“МИАТ”-ийн шүүх хурал эргэлзээ төрүүлж эхэллээ

Нийгэм даяар дуулиан тариад буй “МИАТ” компанийн удирдлагуудад холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Нийс­лэлийн шүүхэд болох ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас маргаашийг хүртэл хойшлуулсан би­лээ.  Учир нь шүүгдэгчдийн зарим нь өөрт оноосон ялыг хүндэдсэн хэмээн үзсэн тул тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар ялыг дахин хэлэлцэхээр болсон юм. 

Мөн маргааш  болох  шүүх хурал дээр шүүгдэгчид өмгөөлөгчөөрөө дам­жуулан  өөрсдийн  биеэр  хуралд оролцох хүсэлтэй  байгаагаа Нийслэлийн шүү­хийн Ерөнхий шүүгч  Б.Сарантуяад уламжилсан байв.

Бид өмнө нь шүүгдэгчдэд оноосон ялыг хүн тус бүрээр нь тодорхой мэ­дээлж байсан.

Хамгийн гол нь тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэг­дүүлсэн, 166.3 буюу мөнгө угаасан, 156.3.3 буюу банкны хууль тогтоомж зөрчсөн  гэх үндэслэлээр буруутган ял­лаад байгаа юм.

Маргааш болох шүүх ху­ралд иргэд янз бү­рийн байр сууринаас хан­даж эл “шүүх хурал анх­наа­саа зөв явагдсан уу” гэ­дэгт ихэд эргэлзэх болсон байна. Учир нь “МИАТ” ком­панийн удирдлагуудад хол­богдох хэрэг нь маш олон холбогдогчидтой. Тиймээс уг хэрэгт холбогдсон гэх хү­мүүсийн хэргийг хүн тус бүр дээр нь задлан авч  үзсэн үү. Мөн хэн нь энэ хэрэгт хамгийн их оролцоотой бай­сан эсэхийг сайн нягтлан шал­гасан уу гэдэг олон асуул­тууд ар араасаа хөвөрч олны анхаарлыг татах боллоо. Ту­­хайлбал тус  компаниас “дай­ны эрсдлийн даатгал” нэрээр мөнгө угаасан хэргээр шүүхээс 12 жилийн сонсоод буй  Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын ялыг  зарим нэг хуульчид хүндэдсэн хэмээн үзэж байна. Хамгийн гол нь хэрэгт холбогдсон бүх хүмүүсийн эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэр гараад байгаа билээ.

Тодруулбал  Б.Эрдэнэ­билэгийн дараа “МИАТ”-ын захирлаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар “Энэ мөнгө хуурамч данс руу орж байгаа гэдгийг мэдээгүй, зөвхөн өмнөх захирлын хийсэн гэрээний дагуу мөн­гийг шилжүүлж байсан” хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлж мөн  анхан шатны шүүх хурал дээр ч тодорхой хэлсэн байдаг.

Үүнээс харахад  шүү­хийн­хэн  тэдний шийтгэх тог­тоолыг  арай  илүү барьж ажил­­­ласан юм уу гэж хараг­дахаар олон эргэлзээ ч төрхийг нуух юун.  Шүүгч нар хэ­тэрхий ший­т­гэх тогтоолыг барьж шүүх хурлыг явуулсан гэж өм­­г­өөлөгч нар өмнө нь ч  хэлж байсан юм. Тодруулбал, Ч.Хоролсүрэн шүүх хуралд  “Энэ хэрэгт бусад холбогдогч буруугүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Ч.Хоролсүрэн  ийнхүү мэ­дэг­дэж байхад  тэднийг заа­вал буруутган хэрэгт  хомор­голон татсан. Түүнчлэн Ч.Хоролсүрэн “Хэрэгт хол­богдогчид бу­руугүй. Р.Бат-Эрдэнэ бол энэ талаар юу ч мэдэхгүй хүн шүү дээ” хэ­мээн баталж буй нь үнэний ортой гэж үзэх үндэслэлтэй хэмээн манай нэгэн нэртэй хуульч хэлж байсан.  

Тухайлбал шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ ийнхүү ярьж байсан юм. “Намайг Солонгост байхад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажилла гээд би ажилласан. Дараа нь 2010 оны нэгдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 26-ны хооронд гүйцэтгэх захир­лаар ажилласан. “Дайны   эрсдэлийн сан”-гийн гэрээг НҮБ-ын конвенцийн эрс­дэлийн сан байгуулах ёс­той гэх заалтын дагуу бай­гуулсан. Тиймээс би үүнийг үргэлжлүүлэх ёстой гэдэг үүднээс гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед үүргээ гүйцэтгэж байна гэж бодож байсан. Компанийн эзэдтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Би хариуцлага хүлээхгүй гэж хэлэхгүй. Үүрэгт ажилдаа хайнга хандсан. Тиймээс зүйл­­­чилж байгаа зүйл, заалт­тай санал нийлэхгүй байна” гэж мэдүүлж байсан.

Эндээс харахад  хамгийн богино хугацаанд  захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ чухам яагаад 12 жилийн ял авав гэдэг нь сонирхол та­тахаас ч өөр аргагүй.

ugluunii_sonin

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …