Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт шинэ суурьшлын бүсийг цогцоор хөгжүүлж, орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцыг хөгжүүлэх, залуу гэр бүлийг орон сууцжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх ажлууд тусгагдсан. Мөн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийн 129 га газарт хот төлөвлөлтийн суурь судалгаа, хэсэгчилсэн …
Нийслэл
November, 2016
-
1 November
Хотын дарга иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй хийдэг уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбарт хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд уулзалтад оролцсон юм. Хотын даргатай уулзсан иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, ашиглалт, зөвшөөрөлгүй барилгын асуудал, нийслэлийн төрийн …
-
1 November
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага 28 хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28 хувиар буурсан байна. Нийслэлийн хэмжээнд 2016 оны эхний 10 сард тохиолдсон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын талаарх статистик мэдээллийг хүргэж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
1 November
“Хүслийн захидал” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар Зорилтот бүлгийн хүүхдүүдийн хүслийг биелүүлэх замаар авьяас чадварыг нь нээн илрүүлэх, хөгжүүлэх, амжилтанд хүрэх сэдэл төрүүлэх, нийгмийн амьдралд эерэг байдлаар оролцох боломжийг бий болгох зорилгоор “Хүслийн захидал” төслийг хэрэгжүүлж дууссан байна. Уг төсөл нь 2016 оны 03 дугаар сарын 01-нээс 2016 оны 10 дүгээр сарын 22-ний хооронд хэрэгжиж дууссан …
-
1 November
“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг болж байна
“Тээврийн бодлогын асуудлууд болон тусгай замын автобус /BRT/-ыг нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэг Улаанбаатар хотод болж байна. 2 өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн нээлтэд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусыг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр төслийн талаар болон Улаанбаатар хотын тээврийн бодлогын талаар хэлэлцэж, санал …
-
1 November
Хан-Уул дүүргийн прокурорын газраас зохион байгуулсан өдөрлөгт 1500 орчим иргэн хамрагдав
Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 178 дугаар зарлигаар анхны 4 районы Прокурорын газрыг байгуулсны нэг нь “Ажилчины районы прокурорын газар” билээ. 1992 онд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтөөр Ажилчны районыг Хан-Уул дүүрэг болгон өөрчилснөөр Хан-Уул дүүргийн прокурорын газар нэртэй болж ахлах прокурор, 11 хяналтын прокурорын орон тоотой ажиллаж байсан. Одоо тус прокурорын газар нь …
-
1 November
Нийслэлийн 565 иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцаа үзүүллээ
Нийслэлийн 377 жилийн ойн өдрийг тохиолдлуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран нийслэлийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зургаан хуульч, өмгөөлөгчдийн холбооны есөн хуульч иргэдэд хуулийн зөвөлгөө өгч ажиллав.Тус өдөрлөгийн хүрээнд нийтдээ 565 гаруй иргэн, хуулийн этгээдэд …
-
1 November
Амжилт гарган ажилласан Онцгой байдлын газар, мэргэжилтнүүдийг шалгарууллаа
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын Урьдчилан сэргийлэх тасгийн дарга, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт болж өндөрлөлөө. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төв, орон нутагт хэрхэн эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч …
October, 2016
-
29 October
Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа
Нийслэлийн 377 жилийн ойг тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016” зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дуурсгасан Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын …
-
29 October
“Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн туг мандууллаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ой тохиож байна. Одоогоос 377 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн, өргөө байгуулж өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн …
-
29 October
Өнөөдөр нийслэлийн 377 жилийн ой тохиож байна
Өнөөдөр нийслэлийн 377 жилийн ойн тохиож байна. Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. НИТХ-ын хүндэт тэмдэгээр 22 иргэнийг, МХЕГ-ын хүндэт тэмдэгээр – 1, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр 6, нийслэлийн Засаг даргын шагнал болох Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр 5, нийслэлийн Тэргүүний ажилтан 2, нийслэлийн …
-
29 October
Нийслэлийн шилдэг бүтээн байгуулагчид тодорлоо
Монгол улсын нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг бүтээн байгуулалтыг шалгаруулах ёслолыг 4 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн шилдэг бүтээн байгуулалтыг шилдэг франчайзинг, шилдэг брэндинг, дэвшилтэт техник технологи бүхий үйлдвэр, шилдэг барилга байгууламж гэсэн 4 төрлөөр нэр дэвшүүлэн сонгон шалгаруулжээ. Сонгон шалгаруулалтад нийт 20 орчим аж ахуйн нэгж нэр дэвшин өрсөлдсөнөөс …
-
29 October
Нийслэлийн ойн өдрөөр 41 иргэнийг шагналаа
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэл хотынхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын шагналаар шагнаж урамшууллаа. НИТХ-ын хүндэт тэмдэгээр 22 иргэнийг, МХЕГ-ын хүндэт тэмдэгээр – 1, НИТХ-ын хүндэт өргөмжлөлөөр 6, нийслэлийн Засаг даргын шагнал болох Улаанбаатар хотын хүндэт тэмдэгээр 5, нийслэлийн Тэргүүний ажилтан 2, нийслэлийн Засаг даргын жуух бичгээр нийт 5 …
-
28 October
Нийслэлийн тэргүүний өрхөөр есөн гэр бүл тодорлоо
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Ахмадын хороо хамтран нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дуурайл үзүүлсэн шилдэг өрхийг шалгаруулан “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр өргөмжиллөө. Нийслэлийн тэргүүний өрх гэрийг 3 үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд 1995 оноос эхлэн өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 134 өрх шилдэг өрхөөр шалгарч байжээ. Өнөөдөр тэргүүний өрхөөр …
-
28 October
“Их хотын хямдрал-377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ
“Их хотын хямдрал 377” худалдаа Сүхбаатарын талбайд эхэллээ. Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогчид бараа бүтээгдэхүүнээ хямдруулж, нийслэлийн иргэддээ бэлэг барьж байгаа юм. Өнөөдөр, маргааш буюу 28, 29-ний өдрүүдэд үргэлжлэх хямдралтай худалдаанд 80 орчим аж ахуйн нэгж, иргэн оролцож байна. Иргэд ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл