Нийгэм

June, 2017

  • 23 June

    15 мянган иргэн “Хөдөлмөрийн бирж”-ээр үйлчлүүлснээс 2000 иргэн нь ажилд орохоор болжээ

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 19, 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх хуваарьтай байсан ч хоёр дахь өдөр нь цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж үйл ажиллагаагаа төлөвлөгөөнийхөө дагуу Сүхбаатарын талбайд явуулж чадаагүй юм. Гэхдээ иргэдийн хүсэлтийн дагуу иргэдийг яамны байранд хүлээн авч уулзан, тэднийг ажилд зуучлах үйл ажиллагааг үргэлжлүүлэв. Тус нээлттэй …

  • 23 June

    ЭХЭМҮТ-ийн эмчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн эмч ажилтай Б.У нь  2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Г.Г-д соруурын аргаар үр хөндэх мэс ажилбар хийх үедээ өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Г.Г-нбие махбодид нь хүнд гэмтэл учирсан хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар яллах …

  • 23 June

    Энэ сарын 26, 27-нд согтууруулах ундаа худалдаалахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах болон техникийн тооллого хийх өдөр буюу 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 00.00 цагаас 6 дугаар сарын 28-ны өдрийн 00.00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбай дээр нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл …

  • 23 June

    “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөр батлагдлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан  болж байна. Хуралдаанаар “Улаанбаатарт үйлдвэрлэв” дэд хөтөлбөрийг хэлэлцэж баталлаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 63.9 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр, хоршооны салбарт хөрөнгө оруулалт болон зах зээлийн уян хатан бодлогыг хэрэгжүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийг кластераар хөгжүүлэн үйлдвэрлэлийг дэмжиж, “Улаанбаатарт …

  • 23 June

    ГССҮТ-ийн гадна талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахыг дэмжлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөл  хуралдлаа. Хуралдаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол, давхар замын “Тэнгэрийн тойрог” төсөл, Улаанбаатар хотын хөгжлийн корпорациас Улаанбаатар хотын хороодод нэвтрүүлэх төслийн танилцуулга зэрэг хэд хэдэн асуудал хэлэлцэж хурлын тэмдэглэл гаргалаа. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна талбайд нисдэг тэрэг буулгах зогсоол байгуулахыг зөвлөлийн гишүүд бүрэн дэмжсэн бол Улаанбаатар хотын хөгжлийн …

  • 23 June

    Туул голын сав газрыг иргэдийн оролцоотой хамгаална

    “Туулын хар шугуй” ТББ-ын гишүүдийн мэдээлж буйгаар нэр бүхий компаниуд энэ сарын 5-наас эхлэн Туул голын хамгаалалтын бүс буюу Сонсголонгийн гүүрний орчимд их хэмжээний барилгын хог асгах болжээ. Ингэхдээ шөнө, дөлөөр хүний нүднээс далдуур үйл ажиллагаа явуулж буйтай тус байгууллагынхан тэмцэж эхэлсэн. Улмаар байгаль орчин бохирдуулагчдын үйл ажиллагааг гэрэл зургаар баримтжуулж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тэднийг БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Газар зохион …

  • 23 June

    Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худгийн шав тавих ёслол боллоо

    Налайх дүүргийн 1-р хороонд зөөврийн худагны шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй 1-р хорооны Уурхайчид хэсгийн айл өрхөд ундны ус зөөх худгийн хүрэлцээ муу, нийслэл, орон нутгийн хөрөнгийг хүлээлгүй, олон улсын байгууллагатай хамтран худаг барьж, иргэдийн …

  • 23 June

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө …

  • 22 June

    243 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газар 2017 оны 06 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор 179 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авсан байна. Өнгөрсөн долоо хоногт 243 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 201, хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан 34, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэж …

  • 22 June

    “Ногоон нуур” хорооллыг богино хугацаанд ашиглалтад оруулахад Засгийн газар анхаарна

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт  1008 айлын орон сууц бүхий “Ногоон нуур” хорооллын шав тавилаа. Монгол Улсын Засгийн газар  хүн амын орон сууцны  хэрэгцээг хангах зорилгоор нэгдсэн бодлого боловсруулж, “Хямд өртөгтэй орон сууц” үндэсний хөтөлбөр баталсан юм. Энэ хөтөлбөрийн нэгээхэн хэсэг болох  1008 айлын орон сууцны цогцолбор хорооллын шавыг өнөөдөр тавьж байна. Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд …

  • 22 June

    Итали Шенгений визийг Монголдоо мэдүүлэх боломжтой боллоо

    2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс буюу өнгөрөгч даваа гаригаас эхлэн Монгол Улсын иргэд Итали улсад зорчихоор бол заавал Бээжин дэх тус улсын Элчин сайдын яаманд хандах шаардлагагүй боллоо. Тодруулбал, одоо монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Италийн Элчин сайдын яамнаас зорчих эрх авч болдог болсныг Элчин сайд Андре Дэ Фелип мэдэгдлээ. Итали нь Шенгений улсад хамаардаг. Тэгэхээр Шенгений …

  • 22 June

    Орхон гол тунгалаг урсах боломж бүрдэж эхэллээ

    Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон чулуут голын ай савд алт олборлох хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 7-р сард хур бороо их орсоны улмаас эдгээр компаниудын шороо угаасан шавартай ус хадгалах далан сэтэрч ус алдагдсан байна. Хаягдал усны сан буюу шар усны далангаа стандартын дагуу бариагүй. Нөгөөтэйгүүр хур бороо ихтэй байсан учраас тус компаниудын …

  • 22 June

    Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшлогдлоо

     Нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон байсан. Гэвч шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням …

  • 22 June

    Чингэлтэй дүүрэгт жишиг өрхийн эмнэлэг бий болно

    Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотын хөрөнгө оруулалтаар буюу “Tика” төслийн буцалтгүй тусламжаар нийслэлд 10 жишиг өрхийн эмнэлэг барих юм. Улаанбаатар  хот,  Истанбул хотын  хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй уг төслийн дагуу  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан Ш.Анхмаа, …

  • 22 June

    “Насны хишиг” олгож эхэллээ

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ач санах хууль”-ийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэж тусгасан. Уг зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ахмадууддаа жилд хоёр удаа “Насны хишиг” олгож байх шийдвэрийг УИХ гаргасан. “Насны хишиг”-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын дараахь …