Онцолсон

June, 2013

  • 7 June

    Н.Удвалд төрийн тэргүүнээр ажиллах туршлага байна уу

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалын нэрийг дэвшүүлсэн нь түүхэндээ эмэгтэй хүн төрийн тэргүүний төлөө өрсөлдсөн явдал болсон юм. Эмэгтэй нэр дэвшигчтэй гэдгээрээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог. Эмэгтэйчүүд улс төрд сүүлийн жилүүдэд хүчтэй орж ирж, иргэдийн зүгээс ч ихээхэн итгэл хүлээлгэх болсоныг харгалцан намаас нь түүний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгогдож байгаа юм. Гэвч түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллах хүн тун …

  • 7 June

    Германд Элчин сайдаар сууж буй Б.Даваадоржид 201800 еврог тус улсын “Дойче” банкаар дамжуулан шилжүүлжээ

     “Дойче” банк руу манай улсаас өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нөөс энэ оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл дээрх их хэмжээний еврог 848695…. тоот данс руу шилжүүлсэн байна ХБНГУ-д суу­гаа Онц бө­гөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадоржийн 201800 ев­рогийн хууль бус шил­жүүлгийн тухай бид мэдээлж байсан. Сүүлд олж авсан мэ­дээллээр дээрх 201800 еврог Герман улсын “Дойче” банкаар хүлээн авч байжээ. Тодруулбал тус …

  • 7 June

    УИХ-ын чуулган өнөөдрөөс сонгууль дуустал түр завсарлана

     УИХ-ын чуулганы хуралдаантай. Өнөөдөр чуулганаар Гаалийн татвараас чөлөөлөх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн батлана. Чуулган өнөөдөр хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль дуустал түр завсарлах юм. Өөрөөр хэлбэл ирэх сарын 1 хүртэл хаврын чуулганыг завсарлуулахаар болоод байна. Учир нь гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа өрсөлдөж буй нэр дэвшигчээ дэмжин ажиллахтай холбоотойгоор чуулганыг завсарлуулахаар болсон юм. Чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1. “Монгол …

  • 7 June

    Дутуу бодсон PR

    Монгол улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн сурталчилгаа ид дундаа  явагдаж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн нэг  нь эмэгтэй хүн гэдгээрээ онцлог юм. Мэдээжийн хэрэг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдэг хэн хүнд олдоод байдаг боломж биш. Нэгэнт нэр дэвшиж, нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан бол  түүнийг дэвшүүлсэн нам, улс төрийн хүчин бүхлээрээ нэр дэвшигчээ  ялуулахын төлөө  эрвийх дэрвийхээрээ ажиллах нь …

  • 6 June

    ЭМ-ийн сайд асан Н. Хүрэлбаатар маргааш эх орондоо ирнэ

    Өчигдөр Цагдаагийн ерөнхий газраас Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлсэнтэй холбогдуулан түүний бие төлөөлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, танилцуулга хийлээ. Хууль, хяналт болон цагдаагийн байгууллагаас намайг ямар нэг хэрэгт холбогдуулан албан ёсоор дуудсан зүйл өчигдөрийг хүртэл байсангүй. Хэрвээ  намайг  эрэн сурвалжилж байсан бол надад болон  манай гэр бүлийнхэнд энэ тухай албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл өчигдөр …

  • 6 June

    “Саусгоби сэндс”-ын гадаад удирдлагуудын хэрэг прокурорт шилжжээ

     “Саусгоби сэндс” компанийн  удирдах албан тушаалд ажиллаж байсан ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Филлипин улсын иргэн Кристобал Г.Дэвид,  Хилашион, В.Кажуком нарт гадаад иргэдэд холбогдох татвараас зайлсхийсэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг УМБГ-т шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.   Хэргийг эргэн сануулахад, “Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан …

  • 6 June

    Монгол орныг цөлжилт “эзэлсээр” байна

     Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаа, сүүлийн үед хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн идэвхижиж нарийн түвэгтэй асуудал болоод байна. НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын хөрсний онцлог, бэлчээрийн байдал, цөлжилтийн тархалтыг тооцоолон гаргасан байна. Уг тооцоонд Монгол Улсын нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн талхлалт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдана гэжээ. …

  • 6 June

    21 мянгыг энэ сард нөхөн олгоно

     “Хүний хөгжил сан”-гаас 2010-2012 онд сар бүр олгосон 21000 төгрөгийг авч амжаагүй иргэдэд энэ сард  нөхөн олгохоор болжээ. Тус сангийн орлогын ихэнхи буюу 70 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлдэг байна. Тиймээс одоо ид уул уурхайн салбарын ажил эхэлж “Хүний хөгжлийн сан”-д мөнгө төвлөрөх боломжтой болсон тул Сангийн сайдын баталсан төсвийн хуваарьт иргэдийн хишиг, хувийг зургадугаар сард нөхөж олгохоор …

  • 6 June

    МАН-ын сонгуулийн хар PR АН-ын залуу лидерүүдийн эсрэг чиглэжээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж цөөнгүй хоног өнгөрч буй энэ өдрүүдэд сурталчилгаа нэг нэгнээ намнасан улс төрийн хар PR цухалцах болов.  Нэг нэг рүүгээ дайрсан хар мессеж ихсэж буйг ажигчлагчид хийгээд мэргэжлийн байгуулага сануулж буй юм. Сонгуулийн сурталчилгаа нь товчхондоо бол өөрийнхөө хийсэн ажил хийгээд, хийх ажлаа олон нийтэд таниулахад оршдог. Гэтэл манай улс төрчид өрсөлдөгчөөсөө гадна өөр хамааралгүй …

  • 6 June

    Хүний засаглалаас хуулийн засаглал бүрэн утгаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдлээ

     Хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж, улмаар УИХ-аар хэлэлцэн баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль руу шилжих шил­жилт энэ оны арван­нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд эдгээр шинэчлэлийн талаар дэс дараатай, тоймтой ойл­голтыг олон нийтэд түгээх нь өнөөдөр юу юунаас эрхэм болоод байгаа юм. Шүүхийн бие даасан байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд ямар шинэчлэл хийгдэх вэ  Шүүх эрх мэдлийн …

  • 5 June

    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг баривчилжээ

     УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьсон байна. Учир нь түүнийг арилжааны банкуудад их хэмжээний мөнгө байршуулсан нь хууль бус мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн аж. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний …

  • 5 June

    Д.Батхуягийн 108 лицензээс үүдэж хохирсон иргэд яг одоо жагсаж байна

     Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бус олгосон лиценцийг шүүхээс улсад хурааж авах шийдвэр гаргасантай холбоотой зарим хувь хүмүүс, компанийн эзэд хохирол амссан хэмээн мэдэгдэж байгаа юм. Тиймээс хохирсон гэх иргэд яг одоо Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлүүлэх гэнэ. Хохирогчид тэдний хохирлыг барагдуултал тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай биечлэн …

  • 5 June

    Хустайн нуруунд Тахь нутагшуулна

     Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Гадаад харилцааны яаманд 16:00 цагаас эхлэнэ. Нээлтийн үеэр “Биологийн олон янз байдал” сэдэвт гэрэл зургийн үндэсний уралдаан болох юм. Энэ өдрийг  тэмдэглэх хүрээнд Байгаль хамгаалагч, судлаачид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт тахь нутагшуулах ажээ.  Тахь нутагшуулах арга хэмжээнд гадаадын олон орны эрдэмтэд …

  • 5 June

    Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

    Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Тайванийн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран уруул, тагнай нь төрөлхийн сэтэрхий монгол хүүхдүүдийг эмч­лэх “Хязгаар нутгийн инээм­сэглэл” аяныг эхлүүллээ. Монголд хийх боломжгүй байсан энэхүү хагалгааг Тайванийн хүүхэд, гэр бү­лийг дэмжих сангийн тус­ламжтайгаар хийж эхэл­сэн бөгөөд 2009 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн …

  • 5 June

    Хурдан морь унуулах гэж хүүхэд хулгайлдаг болж

     Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудал сөхөгдөх болсоноос хойш морь унах хүүхэд олдохоо байж бүр асрамжийн газраас хүүхэд өргөж авдаг болсон гэх яриа гарсан билээ. Тэгвэл одоо бүр хэтэрч хогийн цэг дээрээс хүүхэд хулгайлдаг болж. Хүүхдийг мориноос дор үнэлэхийг зогсоох хэрэгтэй байна. Тодруулбал, Өнгөрсөн даваа гаригт буюу 6-р сарын гурваны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуутын хогийн …