“Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 8575 айлын 113 блок орон сууцыг ашиглалтад оруулах юм. Төсөл нь дөрвөн багц, долоон хэсэгт хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд 100 блокийн барилгын ажил үргэлжилж байна. Барилгын ажил багц тус бүрээр төлөвлөгөөний дагуу явагдаж, зарим хэсэгт 6-7 давхрын угсралт амжилттай өрнөж …
Нийслэл
May, 2026
-
11 May
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/387 дугаар захирамжаар мопед, скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттай оролцуулахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 86 цэгт 185 олон нийтийн цагдаа хяналт тавьж, үүрэг гүйцэтгэх хугацаанд 5431 зөрчил илрүүллээ. Дээрх тээврийн хэрэгслүүдээр явган зорчигчийн замаар зорчсон 1702, насанд хүрээгүй хүүхэд жолоодсон 697, зорчигч тээвэрлэсэн 1197, явган …
-
11 May
63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй тус барилга нь тэнхлэгээрээ 18.0 х 42.0м, 60.0 х 18.0м, 30.0 х 21.0м, 4.5 х 30.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар, дөрвөн блок бүхий 5,204.0 м.кв барилга юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас …
-
11 May
Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны эцсийн буудлаас хойш үргэлжлэх 3 км авто зам, гүүрний эхний ажил 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнээс тодрууллаа. НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Э.Бат-Эрдэнэ “Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр тус замыг барина. Уг зам нь зургаан метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа явган …
-
11 May
Трамвайгаар нэг удаад 250 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой
Улаанбаатар хотын автозамын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах нийтийн тээврийн хөгжлийн шинэ шийдэл “Улаанбаатар трам” төслийг хоёр чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Орчин үеийн аюулгүй, найдвартай, хурдан шуурхай, хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, иргэдийн өдөр тутмын зорчих хугацааг хэмнэх зэрэг олон чухал ач холбогдолтой. Энэхүү төсөл нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бөгөөд нийслэлийн тогтвортой хөгжилд онцгой хувь нэмэр оруулах …
-
11 May
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо. Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Г.Жаргалсайхан …
-
8 May
Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажил үргэлжилж байна
“Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийг нийслэлийн дөрвөн байршилд хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн орчмын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын гармын хэсэгт төмөр зам болон авто зам дээгүүр өнгөрөх явган хүний гүүрэн гарцын …
-
8 May
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн ордонд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа. Энэ салбарт Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад 4,900 орчим хүн ажиллаж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагад хүргэж байна. Салбарын ажилтан, албан хаагчид гэр бүл, хөдөлмөр, нийгмийн халамж, даатгал, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамарсан бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлдэг. “Цагаан …
-
8 May
Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэхээр ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана
Нийслэлийн Бизнес, инновацын газраас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан, инновацад тулгуурлан шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор ШУТИС-ийн эрдэмтэн судлаачдын саналыг сонсож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд талууд санамж бичиг байгууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Төгөлдөр “Бид цаашдаа эрдэмтэн судлаачдын судалгаанд үндэслэн төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхээр онцгой анхаарч ажиллана. …
-
7 May
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Аддиктологийн төвийн барилга угсралтын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус барилга нь тэнхлэгээрээ 32 метр х 46 метр хэмжээтэй, зоорьтой таван давхар, дөрвөн блок бүхий нийт 7522.35 ам метр талбайтай юм. Өнөөдрийн байдлаар барилгын гадна металл фасад, дээврийн ажил дуусаж, дотор засал болон инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн …
-
7 May
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах тухай баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд …
-
7 May
Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Баянгол дүүргийн 22 дугаар хороо, III, IV хорооллын арын өндөрлөг, Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га талбайг чөлөөлж, иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Чөлөөлөх талбайн нөлөөлөлд 105 орчим нэгж талбар өртөж буй. Үүнээс 95 гаруй нь зөвшөөрөлтэй газар бол 10 орчим нь зөвшөөрөлгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
7 May
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн үр дүнд хатуу хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтэц бүрдэнэ
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2026–2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр хоногт 1270–1500 тонн ахуйн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай. Хоёр иж бүрдэл шатаах зуухтай, уурын үзүүлэлт нь 6.4 МПа даралт, 450 хэмийн температурт ажиллах юм. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд зураг төсөл боловсруулах, санхүүжилт босгох, барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй сонгон шалгаруулалтыг …
-
6 May
Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах өртөг зардлыг багасгахыг зорьж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэх зарим үйл ажиллагааны тухай тогтоолыг баталлаа. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах бүх шатанд өртөг зардлыг гурваас доошгүй хувиар багасгах, үр ашгийг нэмэх, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналт, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компаниудын орон тоо, бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, компанийн засаглалыг сайжруулах арга хэмжээ авахыг …
-
6 May
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгчдийн тоо 20 хувиар нэмэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжин, хоорондоо нягт уялдаатай үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж байгаа дүүргийн төр, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл