Нийгэм

April, 2016

  • 5 April

    Хугацаа дууссан 12.4 тонн импортын шар айргийг устгажээ

    Улсын хилээр хугацаа нь дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй цэвэр ус, шар айраг их хэмжээгээр орж иржээ. Тодруулбал энэ оны эхний гурван сарын байдлаар Улаанбаатар хотын гүний хяналтын бүсээр 1477 компани аж ахуйн нэгжийн 76980 тн бараа бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импортын хэлтсээс экспортын хяналтаар давхардсан тоогоор 178 аж ахуйн нэгжийн 7620 тонн …

  • 5 April

    Шүлэг бичсэнийхээ төлөө шоронд орсон ганцхан яруу найрагч байдаг. Тэр нь Р.Чойном

    Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, Р.Чойном судлаач, хэл бичгийн ухааны доктор Дорлигийн Ганболдтой ярилцлаа. -Юуны өмнө Танд “Ринчиний Чойномын яруу найргийн эх бичгийн судалгаа” ажлаараа докторын зэрэгамжилттай хамгаалсанд баяр хүргэе. Р.Чойном судлалын ажлыг хэзээнээс ямар учир шалтгаанаар эхлүүлсэн бэ? -Баярлалаа. Р.Чойном гэж ярихаар яруу найраг сонирхогчид бүгдээрээ мэднэ. Гэхдээ яг Чойном өөрөө хэн байсан бэ, ямар учир шалтгаанаар түүний …

  • 5 April

    Оймс шидсэн Л.Наранбаатар “wikipedia”-ийн жагсаалтанд оржээ

    АН-ын гишүүн Л.Наранбаатар намын дарга З.Энхболдыг Эдийн засгийн форум дээр үг хэлэх үеэр нь өмсөж явсан оймсоо шидэж, “эдийн засгийн алуурчин” хэмээн цоллосон.  Интернэт хэрэглэгчдийн хөтөлдөг Wikipedia сайтад “List of shoe-throwing incidents” буюу “Гутал чулуудсан тохиолдлуудын жагсаалт” нэртэй хуудас байдаг аж. Сонирхолтой нь 2008 оноос хойш дэлхийн улс төрийн амьдралд гарсан ийм тохиолдлуудын хамгийн сүүлд буюу 2016 оны эхний тохиолдлоор …

  • 5 April

    Нутгийн чинь төлөө бусад нь санаа зовоод байхад та юу хийж байна вэ, Д.Бат-Эрдэнэ гишүүн ээ!

    Энэ үгийг өмнөговьчууд түүнд дайсан юм. Учир нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхэд эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлэхгүй, дуугарахгүй байгаа нь ийнхүү аймгийнх нь иргэдийг ундууцуулсан бололтой. Нутгийнх нь төлөө бусад гишүүд санаа тавьж, газар дээр нь очиж танилцан ажлыг хэсэг байгуулан ажиллаж байхад Д.Бат-Эрдэнэ гишүүн чимээгүй …

  • 5 April

    Баатарлаг жаалуудад талархал илэрхийлжээ

    Өнгөрсөн сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт Мөрөн сумын 9-р багийн 9-ийн 10 тоот айл шатаж байсныг 8-12 насны дөрвөн хүү өчүүхэн биедээ баймгүй зориг гаргаж, галыг маш түргэн хугацаанд унтрааж, гэр дотор байсан хөгжлийн бэрхшээлтэй 58 настай иргэн Ц.Цэндсүрэнгийн амь насыг гэрийн эд хогшлын хамт авран хамгаалсан байсан талаар бид мэдээллэсэн. Тус өдөр үүрэг гүйцэтгэж байсан Аймгийн …

  • 5 April

    Дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчиллээ

    Панамын хуулийн фирм 40 гаруй жилийн турш үйлчлүүлэгчиддээ мөнгө угаах, хориг арга хэмжээнээс бултаж, татвараас зайлсхийхэд нь тусалж ажилласаар ирсэн байна. Энэ фирм тодорхой нэргүй офшор компаниудын талаарх нууц мэдээллийг илчилсэн тухай Германы өдөр тутмын “Зиит дооечэ цаитун” сонин нийтэлжээ. Панамын хуулийн Моссак Фонсека фирм 11,5 сая бичиг баримтыг дэлгэж, дэлхийн баячууд мөнгөө хэрхэн нуудгийг илчилсэн хэмээн Германы өдөр тутмын сонин …

  • 5 April

    Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүн гарлаа

    Төрийн албаны зөвлөлөөс 2015 онд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн иргэдийн дүнг гаргасан байна. Тус онд төрийн болон хувийн өмчийн 28 их дээд сургуулийн 10209 иргэн шалгалт өгсөнөөс 2790 буюу 27,32% нь тэнцсэн байна. Тус сургуулиудаас Шихихутуг хууль зүйн дээд сургууль 42,7% буюу улсын дундажаас 1,5 хувийн өсөлттэй тэргүүлжээ. Нийт тэнцсэн иргэдийн тооноос дариу 2 дахин өндөр хувийн үзүүлэлтийг Шихихутуг …

  • 5 April

    Нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн олгоно

    Нийслэлийн засаг дарга энэ сарын 21-нд алслагдсан дүүргийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн олгох, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих үнэмлэх олгохыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Энэ талаар Нийтийн тээврийн газрын олон нийтийн харилцах ажилтан Б.Болдоос зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн засаг дарга энэ сарын 24-нд алслагдсан дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврээр зорчсон зардлыг нөхөн …

  • 5 April

    АН-ын гишүүдээ МАН-аас мөнгө авдаг гэлээ

    УИХ-ын дарга З.Энхболдыг Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзах үеэр 1990 оны Ардчилсан хувьсгалын партизан нэгэн эмэгтэй “Та энэ зааланд цугларсан хүмүүсийг хоёр хувааж талцууллаа. Таны удирдаж байгаа Ардчилсан нам дотоод ардчилалгүй болсон” хэмээн шүүмжилжээ. Хариуд нь З.Энхболд дарга нь “МАН-аас мөнгө аваад зарим нь иймэрхүү юм яриад байгаа. Л.Наранбаатар нарын зэрэг иймэрхүү хүмүүс байдаг. Тийм хүмүүсээс АН салах хэрэгтэй байна. Ардчилсан …

  • 5 April

    Ц.Болорчулуун: Тариаланчид зээлээ энэ долоо хоногоос авах боломжтой

    Тариалалтын бэлтгэл ажил, тариаланчдын зээлийн талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа. -Тариалалтын бэлтгэл ажил хэр явж байна вэ? -Хаврын тариалалт хаяанд иржээ. Тиймээс тариалан эрхлэгчид дор бүрнээ бэлтгэлээ базааж байгаа байх. ХХААЯ-ны зүгээс 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргуулж, хүсэлтийг Хөгжлийн банкинд хүргүүлсэн. Ингээд Хөгжлийн банкны Зээлийн хорооны шийдвэр өнгөрсөн сарын …

  • 4 April

    Хувийн хөрөнгөөр барьсан төмөр зам VS Улсын гадаад өрөөр барьсан төмөр зам иймэрхүү ?!

    Хувийн хөрөнгөөр барьсан төмөр зам VS Улсын гадаад өрөөр барьсан төмөр зам иймэрхүү ?! Хэн нь эх оронч, эх орныхоо төлөө гэдгийг иргэн та хараад тунгаан бодно бизээ?   Эх сурвалж: jirgee.mn

  • 4 April

    Сэрэмжлүүлэг: НМХГ-ын нэрийг барьж залилан хийсэн явдал дахин давтагдлаа

    НМХГ-ын нэрийг хууль бусаар ашиглан өөрийгөө мэргэжлийн хяналтын байцаагч хэмээж иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас мөнгө шилжүүлэн авсан тохиолдол урд нь удаа дараа гарч, шүүх цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгч байсан билээ. Тэгвэл 2016 оны 3 дугаар сар гарсаар урьдын явдлуудтай төстэй аргаар иргэд аж ахуй нэгж байгууллагыг хохироосон явдлууд гарсан байна.  1. Баянгол дүүргийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө …

  • 4 April

    Нийслэл 1.5 тэрбумаар сонгуульдана

    Зургадугаар сарын 29-нд орон даяар УИХ-ын сонгуулийн санал хураалт болох ба энэ өдөр Улаанбаатарын сонгогчид Нийслэлийн ИТХ-ын гишүүдийг парламентын сонгуульд нэр дэвшигчидтэй хамт сонгох юм. Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тойрогт нам, эсвэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг  нэг тэрбум 460 сая төгрөг байхаар тогтоолоо. Үндэсний Аудитын Газраас гаргасан тооцооллын аргачлал болон Нийслэлийн бүртгэл статистикийн газраас гаргасан нийслэл­д амьдарч байгаа өрхийн …

  • 4 April

    Казинод тоглож болохгүй “Нөхөр” Э.Энхмөнх

    Манай ой тогтоолтын тамирчид дэлхийн чанартай тэмцээнээс 480 орчим медалийг өөрдсийн болгосон. 2013 онд Дэлхийн аваргад багийн дүнгээр 3, 2014 онд 2 р байрт, 2015 оны Азийн аваргад боломжит 66 медалаас 38-ийг авсан нь монгол тамирчдын үнэлэмж олон улсын хэмжээнд маш дээгүүр. Ингээд эдгээр Монгол хүүхдүүдийн эгнээнд манлайлж яваа Э.Энхмөнх нэгэн ярилдцлагадаа ийнхүү өгүүлжээ. Э.Энхмөнх: -52 буюу нэг багц хөзрийг …