Тус улсад ажиллаж, амьдарч байхдаа санаатайгаар бүлэглэн хулгай хийж байсан Монгол улсын иргэн 3 залууг саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Намдэмүн дэхь цагдаагийн газраас мэдээллээ. Дөнгөж 20-25 настай эдгээр Монгол залуус нь хүн амын хөдөлгөөн ихтэй хотын гудамжаар амарч, зугаалан яваа Солонгос залуу бүсгүйчүүдийн халаас, цүнхнээс гар утсыг бүлэглэн хулгайлахдаа 2 нь тухайн хохирогчийн анхаарлыг өөр тийш хандуулан хажуугаар нь …
Гэмт хэрэг
October, 2013
-
16 October
“ZTE-ийн удирдлагуудын биеийн байдал муудсанаас болж батлан даалтад гаргажээ
“ZTE” корпорацийн Монгол дахь салбарын удирдлагуудыг АТГ-аас баривчилж байсан билээ. Тэгвэл тэднийг өнгөрсөн баасан гарагт эрүүл мэндийн байдал нь муудсаны улмаас, өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргаж, гадуур байцаалт авахаар болсон байна. Тус компанийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Су Мин нарын хоёр хүнийг татвараас зайлсхийсэн, авлига өгсөн гэх үндэслэлээр хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан юм.
-
11 October
П.Хэнмэдэхийг Увс руу онгоцоор авч явж хорьжээ
Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид цэргийн алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг зүү залгисан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж дууссанаас нь хойш нийслэл хот дахь Дотоодын цэргийн 0164 дүгээр ангид шилжүүлсэн. Гэсэн ч Увс аймгийн Цагдаагийн хэлтэсээс ХХЕГ-т хандан байлдагчийг шилжүүлэн авах хүсэлтээ илэрхийлсэн ажээ. Энэ хүсэлтийг …
-
11 October
Засварлаж байсан автобусандаа дарагдаж нас баржээ
Аюулгүй байдал хангаагүй улмаас амьд насаа алджээ. Торуулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Тэнүүн буянт” компанийн засварчин Б хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас автобусандаа дарагдаж амь насаараа хохирчээ. Тэрээр тус компаний автобусны засварын ажлыг эрхэлдэг байсан бөгөөд 27 настай байсан юм байна. “DAEWOO” маркийн автобусыг засварлаж байтал дээрээс нь унаж Б газар дээрээ нас барсан байна. Энэхүү хэрэг засварын цехэд …
-
10 October
Ш.Батхүүгийн хэрэгт Т.Очирхүүгээс мэдүүлэг авч байна
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан, “Хадгаламж” банк дампуурсан хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүүг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Түүнийг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад 50 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Цагдаагийн байгууллагын мэдэгдсэнээр Ш.Батхүүг наймдугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн шүүхээс 14 хоног хорих …
-
10 October
Хэвтэрт ортлоо зодуулсан багшийн эрүүл мэндийг 15 мянган төгрөгөөр үнэлжээ
Цэцэрлэгийн эрхлэгч нь багшаа зодож хүнд гэмтээсэн хэрэг Говь-Алтай аймгийн Тонхил суманд гарчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон уг хэргийн хохирогч Р.Таня Улаанбаатар хотод олон сар эмнэлэг, сувиллаар явж биеэ тэнхрүүлээд саяхан нутаг буцжээ. Үр хүүхдүүд нь энэ хэргийг шийдүүлж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахын тулд сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, шүүх, цагдаа гээд хөлөө хүрэх бүх газраар явж байгаа аж. …
-
9 October
Хөгжлийн бэрхшээлтэй хүү хоёр давхраас унаж нас баржээ
СБД-ийн 11-р хороонд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат 10 настай А нь Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуульд сурдаг байжээ. Харин хүү санамсаргүй байдлаар дотуур байрны хоёр давхарын салхивчаар унаж гэмтсэн ба эмнэлэгт хүргэгдэн дүүргийн яаралтай тусламжын тасагт эмчлэгдэж байгаад нас баржээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
-
8 October
15 настай дагавар охиноо хүчиндсэн аймшигт хэрэг гарчээ
Сонгино хайрхан дүүргийн нутаг иргэн Б гэгч нөхөр 15 настай дагавар охиноо хүчиндсэн аймшигт хэрэг гарчээ. Тэрээр энэхүү үйлдлээ хйисний дараа оргон зайлсан бөгөөд цагдаагийн хэсгийнхэн шуурхай ажилсны үр дүнд илрүүлжээ. Одоогоор энэхүү хэргийг Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн хэсэгт шалгаж байна.
-
8 October
Халдашгүй эрхийн ард нуугдсан гэмт хэрэгтнүүд
Монгол Улсын Үндсэн хуулинд “Иргэн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байна” гэсэн тулгуур заалт бий. Харин өнөөдөр энэ заалтыг хууль, шүүхийн өмнө гишгэлэн хаяж, дураараа дургидаг 76 эрхэм монголд бий болоод удаж байна. “Хууль тогтоогч” гэсэн зарим нэгэнд нь бол үнэхээр ахадсан гоё нэртэй тэдгээр эрхмүүд тендерийн мөнгийг хэдэн зуун саяар нь халаасалж, төрийн ордонд нэгийгээ барьж авч …
-
8 October
10-р сарын 05, 06-ны өдрүүдэд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд өнгөрөгч амралтын өдрүүдээр гэрлэн дохионы 358, хурд хэтрүүлсэн 601 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхааруулж байна. PassDate PlateNumber ReasonCode Violation Info 2013/10/05 16:51:55 0045УБҮ SPEED 78km/h 2013/10/05 14:40:42 0047УНП SPEED 66km/h 2013/10/05 06:55:27 0051УНН SPEED 77km/h 2013/10/05 07:50:08 0060УНГ SPEED 71km/h 2013/10/05 …
-
7 October
Жолооны багш эмэгтэй гарцан дээр долоон хүнийг хуу хамжээ
Энэ сарын 4-ний өглөө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт буюу автобусны 32 дугаар буудлын гарцаар гарч явсан иргэдийг “Зул цэцэглэн” гэх нэртэй жолооны курсийн багш эмэгтэй хуу хаман дайрчээ. Иргэд харин олноороо ногоон гэрлээр гарч явсан бөгөөд долоон иргэнийг дайрч гэмтээсэн хэрэг байна. Гэмтсэн иргэнээс хоёр нь хөнгөн гэмтсэн тул асуудал үүсгэлгүй явжээ. Харин үлдсэн таван иргэн ГССҮТ-д хүргэгдэн ирж шаардлагатай …
-
7 October
Н.Номтойбаярын амь, биед халдахаар завдсан Г.Нямдоржид эрүү үүсгэлээ
Мунзуй хочит Г.Нямдоржид эрүү үүсгэсэн байна. Түүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын амь, биед халдахаар завдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 181.3-ын дагуу хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлжээ. Тэрээр эрүүгийн хуулийн 181.3-д онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол 5-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг аж.
-
7 October
Жаст”-ын Ш.Батхүү тамга, гарын үсэг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдлоо
“Хадгаламж” банкны дампуурал, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж их хэмжээний зээл авсан хэрэгт татагдаад буй “Жаст” группийн захирал Ш.Батхүүд холбогдох хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Энэ хэрэгт холбогдуулж төрийн болон хувь нийлүүлсэн байгууллагын хэд хэдэн хүнээс УМБГ-ын ажилтнууд тайлбар авсан талаар НПГ-ын эх сурвалж мэдээллээ. Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас “Жаст” группийн захирал Ш.Батхүү уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг …
-
4 October
“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг баталгаатай гэж тогтоожээ
Бүх үйл явдал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, “Жаст”-ын Ш.Батхүүгийн батлан даагч болж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 34 сая ам. долларын зээл авч өгсөн тухай шуугиан гарсан. Харин энэ бүхнийг Т.Очирхүү “Би ямар ч хүний батлан даагч болоогүй. Энэ бүхэн бүгд худал мэдээлэл” гэж үгүйсгэж байсан. …
-
4 October
Хятадууд Монгол мөнгийг уусмалд хийж, үнэт цаасыг нь ашигладаг байжээ
Хятадууд “бэлэг дурсгалын зүйл хийдэг” хэмээн Монгол төгрөгийг их хэмжээгээр авч буй тохиолдол нэмэгдсээр байна. Саяхан Монгол Улсын хоёр иргэн гурван сая орчим төгрөг /тавит, зуутны дэвсгэртээр/ хил нэвтрүүлэх гэж байгаад баригдсан. Гэхдээ дан бага дэвсгэртүүдийг урд хөрш рүү гаргаж байгаа нь манай эдийн засаг, мөнгөний нийлүүлэлтэд бодит аюул учруулахгүй ч энэ асуудлыг Монголбанк болоод хууль хяналтынхан анхааралдаа аваад байгаа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл