Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж буюу Натурын замыг Нарны замтай холбох 520 метр урт авто зам барина. Тус зам нь Натурын замаас Нарны зам хүртэл нэг чигийн хөдөлгөөнтэй байх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Тус замыг явган хүний зам, борооны ус зайлуулах шугам, гэрэлтүүлэгтэй барина. Гүйцэтгэгчээр “Грэйт Роуд” …
Нийслэл
May, 2026
-
6 May
Лхагва гарагт цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас цахилгаан шугам сүлжээний засвар үйлчилгээ хийхтэй холбоотой Улаанбаатар хотын долоон дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан түр хязгаарлана. Засварын ажил нь цахилгаан хангамжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах зорилготой бөгөөд тухайн бүсүүдэд тодорхой цагийн хуваарийн дагуу цахилгаан түр тасалдах юм. Иргэд, аж ахуйн нэгжүүдийг төлөвлөсөн хуваарийн дагуу бэлтгэлтэй байж, шаардлагатай арга хэмжээг урьдчилан авахыг …
-
6 May
“Сэлбэ 20 минутын хот” төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын ажлыг хийж байна
“Сэлбэ 20 минутын хот” нь нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайг хамарна. Төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок орон сууц барих юм. Үүнээс эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төслийн эхний ээлжийн орон сууцны зургаадугаар давхрын угсралтын …
-
5 May
Х.Нямбаатар: IV хорооллын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, нийтэд зориулсан тохижилт хийнэ
Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 32Б байрны арын мөсөн гулгуурын талбайн газар эзэмшигчтэй хэлцэл хийж, иргэдийн хүсэлтийн дагуу нийтийн эдэлбэр газар болгохоор ажиллаж байна. Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр IV хороололд социализмын үед мөсөн коток байсан талбай хувьчлагдаж, цаашлаад үйлчилгээтэй орон сууцны зориулалттай болж, газрын зориулалт өөрчлөгджээ. Нийтдээ 4000 ам метр газар хамаарна. Тус …
-
5 May
Их тойруугийн гудамжнаас Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замыг засаж, шинэчилж байна
Нийслэлийн хэмжээнд 13 байршилд нийт 55 км явган хүний замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Их тойруугийн гудамжны хойд хэсэг буюу Сансарын тойргоос Зүүн дөрвөн зам хүртэлх явган хүний замын засвар, шинэчлэлийг хийж байна. Энэ талаар Хот төлөвлөлт судалгааны институтийн Зам тээвэр, судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Батбаяр “Иргэдийн зүгээс “Эвдрэлгүй явган хүний замыг сольж байна” гэсэн шүүмжлэл гарч байна. Гэвч …
-
5 May
Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн мэдээллийг сонслоо
УИХ-ын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар Аялал жуулчлалын салбарыг дэмжихэд чиглэсэн хөнгөлөлттэй зээлийн талаарх мэдээллийг сонсов. Энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг танилцуулсан юм. Тэрбээр мэдээлэлдээ, Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлд энэ жил нийт 250 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн. Энэ хүрээнд арилжааны 10 банканд аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд …
-
5 May
Вальтер Отто Франкенбергер: “Муруй” хашлага нь явган хүний гарц орчимд хурд сааруулах зорилготой
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Өнөр хороолол буюу Нэгдүгээр хорооллын арын 2.7 км авто зам болон Баянхошуу–Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг орчин үеийн хот төлөвлөлтийн чиг хандлагад нийцүүлэн “Иж бүрэн гудамж”-аар тохижуулна. Өөрөөр хэлбэл, авто замаас гадна явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол, …
-
5 May
“Нарны хороолол” орчим буюу Нарны гүүрний зүүн талд 141 дүгээр сургуулийн өргөтгөл 960 хүүхдийн сургууль барина
Баянгол дүүргийн 26 дугаар хороо, “Нарны хороолол” орчимд байрлах 141 дүгээр сургууль хоёр хичээлийн байртай үйл ажиллагаа явуулдаг боловч хүчин чадал нь 4-5 дахин хэтэрсэн. Тодруулбал, Нарны хорооллын сургууль нь 960 хүүхдийн хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн байдлаар 3900 гаруй хүүхэд суралцаж, гурван ээлжээр хичээллэж байна. Тиймээс шинээр сургуулийн өргөтгөл барих газрыг шийдвэрлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан байршил дээр …
-
5 May
“Сахил хүртээд шал дордов” буюу гүтгэх заалтыг дахин амилуулах оролдлого…
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэх заалт олон жил маргаан дагуулж ирсэн. Тус заалтад хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан тохиолдолд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байв. Гэвч сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид болон хүний эрхийн байгууллагуудын удаа дараагийн шаардлага, …
-
5 May
Гачуурт–Налайх чиглэлийн авто замд гурван байршилд явган хүний гүүрэн гарц барина
Гачууртын уулзвараас Налайх–Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг 2022 онд ашиглалтад оруулсан. Энэ онд тус зам дагуу гурван байршилд явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөөд байна. Тодруулбал, Эхний гүүрэн гарцыг Баянзүрхийн товчооны автобусны буудлын баруун талд, “Петровис” шатахуун түгээх станцын зүүн талд, Хоёр дахь гүүрэн гарцыг Налайхын зам дагуух МТ шатахуун түгээх станцын автобусны буудал орчимд, Гурав дахь гүүрэн …
-
5 May
ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянган өрхийг цахилгаан, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 оны байдлаар 12.6 тэрбум кВт.ц хүрч, өмнөх оноос 8.6 хувиар нэмэгдсэн байна. Үүний 60 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа хэрэглэдэг. Дотоодын эх үүсвэрийн хүрэлцээ хангалтгүй байна. Тиймээс 2024 онд Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд бонд арилжаалж, нийт 300 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 50 МВт хүчин …
-
4 May
Х.Нямбаатар: Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд 200 хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт олон улсын хөтөлбөртэй “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авч, улсын сургууль болгосон. Харин энэ жил Эрингийн баруун талын объектыг түрээслээд дараа жил худалдаж авах …
-
4 May
Ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн уулзалт болов
Sustainable Resilient Ecosystem and Agriculture Management (STREAM+) төслийн хүрээнд Ойн менежментийн төлөвлөгөө (ОМТ) боловсруулах Ажлын хэсгийн уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалтаар – Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, санал солилцлоо – Аймгийн түвшний ОМТ боловсруулах аргачлал, техникийн зарчмуудыг хэлэлцлээ – ОМТ боловсруулах Ажлын хэсэг байгуулах асуудлыг шийдвэрлэлээ – Оролцогч талуудын хамтын ажиллагаа, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхойлов. Уулзалтад …
-
4 May
Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна
Нийслэлээс нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлж, ногоон байгууламж, тохижилт хийх ажлыг эрчимжүүлж байна. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замчдын байр орчимд хотын дарга болон нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, холбогдох албаныхан ажиллалаа. Тухайн байршилд ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгоно. Мөн барилгын хажуугийн тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар …
-
4 May
Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол боллоо
Шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Н.Учрал энэ үеэр хэлэхдээ Засгийн газар татварын дарамтыг бууруулж, шударга татварын тогтолцоог бий болгох, баялаг бүтээгчдээ дэмжиж ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх бодлого барьж ажиллаж буйгаа илэрхийлж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ. Шинэ Засгийн газар байгуулагдаад нэг сар болж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл