Гэмт хэрэг

February, 2015

  • 16 February

    Удаашран шалгагдаж байгаа хэргүүдийг эцэслэн шийдвэрлэжээ

    Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын пркурорууд тус бүр 4 удаагийн үйлдлээр, яллагдагч Ч.Галхүү, Б.Энхбат нар нь тус бүр 3 удаагийн үйлдлээр урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед аюултайгаар хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэн заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж бага бус хэмжээний хохирол учруулсан, Яллагдагч Т.Мөнхбаяр нь 5 удаагийн үйлдлээр, яллагдагч Т.Намсрай, Ц.Адуучин нар нь  тус бүр  …

  • 15 February

    Нийслэлд 4 хүн амиа алдаж 13 хүн осолд оржээ

    2015 оны 02-р сарын 15-с 16-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1291 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 30 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 7, бусдын биед гэмтэл …

  • 12 February

    Гулгаа массажийг сурвалжилсан нь

    Цагдаагийн албан хаагчид биеэ үнэлэгчидтэй байс гээд л дайн зарлах. Хамгийн эртний гэж хэлж болох энэ мэргэжил хөгшин европчуудын шүдний өвчин болоод хэдэн зууныг элээжээ. Хамаг бүхнээ дотроо нууж, хацар гоо охид нь хувцсан дотроо гэрэлтдэг ичимхий даруухан Азиуд маань ч энэ зууны эхээр садарлах нь хэрээс хэтэрсэн гэхэд болно. АзийнТайланд, Малайз, Хонконг, Тайвань, Хятад секс аялалын гол чиглэл болжээ. …

  • 12 February

    “Буянт-Ухаа” дахь гаалийн байцаагчид ял оноолоо

    Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нарт холбогдох хэргийг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдаанаар шийдвэрлэв. Иргэн Д.Энхтулга нь Хонгконг-Улаанбаатарын чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж Буянт-Ухаа боомтоор их хэмжээний гар утас оруулж ирэх үед нь гаалийн улсын ахлах байцаагч П.Нямдорж нь гаалийн болон …

  • 12 February

    Ц.Мөнхбаяр хэнээс нэг тэрбумын нэхэмжлэв

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр уржигдар Өвөрхангай аймгийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр хандсан байна. Учир нь хоёр жилийн өмнө төрийн ордон руу буу шийдэмтэй халдсан хэргээр шүүхийн хаалга татсан түүнийг уул уурхайн компаниудыг сүрдүүлж мөнгө нэхэмжилдэг гэсэн юм. Тодруулбал түүнийг “АУМ” компанийн захирал Ц.Мягмардоржоос 67 сая төгрөг авсан гэж байсан ч шүүхийн шатанд хэрэгсэхгүшй болгосон юм. Иймээс “Гад үндэстэн” холбооны …

  • 12 February

    Өнгөрсөн Пүрэв гарагт зам тээврийн хэрэг 8, осол 7 гарч 8 хүн гэмтсэн байна

    2015 оны 02-р сарын 12-с 13-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1278 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 52 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 35 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 8 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 3, булаах гэмт хэрэг 1,хулгайлах гэмт хэрэг 20, бусдын биед …

  • 12 February

    Онц хүнд гэмт хэргийг шийдвэрлэжээ

    Баянхонгор аймгийн Прокурорын газраас О, А нар нь 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орой 20 цагийн үед урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн  Баянхонгор сумын 1 дүгээр баг 19 дүгээр байрны 08 тоотод  иргэн О-ийн  3.880.160 төгрөгийг дээрэмдэх үедээ хутга хэрэглэн түүний цээж хэвлий, нуруу, нүүр зэрэгт олон удаа хутгалан, олон тооны шарх  болон хүнд гэмтэл учруулж, шунахайн сэдэлтээр, дээрэмдэх …

  • 11 February

    Машины эд зүйлийг хулгайлдаг бүлэг этгээдийг баривчиллаа

    Өвлийн улирал болсонтой холбогдуулан иргэдийн харуул хамгаалалтгүй байгаа машины эд зүйлс хучлага бусад эд ангийг хулгайлах гэмт хэрэг өсдөг байна. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид иргэдийн автомашины дугуй, хучлага, эд зүйлсийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ. Насанд хүрээгүй хүмүүсийг уруу татан хулгай хийлгэн зах зээлийн үнээс хямд үнээр борлуулдаг гэмт хэргийг үйлддэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тээврийн …

  • 11 February

    Өлсгөлөн зарлаж буй бүлгэмийн машиныг шатаажээ

    “Босоо хөх Монгол” бүлгэмийн машиныг бензин цацаж шатаасан хэрэг гарлаа. Хэрэг явдал өчигдөр 21.00 цагийн үед гарсан байна. Уг үйлдэл нь хэн нэгний санаатай хийсэн зүйл  гэдгийг тус бүлгэмээс мэдээлж байна. Бүлгэмийн гишүүдийн хэлж буйгаар “Нохойн наадам эхэллээ. Суулт эхлээд найман цаг, өлсгөлөн зарлаж эхлээд 10 гауй цаг болж байхад “Босоо Хөх Монгол” бүлгэмийн арын албаны “Hyundai starex” маркын машиныг …

  • 10 February

    Авлигын хэргийг шийдвэрлэлээ

    Увс аймгийн Өмнөговь сумын дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Л  нь ажиллаж байх хугацаандаа М, Б, П нарыг ажилд оруулж өгнө гэж удаа дараагийн үйлдлээр хээл хахууль авсан, М, Б, П нар нь хээл хахууль өгсөн хэрэгт  аймгийн прокурорын газраас  яллах дүгнэлт үйлдэж  сум дундын 24 дүгээр  шүүхэд шилжүүлсэн  байна. Шүүх хэргийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хянан …

  • 10 February

    Цагдаагийн байгууллагад бууз баншны хулгайн дуудлага их ирж байна

    Цагдаагийн байгууллагад Туул голын шугуйд хоёр үхэр махалсан байна, үхрийн өвчүү үхрийн гуя хоёр ширхэг алдагдлаа, өвлийн сууцны амбаарт байсан 450 ш буузаа алдлаа, Шижирийн даваанаас хар зүсмийн хязаалан үхрээ алдчихлаа гээд мал мах, махан бүтээгдэхүүнтэй гомдол мэдээлэл өдөр бүр шахам бүртгэгдэж байна. Монголчууд эрт дээр үеэсээ улаан махны бузар гэж ихэд цээрлэдэг. Гэтэл монголын уламжлалт цагаан сарын баяр дөхөхөөр …

  • 9 February

    “Шинэ үе” продакшны жүжигчний аминд хүрсэн жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөжээ

    Өнгөрөгч сарын 23-нд “Шинэ үе” продакшны жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байх үедээ авто машины осолд орж, тус продакшны жүжигчин Т.Билгүүн амь насаа алдаж, жүжигчин Р.Алтансүх, А.Энхжин нар бэртсэн хэрэг гарсан билээ. Харин БНХАУ-д манай жүжигчдийн машиныг мөргөсөн ачааны авто машины жолоочид 15 жилийн хорих ял төлөвлөсөн талаар Өвөрмонголын mp.weixin.qq.com сайтад мэдээлсэн байна. Мэдээллийг бүрэн эхээр хүргэвэл: “Шинэ үе” …

  • 9 February

    Халаасны хулгайчдыг Цагаан сар өнгөртөл саатуулна

    Баяр дөхөөд ирэхээр халаасны хулгай, юмны үнэ өсөх хоёр үзэгдэл ёс юм шиг ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн албан хаагчид амралтын өдрүүдэд олон нийт цуглардаг томоохон худалдааны төвүүдэд эрчимжүүлсэн арга хэмжээ аван ажиллаж байгаа аж. Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд “Нарантуул” худалдааны төв дээр байнга хулгайн гэмт хэрэг үйлддэг найман эрэгтэй, найман эмэгтэйг баривчлан саатуулжээ. Тэднийг Цагаан сар өнгөртөл саатуулахаар болсон …

  • 9 February

    Гэмт этгээдүүдийг баривчиллаа

    2015-02-06 ний өглөө үүрээр 04-05 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, Улаанчулуутын цэгийн ойролцоо үл таних этгээдүүд 22 настай таксины жолооч М-ийг мэс хэрэглэн шархдуулж, машиныг нь авч зугтаасан хэрэг гарсан билээ. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлэн саатуулаад байна.

  • 8 February

    Гаалийнхан хилээр хайрцагтай хүн нэвтрүүлсэнээс бүтэж амиа алджээ

    Тодруулбал, энэ сарын 2-ны өдөр Замын-Үүдийн хилээр манай улсын иргэн хайрцаганд нуугдаж нэвтэрсэн байна. Гэвч хайрцаганд байхдаа агааргүйтэж, бүтэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тэрээр бичиг баримтгүй учраас ийнхүү хайрцаганд нуугдаж хил нэвтэрсэн аж. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хилээр орж ирж байгаа зүйлсийг шалгах нь гаалийн байгууллагын үүрэг. Гэвч энэ асуудалд гаалийн байгууллагын ажилчид …