Урлаг

September, 2023

  • 6 September

    Франц улсад “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн дэлгэгдэнэ

    “Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн ирэх аравдугаар сард Франц удсад нээлтээ хийх гэж байна. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин ““Чингис Хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 14-нд Франц Улсын Бретанийн Гүнгийн ордон Нант хотын Түүхийн Музейд нээхээр ажиллаж байна. Тус үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжиж ажиллаж байгаа бөгөөд цаашлаад соёл болон археологийн …

  • 6 September

    Монгол Улсын хоёр уран бүтээл Бусаны олон улсын кино наадамд шалгарлаа

    28 дахь удаагийн Бусаны Олон Улсын Кино наадмын /BIFF/ албан ёсны мэдээ өчигдөр  зарлагдлаа. Азийн орнуудад зохиогддог кино наадмууд дундаа А зэрэглэлийн наадам болох “Бусаны Олон Улсын Кино Наадам” нь 70 гаруй орны 200 орчим кино бүтээлүүдийг сонгон шалгаруулж 14 хэсэгт нэр дэвшүүлдэг билээ. Уг кино наадам нь 2023 оны 10 сарын 4-13-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм. Энэхүү наадамд …

  • 4 September

    “Орфей” театрын “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн комеди драмын жүжиг нээлтээ хийлээ

    “Орфей” театрын хамт олон өнгөрсөн 2022 оны аравдугаар сард АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг найруулагч М.Батболдын найруулгаар үзэгчдийн хүртээл болгосон. Тэгвэл тус жүжгийг шинэ нэр, шинэ бүрэлдэхүүн, шинэчилсэн найруулгаар “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” нэртэйгээр 9-р сарын 1-ны өдрөөс эхэлж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын төв ордны тайзнаа тоглож эхэллээ.   “БҮГД ЧАМД ХАЙРТАЙ” сэтгэхүйн …

  • 4 September

    Хятадын кино өдрүүд үргэлжилж байна

    “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын Соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд наймдугаар сарын 31-ний өдөр “Хятадын кино өдрүүдийн арга хэмжээ” нээлтээ хийсэн билээ.  Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал, соёлын зөвлөх Ли Чжи, Өвөр Монголын кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн дарга Ч.Ундрал нар оролцов. Энэхүү үйл …

  • 4 September

    “Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдгүүд шалгарлаа

    Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урлаг соёлын арга хэмжээг энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Бид авьяас хэмээх нэг хэлтэй уриан дор Хятад дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жилийн тэмцээнд 100 гаруй хүн бүртгүүлж, шилдгүүдийг шалгарууллаа. “Хятад дууг хэн …

  • 1 September

    “Чингис хаан” олон ангит киноны уран бүтээлчид Монголд ирлээ

    “Чингис хааны нутгаар Чингис хаан киноны уран бүтээлчид аялсан нь” баримтат нэвтрүүлэг бүтээх төслийн хүрээнд “Чингис Хаан” олон ангит киноны уран бүтээлчид өчигдөр /2023.08.31/-нд Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Төслийн хүрээнд Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл дэмжиж, хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл нь Япон, Солонгос, БНХАУ, ОХУ, Монгол зэрэг улсын уран бүтээлч, жүжигчид харилцан туршлага солилцох, Монгол улсын …

August, 2023

  • 23 August

    “Авьяаслаг Монголчууд-4” шоуны шүүгчид тодорлоо

    Үндэсний хэмжээний бахархал болсон “Авьяаслаг монголчууд” шоуг Монгол телевиз дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна. Дэлхийн 193 улс оронд зохион байгуулагдсан “Got talent” шоуг албан ёсны эрхтэйгээр Монгол телевиз үзэгчдийн хүртээл болгож эхэлснээс хойш байнга телевизийн рейтингийн судалгаагаар тэргүүлж, үзэгчдийг байлдан дагуулсан телевизийн шилдэг контентын нэг болж чадсан билээ. Харин тус шоу нэвтрүүлгийн энэ жилийн шүүгчдээр хэн ажиллах нь …

  • 21 August

    “Аримун” продакшны хоёр дахь бүтээл “Хүний ээж” кино есдүгээр сард нээлтээ хийнэ

    Жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Аримун” продакшн байгуулж, дэлгэцийн эхний уран бүтээлээ “Халуун зүрх” нэртэйгээр 2019 онд үзэгчдийн хүртээл болгосон билээ. “Халуун зүрх” уран бүтээлээрээ “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг продюсер номинацид шалгарч, Индонез улсын Жакарта хотод зохион байгуулдаг “International’s screen awards” наадмын шилдгээр тодорч байв. Тэгвэл тус продакшны хоёр дахь уран бүтээл “Хүний ээж” уран сайхны кино  үзэгчдэд хүргэхэд …

  • 16 August

    “Бүгд чамд хайртай” жүжгийг есдүгээр сарын 1-нээс тоглоно

    “Орфей” театрынхан өнгөрсөн онд АНУ-ын зохиолч Жон Патрик Гоггины “Everybody loves Opal” буюу “Опал” саркастик мелодрам жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Эл уран бүтээлийг М.Батболд найруулж, ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, ерөнхий зураачаар О.Баярмагнай, хөдөлгөөний найруулагчаар У.Эрдэнэбаяр, хөгжмийн зохиолчоор Д.Нямхүү, хувцасны загвар зохион бүтээгчээр О.Булган нар ажилласан. Түүнчлэн эл жүжгийн гол дүрд тоглосон жүжигчин О.Энхтуул оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч тодруулдаг “Мөнгөн мод” …

  • 15 August

    “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль энэ сарын 18-20-ны өдрүүдэд болно

    Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 183 дугаар тогтоолын дагуу “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөр байгалийн үзэсгэлэнт газар зохион байгуулах гэж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан …

  • 8 August

    Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно

    Улсын Филармонийн Морин хуурын чуулга анх удаа Австрали Улсын Сиднейн дуурийн театрт 9-р сарын 14-ний өдөр бүрэн хэмжээний тоглолтоо зохион байгуулахаар боллоо. Улсын Филармонийн Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдсан бөгөөд 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглолт хийж  байсан. Мөн өнгөрсөн онд Монгол Улс-Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны …

July, 2023

  • 31 July

    “Жангар” фестиваль 8-р сарын 5, 6, 7-нд Дөргөн нуурын эрэг дээр болно

    Монгол туургатан залуусыг нэгтгэх, өв, уламжлал, хөгжим, хувцас загвар зэргээр дамжуулан соёлыг түгээн таниулах зорилготой “Жангар” фестиваль  наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулагдах гэж байна. “Жангар” фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, …

  • 27 July

    “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулна

    Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264-р тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ тэргүүлэн ажиллаж байна. Тэгвэл эдгээр зорилтын хүрээнд олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit-2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо  наймдугаар сарын 19-ны өдөр Соёлын яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам …

  • 26 July

    Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо

    Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар байлцав. Хан Хэнтий чуулга нь:  600 хүний суудалтай 9 танхимтай 78 өрөө тасалгаатай Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан цахилгаан шаттай бүс нутгийн жишиг театр болж байна. Хан Хэнтий …

  • 25 July

    Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино Венецийн олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарав

    Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” (City of Wind) кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарлаа. П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” /Snow in September/ богино хэмжээний кино нь өнгөрсөн жилийн 79 дэх удаагийн “Венецийн …