Ихэнхдээ хүүхэд багачууд “яагаад” гэдэг асуултыг эцэг эхээсээ залхтал нь асуудаг бол энэ удаа дуучин Хаянаа твиттерчдээс асуужээ. дашрамд сонирхуулахад дуучин Хаянаа 17 мянга гаруй дагалдагчтай туршлагатай жиргээчдийн нэг бөгөөд нийгмийн идэвхээрээ хэнийг ч дагуулахгүй нэгэн. “Номин талст хамтлагийн дуучин”, МАН-ын гишүүн, Онлайн парламентийн төлөөлөгч, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч гээд олон ажил хашдаг тэрээр “яагаад” гэдэг асуултанд хариулт нэхэн жиргэжээ. Түүний …
Онцолсон
July, 2013
-
1 July
Их дээд сургуульд элсэгчдийн цахим хөтөч
ЕЭШ өгсөн сурагчид өнөөдрөөс шалгалтын дүнгээ сонсож, шалгалтанд авсан оноогоороо их дээд сургууль өрсөлдөн элсэнэ. Энэ жилээс төрийн өмчийн их дээд сургуулийн элсэлт онлайн хэлбэрээр явагдахаар болсон. Мөн ЕЭШ өгсөн сурагч бүр интернэтээс шалгалтанд авсан оноогоо харахын тулд http://eyesh.eec.mn/profile/login гэсэн вэб хаяг руу хандан өөрийн нууц дугаар, регистрын дугаар зэргээ ашиглан нэвтрэн орж оноогоо харж болно. Түүнчлэн сурагчид …
-
1 July
7 сарын 1 буюу эс мартагдах өдөр
Таван жилийн өмнөх энэ өдөр монголын түүхэнд “Цуст мягмар гараг” нэрээр үлдэж хоцорсон юм. 2008 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд шаралхсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан эцэстээ монголын түүхэнд байгаагүй хүчирхийлэл болон хувирсан билээ. 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр МАХН-ын төв байрын урд талд УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. Энэхүү …
-
1 July
Өнөөдөр ЭЕШ-ын дүн гарна
Өнөөдөр ЭЕШ-ын дүн албан ёсоор гарна. Үүнэтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэн ирэх баасан гараг /7-р сарын 5/хүртэл элсэгчдэд батламж хуудсыг нь тараах юм байна. Энэ жил ЕБС төгсөгчдийн хувьд өөрийн сургууль дэрээ очиж батламжаа авах бол бусад шалгуулагчид “Чингис хаан” дээд сургууль дээр очиж батламжаа авах юм байна. Батламж хуудсаа авсан элсэгчид өөрийн сонгосон сургуулиуддаа очиж бүртгүүлнэ. Харин зарим сургуулиуд элсэлтийн …
-
1 July
7-р сарын өрнийн зурхай
Хонь: Энэ cap таны ажил төрөл тийм ч таатай байхгүй бололтой. Тиймээс ямар ч ажил хийсэн анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Дарга удирдлагаасаа зэмлэл сонсож магадгүй. Гэхдээ үүнд хэт эмзэглэх хэрэггүй. Энэ cap таны сэтгэл санаа ч мөн нэлээд тогтворгүй байх бөгөөд эрч хүч авьяас чадвараа дэмий зүйлд зарцуулахгүй байхыг хичээ. Хэрвээ аялал зугаалгаар явахыг хүсч байгаа бол төлөвлөгөөгөө гаргаж, …
June, 2013
-
29 June
“МоЭнКо” компани 20 оюутны амьдралаар тоглож байна
Манай улс оронд ашигт малтмал олборлож буй компаниуд тухайн орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, байгал орчны нөхөн сэргээлт хийх, болон нийгмийн хариуцлах хүлээх ёстой байдаг. Гэтэл эл хариуцлагаа хүлээн ажиллаж байгаа нь тоотой хэдхэн бөгөөд манай улсын хуулийг улан дороо гишгэж, монголчуудыг маань хохироосоор байгаа билээ. Үүний нэг жишээ нь Монгол улсын стратегийн өндөр ач холбогдолтой байж болохуйц Хөшөөтийн …
-
29 June
Амралтын өдрийн зууш “Омлетний ороомог”
Орц: * 3 ш том өндөг * ½ амттаны халбага давс * чимх сахар * тал бөөрөнхий сонгино эсвэл 2 ш ногоон сонгино, жижиглэн хэрчсэн * хар перц * ургамалын тос Хийх арга: 1. Өндөгнүүдээ хагалаад нэг саванд хийнэ. 2. Давс, сахар, перц, сонгиноо нэмээд сайтар хутгаж нийцүүлнэ. 3. Наалддаггүй хайруулын таваг халаагаад бага зэрэг тос нэмнэ. 4. 1/3 орчим өндөгний …
-
29 June
Ямар ч ус, чийг, шингэн нэвтрүүлдэггүй цацлага бүтээжээ
Та ширүүн бороон дунд шүхэргүйгээр /өөр бусад борооноос хамгаалах зүйлгүй/ алхсан ч хувцас чинь огт норохгүй бүр жаахан ч атугай чийг аваагүй байна гээд боддоо. Боломжгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл энэ бүхэн бүрэн боломжтой болжээ. Учир нь АНУ-ын эрдэмтэд ус, чийг нэвтрүүлдэггүй “Never wet” хэмээх цацлага зохион бүтээжээ. Эрдэмтэд өнгөрсөн нэг жилийн турш шаргуу хөдөлмөрлөсний эцэст уг цацлагаа бүтээсэн …
-
29 June
Энэ цаг үеийн хамгийн загварлаг охин
Уншигч та бүхэндээ энэ цаг үеийн хамгийн загварлаг охин буюу загварын ертөнцийн бяцхан гүнж хэмээн нэрлэгдээд буй Алаиа Рөусийг танилцуулж байна. Алаиа нь одоо 3 настай бөгөөд бяцхан охидын хувцасны чиг хандлагыг тодорхойлогч нэгэн юм. Учир нь түүний ээж оддын хувцсыг тэр дундаа Ким Кардашианы чамин хувцаснуудыг загварыг зохион бүтээгч Моника Рөуст л хамаг нууц оршиж байгаа аж. Моника анх …
-
28 June
Б.Бат-Эрдэнэ болон МАН-ын залуус “Шинэчилье” хөдөлгөөнийг байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсанаар Ерөнхийлөгч, УИХ, Нийслэл, Орон нутаг бүх шатанд АН төрийн эрхийг барьж эхлээд байна. Харин сүүлийн гурван сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ынхан намаа шинэчлэх асуудлыг ярьж эхэлжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө МАН-ынхаа Их хурлыг хуралдуулахаар намынхаа даргад шаардлага хүргүүлж байсан ч амжилттай болоогүй. Улмаар намын Удирдах зөвлөл огцрох ёстой гэсэн …
-
28 June
1000 нэгжээр “авлигадсаны” хэрэг гарав уу СЕХ-ны дарга аа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль будлиан шуугиангүй сайхан болж өнгөрлөө. Харин сонгуулийн ирц хамгийн хурцаар тавигдах асуудал болсоныг судлаачид онцолж байна. Ардчилсан хувьсгалаас хойших УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санлын ирц анх удаагаа 65 хувьтай бага гарсан ажээ. Сонгуулийн төв байгууллага ч сонгуулийн ирцэнд ихээхэн анхаарал хандуулсан ч үр дүн муу байлаа. СЕХ сонгогчидыг 1000 нэгжээр “гахуулдсан” ч тусыг эс олов бололтой. Манай улсад сонгууль …
-
28 June
Мэргэжлийн дуу бичлэгийн студийг “Тендер”-т урьж байна
Огноо: 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдөр Тендер шалгаруулалтын нэр: Видео клип хийх Mонголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбооноос “Бид Бичил Уурхайчид” дуу зохиогдсонтой холбогдуулан уг дуунд видео клип хийх мэргэжлийн дуу бичлэгийн студыг хамтран ажиллахыг урьж байна. Сонирхсон этгээд үнийн санал болон бусад холбогдох мэдээлэлийг 2013 оны 07 сарын 05 өдрийн 18:00 цагаас өмнө доорх хаягаар хүргүүлнэ үү. МОНГОЛЫН …
-
28 June
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулна
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд хурдан морины уралдааныг 11 дүгээр сарын 1-нээс дараа жилийн 5 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулахгүй байх, уяачид бүсийн уралдаанаас цол, чимэг олгодог байсан тогтолцоог өөрчилж зөвхөн Үндэсний их баяр наадам, шигшмэл хурдан морьдын уралдаанаас цол, чимэг олгох өөрчлөлтүүдийг тусгажээ. Түүнчлэн Үндэсний …
-
28 June
ЗУСЛАНГИЙН ГАЗРЫГ 8 САРААС ҮНЭГҮЙ ӨМЧЛҮҮЛЖ ЭХЭЛНЭ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны тогтоолоор 2012 оны зуслангийн ерөнхий төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөөний дагуу нийслэлийн зуслангийн бүсийн 26 байршилд зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажлыг эхлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарлаа. Нийслэлийн өмчийн харилцааны газраас өгсөн мэдээллээр, иргэдэд зуслангийн газрыг өмчлүүлэхдээ Газрын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын дагуу зуслангийн 0,7 га хүртлэх газрыг …
-
28 June
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д танилцуулна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт энэ сарын 26-нд орон даяар болж өнгөрлөө. Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 50.23 хувийн санал авч ялалт байгуулсан. Сонгуульд олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигчийг тангараг өргүүлэх, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээг Монгол Улсын их хуралд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо өргөн мэдүүлэх гэж байна. СЕХ-ноос сонгуулийн дүнг өргөн барьсанаар УИХ-ын чуулганаар дүн мэдээг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл