Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэхээр байгуулагдсан ажлын дэд хэсэг нөхцөл байдлын талаар мэдээллээ. Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Замын-Үүд боомтоор нэгдүгээр сарын 11-нээс эхлэн чингэлэг тээвэрлэлт хийж эхэлснээс 1894 чингэлгээр 33800 тонн ачаа нэвтрүүлсэн. Ачааг төрлөөр нь ангилбал хүнсний бүтээгдэхүүн, химийн бодис, …
Онцолсон
February, 2022
-
16 February
Тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийсэн байна. Танилцуулгатай холбоотойгоор нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлыг 2022 оны тавдугаар сарын 1-нээс орон даяар зохион байгуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо. 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт …
-
16 February
Ч.Номин: Каннын кино наадамд Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчдийг тогтмол оролцуулахаар шийдвэрлэлээ
Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ. Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д, -Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа …
-
15 February
Д.Мөнх-Эрдэнэ:Аж ахуйн нэгжүүд тогтоосон цагийн хуваарь, стандартаа мөрдөж ажиллах ёстой
Нийслэлийн Засаг даргын А/177 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэхүү цагийн хуваарийн өөрчлөлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Бүх үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэвийн горимд шилжсэн. Гэвч халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Хэвийн цагийн …
-
15 February
Сар бүрийн 1-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгов
Цар тахлын улбар шар түвшинг шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тодруулбал, А/176 тоот захирамжаар нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосон. Харин А/177 тоот захирамжаар худалдаа, үйлчилгээний зарим байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Энэхүү …
-
14 February
Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнд бүрэн нээлттэй улс болсноо зарлаж байна
Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, “Улбар шар” түвшнээс “Шар” түвшинд шилжүүлэхээр болсныг мэдэгдлээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын нийт иргэд ээ, Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа, Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, өнгөрсөн хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа, Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, …
-
14 February
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцаллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцаллаа. Халдварын тархалт, хүн амын вакцинд хамрагдсан байдал, Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр зэргийг үндэслэн шийдвэрлэлээ. Харин хилийн боомт орчимд коронавируст халдварын тархалт нэмэгдэж, экспорт, импортын үйл ажиллагаа тасалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг, Булган, …
-
8 February
“Бээжин-2022” өвлийн олимп: ОУХМ Б.Ачбадрах 77-р байранд орлоо
Хоёр дахь олимпдоо оролцож буй цанын ОУХМ Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 1.5 км-ийн спринт зайд хурд сорилоо. Энэ төрөлд 91 тамирчин өрсөлдөхөд Францын Лукас Шанават 2:45.03 минутын амжилтаар урьдчилсан шатыг өнгөлөв. Манай тамирчин Б.Ачбадрах 83-т эрэмбэлэгдэн гараанаас гарсан бөгөөд 3:11.60 минутын амжилтаар 77-р байрт бичигдлээ. Урьдчилсан шатнаас шалгарсан 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм. Манай тамирчдын хувьд хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул …
-
7 February
“Бар жил” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа
Монголбанкны Эрдэнэсийн сангаас XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд зориулан “Бар жил” 1 унцын 999 сорьцтой мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. 12 жилийн дурсгалын зоосны цувралыг 2020 онд “Хулгана жил” дурсгалын мөнгөн зоосоор эхлүүлж, 2021 онд “Үхэр жил” дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргаж байв. Энэхүү цуврал нь Монголын уламжлалт зурхайд дүрсэлснээр хүмүүн биетэй, 12 жилийн тэргүүнтэй, махбодын өнгө зүстэй, …
-
7 February
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд гаргаж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг харилцаа болгон хөгжүүлэх, хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжих хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэх, бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар …
-
1 February
Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана
Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй. Баярын өдрүүдэд цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ. Уул овоонд олноороо гарахгүй байхыг санууллаа Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх …
-
1 February
У.Хүрэлсүх: Ирж буй жилд улс орон, ард түмний маань ажил амьдрал дэвжин дээшилсэн сайхан жил болно гэдэгт итгэл дүүрэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МЭНДЧИЛГЭЭНД: “Эрхэм хүндэт ард иргэд ээ! Элэг нэгт монгол ахан дүүс ээ! XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Буянт буурлууд, ахмад настнууд маань энх тунх, амар түвшин, идэр залуус нь ухаан хурц, …
January, 2022
-
28 January
Б.Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ
XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР: Монгол Улсын их сургуулийн зөвлөх профессор Чимэддамбын Таамаа,Нийслэлийн Баянгол дүүргийн …
-
19 January
С.Амарсайхан:Сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.01.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү? -Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Цаашид ч энэ …
-
19 January
Б.Бат-Эрдэнэ: Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон, ан амьтдын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ “Монгол хүн нэг бүрийн төлөө хичээн ажиллана. Цар тахлын …