  үзэсгэлэн төгөлдөр 21 гоо бүсгүйчүүд уригдан оролцохоор болжээ. Оролцогчдын тоо  21 байгаа нь цаана учиртай гэнэ. Монголчууд бүсгүй хүний  гоо сайхны төгс шинжийг 21 дарь …

  • 26 February

    Монголд уул уурхайн тоног төхөөрөмжийн олон улсны үзэсгэлэн болно

    Монгол тэр дундаа Улаанбаатар хот олон улсын нисэх буудлын ойролцоох “Буянт-Ухаа” спорт цогцолборт гуравдугаар сарын 6-8-нд Уул уурхайн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн худалдаа болно гэж Буриадын сайтад мэдээлжээ. Үзэсгэлэнд Хятад, ОХУ, АНУ, Их Британи, Герман, Швед, Нидерланд, Австрали, Чех, Япон, Казахстан, Беларус, Франц, Турк, Өмнөд Солонгос гэсэн 15 орны 120 компани оролцох бөгөөд өөрсдийн бүтээлүүдээ танилцуулах юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн …

  • 26 February

    Ц.Дашдорж гишүүн худлаа яриад байна уу

    Өчигдөр Хойд хөршийн “АРД” цахим сайтад УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар /200 гаруй сая төгрөг/ хожсон тухай мэдээлэл гарсан. Тус мэдээлэл дотор УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж Өмнөд Солонгосын Ганнам дүүрэг дэх “InterContinental Seoul COEX” зочид буудлын “Seven Luck” казиногийн покерын тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.долларыг хожсон хэмээсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэхүү мэдээллийг …

  • 25 February

    Иргэний хэргийн оролцогчид өөрийн хэргийн явцыг интернэтээс үздэг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нарын хүмүүс оролцсон юм. Нэгдсэн системийн тусламжтайгаар иргэний …

  • 25 February

    УИХ-ын гишүүн Ц.Дашдорж Сөүлийн казиногоос 100 мянган ам.доллар хожлоо

    УИХ-ын гишүүн Ц.Дашдорж гэж байгаа, байхгүй нь мэдэгддэггүй хүн үнэндээ байсан байна, байх байхдаа “баргийн нэгнээс илүү нэгэн” ажээ. Тэрбээр өмнөд Солонгост казино тоглоод, түүнийхээ талаар бодоод явдаг байж. Тиймээс л УИХ-ын чуулганаар харагддаггүй, үзэгдэхгүй байсан бололтой. Өнөөдөрхөн Макаогийн казинод 250 сая төгрөг алдсан төрийн түшээ Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн гэгч болох нь олонд ил …

  • 25 February

    Г.Баярсайхан сайдын шийдвэрийг ОУХБ сайшаалаа

    Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хятад, Монголыг хариуцсан товчооны захирал Тим Де Мейэрийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Тим Дэ Мейэр Хөдөлмөрийн сайдын энэ сарын 8-нд  гаргасан тушаалаараа “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг шинэчлэн баталсныг ОУХБ-ын 182 дугаар конвенцийн хэрэгжилтийг хангахад чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон сайн шийдвэр хэмээн онцлоод Г.Баярсайхан сайдад талархал …

  • 25 February

    Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг, сургууль ашиглалтанд орлоо

    Өчигдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 1 цэцэрлэг, 1 сургууль баригдаж дуусан, ашиглалтад орлоо. Тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн 1,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын  Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургууль баригдаж нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд …