Онцолсон

June, 2013

  • 26 June

    Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэллээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагаас эхэллээ. Монголын төрийн тэргүүнээ сонгох сонгуульд Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас Эрүүл мэндийн сайд Н.Удвал нэр дэвшин өрсөлдөж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 1.856.190 сонгогч бүртгэгджээ. Сонгуульд аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, 1896 хэсгийн хороо байгуулагдаж, тэдгээрт төрийн жинхэнэ …

  • 26 June

    7-р сарын нэгнийг хүртэл орон даяар тэсэлгээний ажил хийхийг хориглов

     Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас ирүүлсэн мэдэгдлийн дагуу өнөөдөр орон даяар тэсэлгээний ажил хийхийг Ашигт малтмалын газраас хориглосон байна. Мөн сонгуультай холбогдуулан аюулгүй байдлыг хангах зорилгоор орон даяар долдугаар сарын 1-нийг хүртэл үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаанд зогсоох шийдвэр гарчээ. Тиймээс уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд дээр дурдсан хугацаанд тэсрэх материал, тэсэлгээний …

  • 26 June

    Төрийн өндөрлөгүүдийн саналаа өгөх хэсгүүд

     Монгол Улсыг ирэх пөрвөн жилийн турш толгойлох төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай өдөр өнөөдөр болж байна. Хуульд заасан дагуу сонгуулийн санал өглөө 07:00 цагт орон даяар эхэлж, амжилттай явагдаж байна. Энэ өдөр төрийн өндөрлөгүүд хаана саналаа өгөх талаар хүргэе. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 цагт Орос III сургууль дээр, ерөнхий сайд Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр 10:10 цагт, УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар …

  • 25 June

    Нийслэлийн иргэд сонгуулийн санал өгөх байршилтай танилцана уу

                    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн иргэдийн санал өгөх байршилтай танилцана уу. № Хороо Хэсгийн дугаар Хэсгийн төв Хэсгийн нутаг дэвсгэр Багануур дүүрэг 1 1-р хороо 1 “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байр, спорт заал 1-18-р байр, 2 1-р хороо 2 “Гүн галуутай” цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байр, Урлаг заал 19-23-р байр, …

  • 25 June

    Нийслэлд сонгуулийн санал хураалт явуулах бэлтгэл ажил хангагджээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар оролцож, сэтгүүлчидэд мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан, санал  авах 368 хэсгийн хороон дээр санал авахад бэлэн болсон гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга мэдэгдлээ. Нийслэлийн нийт хэсэг, тойргийн хороод дээр 407 …

  • 25 June

    Их, дээд сургуулиудын хуваарь олголт онлайн хэлбэрт шилжлээ

     Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-16-ны хооронд явагдаж, 90,6 хувийн амжилттайгаар өндөрлөөд байгаа билээ. Одоогоор шалгалтын материалыг засах ажил иид дундаа явж байна. Харин шалгалтын дүн долдугаар сарын 1-нд БҮТ-ийн цахим хуудсанд гарах юм. Шалгуулагчид ЭЕШ-нд бүртгүүлсэн утасны дугаар болох 133233 гэсэн тусгай дугаарт /dun гэж бичээд зай аван регистрийн үсэггүй найман /95******/ оронтой тоог бичиж, мессеж илгээх замаар дүн …

  • 24 June

    Тендерийн Урилгa

    Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр:  Видео клип хийх Mонголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооноос “Бид Бичил Уурхайчид” дуу зохиогдсонтой холбогдуулан уг дуунд видео клип хийх мэргэжлийн дуу бичлэгийн студыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал болон бусад холбогдох мэдээлэлийг 2013 оны07 сарын 05 өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар хүргүүлнэ үү. МОНГОЛЫН …

  • 24 June

    Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын баяр наадмаар зодоглоно

     Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ жил Үндэсний их баяр наадмаар барилдахаар болсон байна. Тэрээр наадмын бэлтгэлд гарчээ. Нутгийн гал “Булганхангайн хүчтэнүүд” дэвжээнийхэнтэй хамт Дуган хад дахь жуулчны баазад бэлтгэлээ хийж байгаа юм байна. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо наадмаар зодоглоно гэдгээ хэлж байсан юм. Булганхангайн хүчтэнүүд” галд  улсын гарьд И.Доржсамбуу, арслан Д.Азжаргал, заан М.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд …

  • 24 June

    Санал авах өдөр зах, худалдааны төвүүд амарна

     “Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу нийслэлийн Засаг дарга “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар, сонгуулийн санал өвөх өдөр гарч …

  • 24 June

    Нэр дэвшигчид халз мэтгэлцэнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр орой албан ёсоор өндөрлөж санал хураалт хоёр хоногийн дараа болно. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр сонгуулийн сурталчилгааныхаа хаалтыг хийсэн бол өнөөдөр МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нар сонгуулийн сурталчилгаагаа хаана. Сонгуулийн санал хураалт эхлэхээс өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн өнөөдөр МҮОНРТ-ээр оройн мэдээллийн оргил цагт болно. Халз …

  • 24 June

    Сэтгүүлчийн хууль бусаар баривчилсан нь сонгуультай холбоотой юу

    Өнөөдөр буюу 6 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед сэтгүүлч Б.Мөнхдөлийг цагдаагийнхан баривчилжээ. Үүнээс хоёр өдрийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагийн шөнө Б.Мөнхдөлийг лагерьтаа байхад нь хоёр дүрэмт хувцастай цагдаагийн ажилтан, хар баг өмссөн тусгайгийн хоёр хүний хамт очиж яг л Намбарын Энхбаярыг баривчилсан шиг сүрийг үзүүлэн хүч хэрэглэн баривчилж авч явсан байна.  Үүндээ тэд ямар ч тайлбар хийхгүй …

  • 23 June

    Ц.Элбэгдорж: Өсгөсөн хүү шигээ надад итгээрэй

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааныхаа хаалтын арга хэмжээг АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд өнөөдөр хийлээ. Ц.Элбэгдорж нэр дэвшигчийн сонгогчидод хандан хэлсэн үгийг сийрүүлснээ хүргэж байна. Ц.Элбэгдорж: Бид 1990 онд энэ талбай дээр жагсаж байсан. 1990, 1991 онд хамтдаа картын бараанд оочирлож явсан. Би эхээс төрөөд Монголын ард түмний хүү болсон. Би бол та бүгдийн өсгөсөн хүү. Та бүхэн өсгөсөн …

  • 22 June

    Монгол Улс Дэлхийд маш идэвхтэй тоглогч болон гарч ирлээ

     НҮБ Монгол Улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусыг дэмжиж хамтарсан тунхаглал гаргасан нь Монгол Улсын сүүлийн зуунд олсон хамгийн том ололт амжилтын нэг байлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад анх удаа айлчилж буй НҮБ-ын 67 дугаар Ерөнхий ассамблейн дарга, ноён Вук Еремич өчигдөр бараалхлаа. Үүний дараа тэд хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Хэвлэлийн бага хурлын эхэнд Монгол …

  • 22 June

    Хүй долоон худагийн “хүйс”-ийг хятадууд хөндөж эхлэжээ

      Энэ жилийн баяр наадмыг Шинэчлэлийн засгийн газраас нэлээд хөрөнгө хүч зарж, өргөн сайхан наадамлуулахаар шийдсэн. Тэр ч байтугай эрх баригчдын зүгээс 50 гаруй тэрбум төгрөгийг баяр наадмын үйл ажиллагаанд зарцуулах шийдвэр гаргасан нь олон нийтийн байгууллага, онлайн парламентийн төлөөлөгчдийн  хурц эсэргүүцэлтэй тулгарсны  дараа  наадам тэмдэглэх эл төсвөө бууруулсан. Гэхдээ Хүй 7 худаг болон төв цэнгэлдэхэд баригдах гол бүтээн байгуулалтын …

  • 22 June

    Наадмын шөлний хонь 120-230 мянган төгрөгийн үнэ ханштай байна

    Монгол түмний баяр наадам  болоход 20 хүрэхгүй хоног үлдлээ. Нийслэлчүүд бид баяр наадмыг тохиолдуулан  хонь мал худалдан авч гарган, шинэ шөл уухыг хичээцгээдэг. Тэгвэл 22-ын товчооны цаана, Эмээлтийн  давааны наана бэсрэгхэн малын худалдааны цэг  бий болжээ. Энэ цэг дээр голдуу баруун аймгуудаас бог мал ачиж ирж, нийслэлчүүдэд борлуулж байна.  Малын үнэ ханш нь  тарга тэвээрэг, наснаасаа хамаарч  120-230 мянган төгрөг …