Гэмт хэрэг

October, 2013

  • 2 October

    Түргэний эмч цонхоор шидэгдэн нас баржээ

     Сүүлийн жилүүдэд нийслэл хотод маань  согтуугаар жолоо барьж явснаас аймшигт ослууд нилээдгүй гарах болсон. Өнгөрсөн баасан гаригт гэхэд л Сонгино хайрхан дүүргийн 7 хорооны автобусны буудлын ойролцоо нэгэн аймшигт осол болжээ. Торуулбал,  дуудлага аваад айлруу явж байсан түргэний машины араас согтуугаар жолоо барьж явсан  залуус  мөргөж урд суусан хоёр залуу газар дээрээ нас баржээ. Мөргөсөн машинд 20-25 насны таван залуу архи …

  • 2 October

    Татварын байцаагч эмэгтэйн амийг онц ноцтойгоор хороосон хэргийн шүүх хурал болно

    Чингэлтэй дүүргийн татварын байцаагч эмэгтэй Э-ийн амь насыг бүрэлгэсэн гэх Ц.Туяаг шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд 13:00 цагт болно. Шүүх хуралд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах, улсын яллагчаар О.Гэрэл, өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн нар оролцох юм байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө сэжигтэн Ц.Туяа гэгч нь талийгаач Э-г хувийн өш хонзон санан 75 удаа хутгалж амь насыг …

  • 1 October

    Эмч нар нойроо харамлаж 3 настай охиныг үхэл рүү түлхжээ

    Эмч нарыг үзэн ядацгаая Сайдад хаягласан зовлон нэвчсэн захидлын ард… Нэгэн цагт Б.Болдсайхан эмч нийтлэлч, бас нийгмийн доод, дунд давхаргад үйлчилдэг нийтийн эмнэлгийн эмч байхдаа “Эмч нарыг үзэн ядацгаая” гарчигтай “нийтлэл” бичсэнийг санаж байна. “Өглөө орой өдөр шөнө хэдийд ч дуудсан цагт чинь үнэ төлбөртэй үздэгийнх нь төлөө үзэн ядацгаая. Нийтийн жорлонд ороход хүртэл 100 төгрөг байхад алаг үр аав …

  • 1 October

    Хятадуудаас хахууль авч самар гаргасан цагдааг шүүж байна

     Албан тушаалаа ашиглан Хятадуудаас их хэмжээний хахууль авсан гэх хэргээр шүүгдээд байгаа  Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн У.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал өнөөдөр  Баянгол дүүргийн шүүх дээр хоёрдахь өдрөө үргэлжилж байна.  Шүүх хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцох юм. Шүүгдэгч У.Раднаабазар, Д.Батбаяр нарын цагдаагийн албан хаагчид албан …

September, 2013

  • 30 September

    Хятадууд Монгол жолоочийг зодож алсан гэх мэдээлэл нууцлагдаж байна

    Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр Гашуунсухайт боомт, Ганц мод хэмээх газар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хэсэг хятад жолооч монгол жолоочийг бүлэглэн зодож, амь насыг нь хохироолоо гэх мэдээлэл цацагдсан билээ. Эх сурвалжийн өгүүлснээр монгол жолооч нь хоёр хилийн хооронд нүүрсний машин унаж, зөөвөрлөдөг байсан гэнэ. Энэхүү ажлаасаа болж бүлэг хятад жолооч нарт зодуулж улмаар Хятадын эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй …

  • 30 September

    Хардалтаас болж найзыгаа хөнөөсөн байцаагч бүсгүй

    Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сарын 1-2-нд шилжих шөнө гадны нөлөөтэй амиа алдсан эмэгтэйн цогцос олдсон аймшигт хэрэг гарч, хэргийг эмэгтэй хүн үйлдсэн болох нь тогтоогдон дуулиан тарьж байсан билээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн татварын байцаагч асан Ц.Туяа гэгч эмэгтэй үйлдсэн болох нь тогтоогдож, тэрбээр хардалтаас үүдэн Чингэлтэй дүүргийн татварын байцаагч Э гэгч эмэгтэйг олон удаа …

  • 30 September

    Толгой нь эргэсэн охид, олгой нь хагарсан засаг

    Манай улсад 1990 оноос хойш  биеэ үнэлэлт гэдэг зүйл цэцэглэн хөгжиж энэхүү үйл ажиллагаа цаг хугацаа өнгөрөх тусам улам нарийн аргатай болж ирсэн. “Муу юм модон улаатай” гэгчээр одоо бүр хүүхнүүдийг зарж зуучилдаг эзэн гэх хүмүүс нь  тэдний үйл ажиллагааг улам дэмжин залуухан охид бүсгүйчүүдийн тархийг угааж буруу замруу татан оруулсаар байна. Хамгийн харамсалтай нь бие үнэлэгчдийн ихэнх нь насанд …

  • 27 September

    ЦЕГ: УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт “Эрүүгийн хэрэг” үүсгэсэн

     УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл эл мэдээллийн үнэн  эсэх талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн мэдээлэл өглөө. Тодруулбал, 9-р сарын 25-ны өдрийн ЦЕГ-т ирсэн хоногийн мэдээлэлд тус өдрийн шөнө 36 настай, иргэн Б гэгч цагдаагийн байгууллагад “Бусдад хутгалуулж, гэмтсэн” гэх гомдол ирүүлсэн болох нь бүртгэгдсэн ажээ. Мэдээллийн дагуу хэргийг шалгаад, УИХ-ын гишүүн …

  • 27 September

    Засаг дарга нарыг шалгаж байна

    АТГ болон УМБГ-аас таван аймгийн засаг дарга нарын ажлийг шалгаж байгаа талаарх мэдээлэл байна. Засаг дарга нарын хувьд орон нутгийн төсвийг гартаа атгадаг ба зарцуулах эрх байдгийн учир ихэвчлэн идэж уусан гэж авлигын хэргээр шалгагдаг юм. Тансаглал нь хэрээс хэтэрсэн  өмнөх Засгийн газрын 10 гаруй засаг ноён шалгагдаж буруутай нь тогтоогдож ялаа эдэлсэн бол зарим нэгнийх нь хэргийг хэрэгсэхгүй болгосон …

  • 26 September

    Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд төрийн албанд ажиллах эхрийг нь 2 жилээр хасах ял төлөвлөжээ

    Өнөө өглөө 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох шүүх хурал дөнгөж саяхан завсарлага авлаа. Шүүхийн шийдвэр эцэслэн гарах болоогүй байгаа ч улсын яллагчийн зүгээс дэд сайд Э.Эрдэнэжамъянд 30 гаруй сая төгрөгөөр торгох, мөн төрийн албанд ажиллах эхрийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах ял төлөвлөсөн байгаа ажээ. Харин Э.Эрдэнэжамъяны өмгөөлөгч Т.Сугарням “Э.Эрдэнэжамъян Хууль зүйн дэд …

  • 26 September

    “Хүнстрейд”-ийн хүйсийг тэмтэрчээ

    “Хүнстрейд” улсын үйлдвэрийн газар. Энэ газар хүртээмжээрээ ч, багтаамжаараа ч Монголдоо монополь байсан цаг саяхан. 21000 ам метр талбай бүхий халаалттай болон ердийн агуулах, нэг удаа 600 тонн бүтээгдэхүүн хадгалах аммикан хөргүүлтэй зоорь, 600 ам метр талбайтай бараа хадгалах саравч, хүнсний жижиг үйлдвэрүүдтэй. Төрийн өмчийн хорооны шалгалтын материал миний ширээн дээр байна. Эндээс харвал алдагдал бүхний цаана амин хувийн эрх …

  • 25 September

    Эхнэрээ хөнөөсөн Ж.Ганхуяг шоронд амиа хорложээ

    Говьсүмбэр аймагт эх­нэрийнхээ амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн Ж.Ганхуяг гэгч этгээд чанга дэглэмтэй 425 дугаар ангид хоригдож байгаад амиа хорложээ. Тэрээр өнгөрсөн ес­дүгээр сарын 14-ний өдөр хорих ангид нь тог тасрах үеэр хяналтын камер ажиллахгүйг далимдуулан өөрийгөө дүүжилж амиа хорлосон байна. Тодруулбал жижиг сал­хивчны шилийг хагалж, тө­мөр сараалжнаас өмдний нэг шуумгаа уяж, нөгөөг нь урж толгойдоо углаад дүүжлээстэй байсныг гэрэл …

  • 25 September

    Урд хөрш рүү 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэрт гаргахыг завджээ

    Замын-Үүдийн хилээр 30 мянган ширхэг Монгол мөнгөн дэвсгэртийг урд хөрш рүү гаргахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулал, Улаанбаатар-Эрээн чиглэлийн 686 дугаар галт тэргээр БНХАУ руу зорчиж явсан манай улсын иргэн Ш болно Б нар тус бүр 15 мянган ширхэг 50-т, 100-тын мөнгөн дэвсгэрт тээж явсан байна. Улмаар Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэхээр гарах гэж байгаад 0108 дугаар ангийн хилчдэд баригдсан ажээ. Одоогоор …

  • 25 September

    Дэлгүүр дээрэмдсэн Цагдаагийн ахмад ганц биш 4 удаа дээрэм хийжээ

     ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал гэгч өнгөрсөн 18-ний өдөр хийн буугаар зэвсэглэн Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байранд байрлах “Толла” хүнсний дэлгүүр дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан билээ. Эл хэргийг одоо УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас шалгаж байгаа бөгөөд түүний сая илчлэгдсэн дэлгүүр дээрэмдсэн хэрэг нь ганц удаагийх биш байжээ. Тодруулбал, ахмад Ч.Эрдэнэжаргал нь өнгөрсөн наймдугаар сарын 2- нд …

  • 25 September

    Нэр нөлөөтэй нэгэнд зодуулсан загвар өмсөгч Д.Солонго түүнийг илчлэхээс айж байна

    “Эра” төвийн багш  Д.Солонго хэдхэн хоногийн өмнө Зайсангийн ойролцоо зодуулж, хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүнийг зодсон хүн нь Монголд нөлөө бүхий хүний том хүү гэдгийн бид дурьдаж байсан. Загвар өмсөгч маань тэр залууд хандан “Аавынхаа нөмөр нөөлөгт юу ч хийж чадахгүй” гэж хэлснийхээ төлөө зодуулсан байсан. Одоо загвар өмсөгч Д.Солонго бүсгүйн биеийн байдал тааруухан байгаа бөгөөд 4-5 хоног өнгөрчихөөд …