Онцолсон

March, 2015

  • 1 March

    Хүчирхийллийн улмаас амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх “цагаан цуглаан” боллоо

    Алаг эрээн хүний хорвоод хэсэгхэн саатахдаа бяцхан биедээ тууламхгүй, эдлэмгүй их зовлон зүдгүүр харгислалыг тээгээд буцсан 4-хэн настай бяцхан охины төлөө Монголчууд нэгдэж хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэж чадлаа. Өнгөрсөн хагас сайн өдөр нийслэлийн төв талбайд 10000 гаруй Монголчууд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн 5177 гарын үсэг цуглуулан ТӨРД шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн Зайсан дахь бурхны дэргэд зул …

  • 1 March

    14 настай охин Facebook-ээр хэрэлдсэнээсээ болж амиа алджээ

    Олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ гэмт хэргийн нөхцлийн сэжим болох нь ч бий. Тэгвэл АНУ-ын Вашингтон хотод Facebook-ээр нэгнийгээ доромжилсноос болж хэрэг явдал нэгнийхээ амь насанд хүрэх дээрээ тулжээ.  Тэд олон нийтийн цахим сүлжээгээр бие биенээ доромжилж маргаан үүсгэсэн бөгөөд паркад уулзаж асуудлаа шийдэхээр төлөвлөөд эцэст нь 14 настай охины үхлээр энэ хэрэг дууссан байна. CNN-ий мэдээлснээр Бирмингем паркад хүүхдүүд зодолдож …

  • 1 March

    “Хүннүгийн үеийн булшийг дур зоргоор ухахгүй, хөндөхгүй” гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээр байгаа”

    “Ноён уулын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг 2 дугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд, ШУА, “Сентура гоулд Монголиа” компанийн төлөөлөл зэрэг таван газрын төлөөлөл оролцсон юм. Уг хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хөтлөн явуулав. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: “Сүүлийн үед Монголын нийгэмд Ноён уулын …

February, 2015

  • 28 February

    Улаанбаатарт амьдарч байгаа Ховдчуудын цасны баяр амжилттай боллоо

    Алс тэртээх баруун хязгаар Ховд аймгаас Улаанбаатар хотод суурьшин ажиллаж  амьдарч байгаа иргэдийн дунд Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс 2 жил тутамд нутгийнханы нэгдсэн золголтыг хийдэг улдамжлалтай. Энэ  жилийн хувьд Ховдчууд нэгдсэн золголт болохгүй завсрын жил бөгөөд харин сумдын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, гишүүдийг оролцуулсан золголт, цасны баярын арга хэмжээ 2 сарын 28-ны бямба  гарагт БХЯ-ны харьяа “Энхийн төлөө цогцолбор”-т амжилттай болж …

  • 27 February

    Бурхны оронг авьяас билгээрээ хөглө дөө

      Бурхны орон Монголын минь хоёр сайхан авьяастнаар дутсан бололтой. Монголын хөгжмийн урлагийн сор төлөөлөгч, хөгжмийн зохиолч С.Мөнхбат, хошин урлагийн мастеруудын нэг бидний сайн мэдэх Амбий 2 хөх тэнгэрт “ОД” болон харван одлоо. …Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод Санаа алдан харахад минь даарсан Сүүдэр цармын цэцэг …

  • 26 February

    Бүх бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” тоглолтоо өргөн барина

    Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан нийтийн дууны уран бүтээлчид хамтран монголынхоо бүх сайхан ээжүүд, үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Ачийг тань мөнхөд санана” баярын тоглолтоо өргөн барьж байна. Тоглолтонд өөрсдийн уран бүтээлээрээ хэдийнээ сонсогч түмнийхээ хүндлэлийг хүлээсэн дуучид болох МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Г.Эрдэнэбат, СТА дуучин Э.Оюумаа, МУСТА дуучин Х.Болормаа, СТА Дуучин Г.Эрдэнэтунгалаг зэрэг нийтийн дууны урлагийн өнгийг тодорхойлогч уран …

  • 25 February

    Эхийн хэвлийгээс салстан хүүдийтэй хүүхэд төржээ

    Хүүхэд бүр л маш онцгой байдаг. Харин эхийн хэвлийгээс салстан хүүдийтэй төрнө гэдэг маш ховор тохиолдол юм. Энэ хүүхэд салстан хүүдийн дотор шигтгээ шиг харагдсан байна. Эмч нар үүнийг маш ховор тохиолдол байна гэж хэлсэн бөгөөд ийм тохиолдол 80000-д нэг тохиолддог гэж судлаачид үзсэн байна. Түүнийг төрөхөд эмч нар гайхаж зургийг нь утсан дээрээ авч сошиал ертөнцөд тавьснаар олны анхаарлыг …

  • 25 February

    Өвөрмонголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг” тоглолт болно

    Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын  хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтонд оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” …

  • 25 February

    Төрсөн эцэг нь хойт эхтэй нь нийлж 4-хөн настай охиноо хөнөөсөн үү?

    Өчигдөр оройноос эхлэн олон нийтийн сүлжээ Facebook, twitter болон мэдээллийн сайтуудаар нэгэн аймшигт хэргийн тухай мэдээлэл таран олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн билээ. Дөрөвхөн настай охиныхоо амийг хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй хэргийн талаар тархсан мэдээллийг та бүхэндээ хүргэе.  Одоохондоо энэ хэргийн талаар хууль хяналтын байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа юм. Миний найз Б.Ө /Б овогтой Ө/ нь 4хөн настай …

  • 24 February

    Өлсгөлөн зарлагчдыг сайн дураараа “бууж” өгсөн мэтээр ярих боллоо

    Ноён уулаа аврах зорилготойгоор  зохион байгуулагдсан   “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн өлсгөлөн зарлаад 14 хоносон.  Улмаар тэд сүүлийн хоног дээрээ  тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хуурай өлсгөлөнд шилжсэн юм. Тэгвэл 2 сарын 23 -ны шөнө 00:00 -01:00 цагийн үед цагдаагийн тусгай тасгийг байлцуулан тэднийг албадан эмчилгээнд хамруулж байгаа нэрийдлээр өлсгөлөнг нь таслан зогсоосон. Энэ үйлдлийг  “төр иргэдийнхээ амь насанд аюул учрахаас урьдчилан …

  • 24 February

    Амиа золиослогч Нигерь улсад бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн нас барлаа

    Нигерь улсын Кано хотын автобусны буудал дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлж 10 хүний аминд хүрсэн байна. Дэлбэрэлтээс яг цагийн дараа Ёобэ гудамжинд мөн адил халдлага болж 17 хүний амийг хөнөөжээ. Цагдаагийн албаны даргын мэдээллэснээр өчигдөр орой  2 хүн өмссөн хувцсан дотроо бөмбөг нуун Кано хотын төвд байх автобусны буудал дээр автобус ирэх үед гэнэт бөмбөгөө дэлбэлсэн. Тэд автобусаар зорчиж ирсэн …

  • 24 February

    Засгийн газрын төлөөлөгч Ч.Чимэдсүрэн Ерөнхий сайдын шийдвэрийг зөрчиж явна /бичлэг/

    Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч бөгөөд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнгийн согтуугаар замын цагдаагийн ажилтантай  хэрүүл маргаан хийж байгаа  бичлэг өнөөдөр олон нийтийн цахим сүлжээгээр тарсан байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хот дотор том оврын жип машин  унахгүй байх тухай шийдвэр гаргасан. Түүний энэ шийдвэр МАХН-ын дарга Н.Энхбаярын “улаан хамгаалагчид”-ын нэг Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдцэрэнд хамаарахгүй  бололтой. Ерөнхий сайд …

  • 24 February

    Лүнрэг Эш Төмөр: Шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулна

    “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор Лүнрэг Эш Төмөрийг урьж ярилцлаа. Тэрбээр шинийн найманд “Наран мэт мандах хонин жил” шашин номын цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.  -Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? -Миний бие Лүнрэг буюу Эш Төмөр гэж хүн байна. “Монгол шүтээн” цогцолборын тэргүүн, айлдлын багш, шашин судлаач. Сүүлийн жилүүдэд “Даян дэлхийг засах Монгол ухаан” хэмээх дөрвөн бүлэг бүхий …

  • 24 February

    Ойлголцол зөвшилцлийг бус хүч түрэмгийллийг илүүд үзэх засаг төр

    Ардчилсан улс оронд ямарваа асуудалд цэрэг цагдаагийн хүч хэрэглэхэээс илүүтэй харилцан ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэдэг. Одоогоос нэг жилийн өмнө Украйн улсын иргэд төр засгаа буруутган жагсаал цуглаан хийж,  цагдаа хүчний байгууллагын ажилтнуудтай сөргөлдөх үеэр засаг төрөөс нь иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэн мэргэн буучдыг байлдааны сумаар буудахыг зөвшөөрснөөс болж 100 гаруй энгийн иргэд амиа алдсан байдаг. Үүний дааа Украйнд төр засгийн эсрэг …

  • 23 February

    Шуурхай мэдээ: Өлсгөлөнг оролцогчдыг цагдаа нар хүчээр буулгалаа

    Хилмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдын дөнгөж сая Цагдаагийн байгууллагын ажилтнууд хүчээр баривчлан авч явжээ. Цагдаагийн тусгайгийн ажилтнууд буу зэвэг өгсөн, бүрэн тоноглолтойгоо жагсан  гар хоосон  өлсгөлөн зарлагсдын  бүслэж, тэр  хавийн автомашины бүх чиглэлийг хааж байгаад  өлсгөлөнд оролцогчдыг хүч түрэмгийлэн ачааны машинд чихээд,  гэрийг нь буулгаж ачжээ. Цагдаа нар энэ үйлдлээ тайлбарлахдаа: “дээрээс ирсэн тушаал биелүүлж байна” гэсэн ганц өгүүлбэрээр хариулж …