Онцолсон

October, 2015

  • 26 October

    Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлтэй зөвшилцөөгүй

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр “Шүүхийн төсөв, шүүгчийн цалин” сэдвийн хүрээнд боллоо. Энэхүү хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Цэвээндорж, Шүүхийн санхүү удирдлагын хэлтсийн дарга С.Наранбилэг нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн шүүхүүд мөн онлайнаар холбогдлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга …

  • 26 October

    МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр огцорч, Н.Удаанжаргал сонгогдлоо

    Нийтийн тээвэр “ухаалаг” болсноор оюутнуудыг өдөрт 2 удаа л үнэгүй зорчуулахаар болсон. Үүнийг МОХ эрс эсэргүүцэн сүүлийн хэдэн сар суулт хийхийн зэрэгцээ тайван жагсаал хийсэн. Энэ бүхэн нь үр дүнд хүрэхгүй, төрийн байгууллагаас хэдэн зуун сая төгрөгөөр нь илэрсэн гэх шуум гарахтай зэрэгцэн МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон. Түүний хүсэлтийг МОХ хүлээн авч, ээлжит бус чуулганаа хийсэн …

  • 26 October

    Өндөр настан, бага насны хүүхдийг осгож амь насаа алдахаас аварлаа

    Өнгөрсөн хоногт үүссэн цаг агаарын нөхцлийн улмаас хотын баруун, зүүн чиглэлд авто замын нөхцөл байдал хүндэрч нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн дуудлагын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллалаа. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баруун турууны давааны баруун талд бага насны хүүхэд зорчиж яваа Приус загварын суудлын автомашин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 19:02 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн …

  • 23 October

    Тусгаар тогтнол, Эв нэгдлийн намаас ард түмэнд хандан уриалга гаргажээ

    Монгол улсад  үйл ажиллагаагаа явуулан, удаа дараа парламентад суудал эзлэсэн улс төрийн намуудын увайгүй, ард түмнээ боддоггүй үйлдлийн улмаас улс орны эдийн  эдийн засгийн байдал сулран доройтож, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд асуудал яригдахдаа туллаа. Ийм цаг үед улс төрийн гуравдагч хүчний орон зай хүссэн хүсээгүй  хэрэгтэй болж байна. Өнгөрсөн онд  олон түмний хүсэлт, хэрэгцээ шаардлагын улмаас үүсэн байгуулагдсан Тусгаар тогтнол, …

  • 23 October

    Нийтийн тээвэрт 30 минутын дотор дамжин суувал үнэгүй байх журам батлагдлаа

    НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн …

  • 22 October

    Мухар сүсэг хоймор эзлэх цагаар…

    Монголчууд буддын шашин шүтлэгтэй ард түмэн. Харамсалтай нь буддизмын мөн чанарыг  жаахан ч гэсэн сэхээрэн, амьдрал ахуйдаа ухааран тусгасан нь цөөн. Бидний бурхан багш хэмээн хүндэлж ирсэн Будда буюу Сиддхарта Гаутама бол одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан бие хүн. Тэр буддизмыг үндэслэсэн. Ингэхдээ тэрээр амьдрал бол зовлон юм байна, зовлонг  гэтлэн давах боломж нь сэтгэлийн энэрэл, нийгүүлсэл юм байна, …

  • 22 October

    Сандэй худалдааны төвд гарсан галын хариуцлагаас Сандэй групп “бултсан уу”

    Байсхийгээд л томоохон зах, худалдааны төвүүдэд гал гардаг нь нийтлэг гэмээр үзэгдэл болж. 10 гаруй хоногийн өмнө буюу 2015 оны 2015 оны 10 дугаар сарны 11-ний шөнийн 01 цаг 45 минутанд “Сандэй” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг нийслэлийн ОБГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу аврах гал унтраах анги тасгууд шуурхай ажиллаж худалдааны төвийн барилгын зоорийн давхарын дотор талын баруун хойд жигүүрт галын голомт байгааг илрүүлж, гал …

  • 22 October

    “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөл 12 сая долларын нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ

      “Эрдэнэт” үйлдвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөн, техник технологийн шинэчлэл хийсэн. Тоног төхөөрөмжийн тохируулга жигдэрч, өнөөдрийн байдлаар цагт 800 хүртэл тонн хүдэр боловсруулж, төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшин ажиллаж байна. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг 2015 оны 6-р сарын 20-нд хүлээн авснаас хойш өнөөг хүртэл 12 мянга 250 тонн зэсийн баяжмал буюу 12 сая долларын нэмэлт …

  • 22 October

    Аль тойрог руу хэн хэн тэмүүлнэ вэ?

    УИХ-ын  ээлжит сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. 2016 он УИХ-ын сонгуулиас 6 сарын өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. УИХ  дах  улс төрийн намуудын байр суурийн зөрчил нь магадгүй УИХ-ын сонгуулийн тухай хуульд  зарчимын томоохон өөрчлөлт оролгүйгээр 2016 оны сонгуультай золгох бололтой. Өдгөө хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа хуулиар УИХ-ын сонгуулийн хуулиар   сонгуулийн тогтолцооны холимог систем үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын …

  • 21 October

    Ноён уулыг хамгаалалтанд авах, Гацууртын ордын хувь хэмжээг тогтоох асуудлыг түргэвчлэхийг үүрэг болгов

    Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар оролцлоо. Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Нутгийн иргэд ч хэлж байна, Засгийн …

  • 21 October

    Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн МҮМХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

    Өчигдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 20-нд Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Их хурал хуралдаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхийлөгчөөр нь сонгогджээ. “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ нь маркетингийн мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, агентлагууд, компаниуд, нийт хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдийн харилцан уялдаатай хамтын ажиллагааг дэмжих, маркетингийн салбар дахь төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, маркетеруудын мэргэжлийн зэргийг дээшлүүлэх, салбарын талаарх нэгдсэн мэдээллээр …

  • 21 October

    Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд оллоо

    Улаанбаатар хотоос Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Бат ширээт сумын Ононгийн халуун рашаан чиглэлд хоёр автомашинтайгаар явж байсан 5 иргэн 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гараад сураггүй болсон гэсэн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид эрэн хайх ажиллагааг …

  • 21 October

    Анхаар: 2015 оны 9 сарын байдлаар 45 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

    2015 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 444 хүн нас барж, 1062 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. Үүнээс хүүхэд 45 нас барж, 174 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлийг авсан. 2014 оны эхний 9 сард 36 хүүхэд нас барж байсан бол 2015 оны эхний 9 сард 45 болж, 9-өөр буюу 25 хувиар өссөн. 2014 оны эхний 9 сард 158 …

  • 20 October

    Нийтийн дууны ертөнцөд Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа гэх хос дуучид хүч түрэн гарч ирлээ

    Нийтийн дууны ертөнцөд залуухан хос дуучид цахиур хагалан гарч ирлээ. Эдгээр дуучид болох дуунд дуртай ард олондоо “Ариухан сэтгэл” хэмээх уран бүтээлээрээ танигдаад буй залуу дуучин Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа нар юм. Тэдэнтэй цөөн хором уран бүтээлийн яриа өрнүүллээ. -Манай уншигчдад өөрсдийгөө товч танилцуулна уу? -Намайг Бүдрагчаагийн Дүгэрсүрэн гэдэг. Хөгжим бүжгийн коллежд Аодын жүжигчин Б.Жавзандулам багшийн ангид дуулаачийн мэргэжлийн эзэмшсэн. Одоо Завхан аймгийн …

  • 20 October

    Д.Гансүх нарт холбогдох хэргийг шууд дамжуулахдаа Ийгл тв шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр оролдсон

    2015 оны 09 сард Монгол Улсын шүүн таслах ажиллагааны түүхэнд анх удаа шүүх хурлыг бүрэн эхээр, нээлттэй, орон даяар телевизээр шууд дамжуулан, шүүх ажиллагаанд Монгол Улсын хүссэн иргэн оролцсон гэж хэлж болно. Энэ бол урт удаан хугацаанд “дуншиж” ирсэн Д.Гансүх нарт холбогдох хэрэг юм. Тэгвэл Д.Гансүх нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулсан талаархи дүн шинжилгээ, судалгааг Шүүхийн …