Гэмт хэрэг

February, 2015

  • 3 February

    Хаустай иргэд харуул хамгаалалтандаа анхаарахыг санууллаа

    Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нутаг дэвсгэрт байрлалтай 5-6  хаусанд хулгай орж их хэмжээний эд зүйлс, мөнгө, үнэт зүйлс алдагдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдлээ. Энэ хэргийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Хаусанд амьдардаг иргэд удаан хугацаагаар хотоос гарах, гадаадад явах үедээ гэрээ эзэнгүй орхидог, харуул хамгаалалт хангалтгүй, дохиололгүй …

  • 2 February

    Нийслэлд хүчингийн хэрэг гарчээ

    2015 оны 02-р сарын 02-с 03-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1682 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 54 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 36 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 7 хүн, хүчиндэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 19, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг …

  • 2 February

    Нэгдүгээр шүүхээс 36 хүнд ял оноожээ

    Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх нэгдүгээр сарын 26-30-ны хооронд нийт 63 шүүх хурлыг хянан хэлэлцжээ. Үүнээс 26 нь тодорхой шалтгааны улмаас хойшилсон байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхацсан үндэслэлээр 13, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй 1, шүүгдэгч өмгөөлөгч авч шүүх хуралд орох үндэслэлээр 3, шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй учир хурлыг хойшлуулах хүсэлтээр 3, улсын яллагч хуралдаанд ирээгүй 1, …

  • 2 February

    Гэмт хэргийн гаралтыг судлажээ

    Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Ханбогд, Цогтцэций, Манлай, Баян-Овоо сумдад  2014 онд үйлдэгдсэн гэмт хэргийг гаралтыг судлажээ. Ханбогд, Цогтцэций, Манлай, Баян-Овоо сумдад 2014 онд шинээр 190 холбогдогчтой, 203 гэмт хэрэг бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад бүртгэгдсэн хэргийн тоо 24 буюу 11.8 хувиар, гэмт хэрэгт холбогдсон хүний тоо 58 буюу 30.5 хувиар тус тус өссөн. …

  • 1 February

    Гурван настай хүү эцэг, эхээ буудаж гэмтээжээ

    АНУ-ын шинэ Мексик мужийн Альбукерке хотын зочид буудалд байрлаж байсан гурван настай хүү гар буугаар эцэг эхээ буудан гэмтээсэн хэрэг гарчээ. Цагдаагийн газраас мэдээлж буйгаар хүү өнгөрөгч бямба гарагт зочид буудлын өрөөндөө байхдаа ээжийнхээ цүнхэнд байсан гар бууг гарган буудаж орхижээ. Улмаар сум эцгийнх нь гуяыг нь нэвтэлж, ээжийнх нь баруун мөрийг шүргэсэн байна. Одоогоор эцэг нь гадуур эмчилгээ хийлгэж …

  • 1 February

    Нийслэлд золгүй байдлаар зургаан хүн амиа алджээ

    2015 оны 02-р сарын 01-с 02-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 884 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ.       Нийслэлд золгүй байдлаар нас барсан 6 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 11, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 7, …

January, 2015

  • 30 January

    Нэвтрүүлэгч Болдко халдлаганд өртөж, хутгалуулжээ

    Нийгэм ороо бусгаа болж хүмүүс араатнаас долоон дор болжээ. Саяхан МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар халдлагад өртөж хүнд зодуулан духандаа дөрвөн оёо тавиулсан бол өчигдөр орой мөн NTV телевизийн нэвтрүүлэгч Болдко гэрийнхээ гадна 4, 5 залуучуудад зодуулж хутгалуулжээ. Сэтгүүлч залуугийн биеийн байдал хүндхэн эмнэлэгт байна. Бид энэ тухай эргэн мэдээллэх болно. Эх сурвалж: www.dorgio.mn

  • 30 January

    “Саусгоби Сэндс” компанитай холбоотой хэргийг шүүхээр шийдвэрлэлээ

    “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт холбогдох онц их хэмжээний буюу 35,2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд шилжүүлсэн. …

  • 30 January

    БНСУ-ын иргэн Монгол Улсын иргэнд ХДХВ-ын халдвар дамжуулсан гэх хэрэг хэрэгсэхгүй болжээ

    Өнгөрсөн оны 10 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн  “Сэрэмжлүүлэг-ДОХ-той Солонгос залуу Монгол залуутай харьцаанд оржээ” гэх мэдээллийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түндэмүн” сауны өрөөнд Бүгд найрамдах Солонгос улсын иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол улсын иргэнийг хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, ДОХ өвчин …

  • 29 January

    Ц.Алдармаад тэнсэн харгалзах ял оноолоо

    “Шинэ үе продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, П.Оюунтуул нарыг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд боллоо. Хуралдаанаар Ц.Алдармаад оноосон 3.5 жилийн хорих ялыг 2 жилийн тэнсэн харгалзах ял болгон хөнгөллөө. Хэрвээ тэнсэн харгалзах энэ 2 жилийн хугацаанд Ц.Алдармаа гэмт хэрэгт холбогдвол түүний 3.5 жилийн хорих ялыг биеэр эдлүүлэх юм. Гэмт хэрэгт холбогдохгүй бол тэрээр эрх чөлөөтэй иргэн хэвээр байх …

  • 29 January

    Занданшуулсан олдворыг ШШҮХ-д хүлээлгэн өглөө

    Эртний хүний занданшуулсан олдворыг үл мэдэх этгээдүүд их хэмжээний мөнгөөр худалдахыг завдаж байгаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас 2015-01-27ны өдөр шалгалтын үйл ажиллагааг явуулж, холбогдох этгээдүүдийг тогтоон эд зүйлийг эд мөрийн баримтаар тогтоох ажлыг зохион байгууллаа. Олдворыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалуулахаар хүлээлгэн өгч, энэ төрлийн занданшуулсан олдворыг судладаг Бурханчлам Н. Пүрэвбатыг урьж эхний дүгнэлтийг гаргуулсан байна. Одоо энэ хэргийг Сонгинохайрхан …

  • 29 January

    Ноён уул, дараа нь Бурхан Халдун…

    Хүн төрөлхтөн оршин тогтнохын тулд нэн тэргүүнд буй болгосон чухал зүйлсэд соёл, ёс заншил, өв уламжлал орно. Энэ бол улс үндэстэн бүхнийг нэг нэгээс нь ялгаж, тухайн улс үндэстэн үндэс угсаагаа эрхэмлэн дээдлэх өв соёлыг үр хойчдоо залгамжуулан үлдээх хөрс суурь болж байдаг. Харин бид өнөөдөр энэ бүхнээ тасар татан хаях гэж байна. Ноён уулаа бид ухах гэж байна. Ноён …

  • 28 January

    Талийгаач Т.Билгүүний үхэлд буруутай Хятад жолоочид 15 жилийн ял төлөвлөжээ

    Өмнөд хөршид аялан тоглолтоор явж байсан “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Т.Билгүүн энэ сарын 23-нд зам тээврийн осолд орж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Түүнийг өнгөрсөн лхагва гарагт сүүлчийн замд нь үдсэн бөгөөд өнөөг хэр нь Монголын ард түмэн эмгэнэн гашуудаж буй. Тэгвэл түүний үхэлд буруутгагдаж буй Хятад жолоочид шүүх бүрэлдэхүүн 15 жилийн хорих ял төлөвлөжээ. Одоогоор гэмт этгээдийг цагдан хориод …

  • 28 January

    Нийслэлийн худалдааны төв, захуудад хулгайн хэрэг ихэсчээ

    Сар шинийг угтан томоохон зах худалдааны төвүүдийг чиглэсэн иргэдийн хөдөлгөөн ихэсчээ. Үүнийг дагаад иргэд авч яваа ачаагаа алдах, халааснаасаа их хэмжээний мөнгөө алдах тохиолдлууд эрс ихэссэн байна. Иргэд зах болон худалдааны төвүүдээр үйлчлүүлэхдээ сонор сэрэмжтэй байж эд зүйлээ хулгайд алдахгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжүүлж байна. Он гарсаар Нийслэлийн хэмжээнд иргэд болон …

  • 28 January

    Хан-Уул дүүргийн Засаг дарга АТГ-т шалгагдаж байна

    Ж.Ганхуяг гэдэг эрхэм Хан-Уул дүүргийн Засаг даргын суудалд сууснаас хойш 6 жилийг үдсэн хугацаандаа тус дүүргийн газрыг хууль бусаар бусдад шилжүүлэх, Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх газар эзэмших эрхийн асуудлыг дур мэдэн эрхээ хэтрүүлж өөрөө захирамж гарган шийдвэрлэх, нэг хүнд гэр бүлийн хэрэгцээний хэд хэдэн газар олгох, нэг аж ахуйн нэгжид хуульд заасан хэмжээг хэтрүүлэн газар олгох, төрийн …