Гэмт хэрэг

September, 2013

  • 24 September

    Мэс заслын утас оруулж ирэх гээд баригдсан вагоны үйлчлэгч

     Саяхан Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч зөвшөөрөлгүйгээр хилээр оруулахыг хориглодог мэс заслын утсыг оруулж ирэх гэж байгаад баригджээ. Тэрээр БНХАУ-д уйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг галт тэрэгний үйлчлэгч нарын амрах өрөөнд байлгаж байсан байна. Тэрээр Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний  үйлчлэгч бөгөөд түүний энэ хэргийг Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна. …

  • 24 September

    Зам тээврийн хэргийн тоо 5,3 хувиар буурчээ

     Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд өнгөрсөн 14 хоногийн дотор нийт 469 дуудлага  бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн  шинжтэй 198,осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн  тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна. Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж,  байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч,690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, …

  • 23 September

    Ухамсар дорой эхнэр нөхрүүдийн балаг

     Сүүлийн үед гэр бүлийн маргаанаас болж, амиа хорлолт зодоон цохион, бие биенээ мэсээр гэмтээх гээд олон сөрөг хэргүүд гарах болсон. Гэтэл өнгөрсөн шөнө мөн л ийм нэгэн хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн 25 настай эмэгтэй Х нь, нөхөр болох 29 настай эрэгтэй Б-тэй хэрэлдэж  улмаар хэт их уурлан, уур бухимдлаа бариж чадалгүй  өөрийнхөө зүүн хөхний тушаа  хутгалж өөрийгөө  …

  • 23 September

    Ээжүүд ээ! Д.Арвин гишүүнээс 250 сая төгрөгөө нэхье

    Ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсан бэ, Д.Арвин гишүүн ээ Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрсөн нь ховор заяа, хосгүй аз завшаан. Тэр тумсаа тэрхүү биеийг төрүүлж өсгөсөн эх хүний ачлал, энэрэл гэдэг юутай ч зүйрлэшгүй арвин байдаг. Гэтэл ороо бусгаа энэ цагт хүн чанараа гээгсэд ээжийнхээ нэрийг зээлдэж энд тэндээс мөнгө босгоод түүнийгээ өөрсдөө завшин, увайгүй …

  • 20 September

    Царай муутай төрсөн нь амиа хорлох шалтгаан мөн үү…

    Өсвөр насныхны хувьд бие биенээ ялгаварлан гадуурхах, амьдрал тарчиг царай муутай хүүхдүүдээ дээрэлхэж дарамтлах явдал томчуудад мэдэгдэхгүйгээр ихээхэн гардаг байна.  Тэгвэл Су жон охин гэх, өөрсдийгөө хөөрхөнүүдийн пракц гэж нэрлэсэн хэсэг охидод үргэлж дарамтлуулсаар эцэстээ залхаж амиа хорлох гэж оролджээ. Дунд сургуулийн ахлах ангийн эдгээр охид ангийнхаа даруухан ноомой охидыг үргэлж ялгаварлан гадуурхаж мөнгө нэхэн дармталдаг байсан байна. Тэд хичээл …

  • 20 September

    Дэлгүүр дээрэмдэхийг завдсан цагдаагийн офицер 5-10 жил хоригдож магадгүй

     Энэ сарын 18-ны орой 20:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах “Толла” дэлгүүрийг дээрэмдэж, орлогыг нь авахыг завдсан цагдаагийн офицерт Эрүүгийн хуулийн 147.2 дахь заалт буюу “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхийг заналхийлсэн. Ингэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх зүйл ангиар буруутгаж, эрүү үүсгэжээ. Тодруулбал, дээрэм хийхийг завдсан цагдаагийн офицер нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн …

  • 20 September

    Филиппин, Сингапур, Малайз зэрэг орны үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байхыг анхааруулж байна

    Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж буй өнөө үед гадаад улс орноос манай улс руу чиглэх цахим гэмт хэргийн гаралт ихсэх хандлага бий болж байна. Тухайлбал: Сүүлийн өдрүүдэд хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Иргэд …

  • 19 September

    Facebook доромжлол 17-хон настай охиныг амиа хорлоход хүргэжээ

     Facebook-т тавьсан нэгэн зараас болж 17 настай охин амиа хорложээ. Охины нэрийг Рэта Парсонс гэдэг байсан бөгөөд түүний  профайлын зургийг “Канадаас хайраа ол” хэмээх танилцах сайт зөвшөөрөлгүйгээр ашиглаж,  сурталчилгаа хийн Facebook-ээр цацжээ.  Үүний дараа охины зурагтай сурталчилгаа интернэтээр нэг тарж эхэлжээ. Түүнийг зургийг хараад танисан нэгэн хоёр жилийн өмнө тохиолдсон харамсалтай явдалынх нь гэрч болсон зургийг  олонд дэлгэжээ. Энэхүү явдал …

  • 19 September

    “Гал үндэстэн” холбооныхноос нийт 151 ширхэг зэр, зэвсэг хурааж авчээ

     Өнгөрсөн 16-ны өдөр “Гал үндэстэн” холбооноос жагсаал зохион байгуулсан билээ. Гэвч жагсаал тайван замаар эхэлсэн ч эцэстээ төрийн ордон руу гал нээж, хотын төвийн хэд хэдэн обьектод тэсрэх бөмбөг суурилуулсан болох нь илэрч бөөн шуугиан дэгдээгээд байгаа юм. Тиймээс эл хэргийн талаар Тагнуулын Ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө. ТЕГ-ын мэдээллэснээр “одоогоор хэрэгт холбогдуулан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан …

  • 17 September

    Б.Наранхүүгийн луйвар-1

    Нийслэлчүүдийн ундаалдаг ундны усны хамгаалалтын бүс Туул голын эрэг дагуу байдгийг хүмүүс мэднэ. Хууль тогтоомжоор энэ бүсэд байшин барилга бариулахгүй, бусад зориулалтаар ч ашиглахыг хориглосон. Гэвч ашиг хонжоо хайгчид ундны усны эх үүсвэрийн бүсээс хэсэг газрыг чөлөөлж байгаад уг газраа авч, цааш цааш нь дамжуулан худалдаж их хэмжээний мөнгө хувьдаа унагасан баримт сэлт цухалзсаар. Тэгсэн хэр нь буруутай хүмүүсийг шалгаж, …

  • 17 September

    Олон жил шорон дамжиж амьдарсан эр эхнэрээ хөнөөжээ

    Олон жил ханилсан хань ижлээ зэрлэгээр хөнөөсөн  сэтгэл сэрхийлгэм Говьсүмбэр аймагт  гарсан. Тус хэргийг үйлдсэн хэрэгтэнг Ж.Ганхуяг гэдэг ба тэрээр  өмнө нь хулгай, дээрэм, танхайн хэргээр олон жил шорон дамжиж амьдарсан этгээд байжээ. Тэрээр эхнэрээ зэрлэгээр хөнөөснийхөө дараа  хэргийн газраас оргон зайлсан байна. Ийнхүү гэмт хэрэг гарснаас  хойш  хоёр хоногийн дараа  цагдаагийн албан хаагчид тус аймгийн Шивээговь сумаас түүнийг  баривчилж саатуулаад байсан …

  • 17 September

    Таксины жолооч согтуугаар дээрэм хийжээ

    Такси бариад гэртээ харих гэсэн бүсгүйг хөлсөлсөн таксины  согтуу жолооч дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Баянгол дүүргийн VII хороо буюу “Тэнгис” кино театрын орчмоос такси барин үйлчлүүлсэн иргэн Э нь таксины жолоочид зодуулж, дээрэмдүүлсэн байна. Уг хэргийг үйлдсэн жолооч Ө нь одоо 23 настай бөгөөд тухай үед бүсгүйн гар утсыг дээрэмдэж цүнхийг нь булаан  улмаар таксинаасаа чирч буулгаад …

  • 17 September

    БНСУ-аас ямар ч зөвшөөрөлгүй 52,6 тонн гахайн өөх оруулж иржээ

    БНСУ-аас 52.6 тн гахайн өөх зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсныг Хилийн мэрэгжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлсэн байна. Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх зөвлөлийн хурал”-ын шийдвэрээр устгалд оруулахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын А/865 дугаар захирамжаар БНСУ-аас орж ирсэн 52.6 тн гахайн өөхийг устгах ажилд хяналт тавьж ажиллах “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг баталлаа. Устгалын ажлыг …

  • 16 September

    Төрийн ордоны гадна буун дуу гаргасан Ц.Мөнхбаярыг ЭХ-ийн Зандалчлах зүйл ангиар яллах бололтой

    ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга, дурандаа А.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тэрээр мэдээлэлдээ: “Гал үндэстэн”  холбооныхон өнөө өглөө 10:30 цагийн орчимд   жагсаал хийхдээ тус холбооны гишүүн  Ц.Мөнхбаяр нарын хүмүүс  төрийн ордны хойд талын хамгаалалтын  бүсэд нэвтэрч, галт зэвсэг, гар бөмбөг ашиглан төрийн албан хаагчидад халдахыг заналхийлсныг албаны хүмүүс газар дээр нь таслан зогсоолоо.  Энэ үеэр  тагнуул, төрийн хамгаалалтын болон жагсагчдаас хэн …

  • 16 September

    Бааварт дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ

     Баавар буюу Ш.Батбаярт дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Өмнө нь хар тамхины хэрэгт хоблогдон саатуулагдаж байгаад камертаа шатаж бөөн дуулиан үүсгээд байсан дуучин залуугийн хэрэг тэгэс ингис хийгээд сар хүрэхгүй хугацаанд хоригдох ял аваад дууссан. Тэгвэл Бааварт “ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид саатуулагдаж байхдаа санаатайгаар гал тавьсан” хэрэгт сэжигтнээр татан Эрүүгийн хуулийн 153.1-д зааснаар шалгаж эхэлсэн байна. Баавар өөрөө гал …