Нийгэм

October, 2015

  • 16 October

    Урьдчилан сэргийлэх тарилгад 35 мянган малыг хамруулаад байна

    Баян-Өлгий аймгийн Алтай сумын Чихэртэй багт энэ сарын 2-ны өдөр малын халдварт өвчний шинж тэмдэг илэрлээ гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу үзлэг шинжилгээ хийхэд шүлхий өвчин байж болзошгүй гэх урьдчилсан онош гарсан байна. Үүний дагуу цаг алдалгүй Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгч, оношийг баталгаажуулахад шаардлагатай мэдээлэл цуглуулах, дээж авах, аймгийн онцгой комиссыг …

  • 16 October

    Г.Баярсайхан сайд гэр хороололд номын сан байгуулна

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гэр хороололд номын сан байгуулахаар болжээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд тэр бүр хотын төв рүү очиж номын сангаар үйлчлүүлэх нь ховор байдаг байна. Иймд гэрийнх нь ойр орчимд, гэр хороололд номын сан байгуулж өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Түүнчлэн Нийслэл хотын хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөгжих, боловсролоо дээшлүүлэх номын сан, танхим …

  • 16 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон “1000 төгрөг” аянд нэгдлээ

    Гэмтэл, согог судлалын Үндэсний төвийн Түлэнхийн тасгийн хамт олонд эмчилгээ явуулахад нэн шаардлагатай байгаа сүүлийн үеийн шинэ технологи болох арьс зүсэгч аппарат, донор арьсыг хадгалах хөргөгчийг авч өгөх зорилгоор MN-25-р суваг телевизээс санаачлан “1000 төгрөг” аяныг зохион байгуулж байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамт олон уг аянд нэгдэж өнөөдөр MN-25-р суваг телевизийн төлөөлөлд хандивыг гардуулан өгөв. Хандив …

  • 16 October

    Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль ням гарагт болно

    Нийслэлийн ИТХ ээлжит 25 дугаар хуралдаанаар нийслэлийн эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах зорилгоор нийслэлийн дагуул Багануур хотыг Багануур дүүрэгт, нийслэлийн дагуул Налайх хотыг Налайх дүүрэгт байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталсан билээ. Налайх хотын Захирагчаар тус дүүргийн …

  • 16 October

    Н.Батцэрэг сайд Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүдэд гарын бэлэг илгээжээ

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубын 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа захидал ирүүлсэн. Захидлын хариу болгож сайд Н.Батцэрэг “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын үйл ажиллагааг дэмжиж 10 дугаар сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх ” …

  • 16 October

    Хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалт боллоо

    БОНХАЖЯамны Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газар, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн хүрээнд “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтын гарын авлагыг боловсруулж, хэвлэн гаргаж буй бөгөөд энэ сарын 15-ны өдөр “Ногоон эдийн засгийн үндэс” сэдэвт сургалтыг хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд амжилттай зохион байгууллаа. Сургалтад сэтгүүл зүйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг Их дээд сургуулийн Сэтгүүл …

  • 16 October

    Хөдөөгийн ядуурлыг бууруулах талаар хэлэлцэж байна

    “Дэлхийн хүнсний өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-нд буюу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага үүсгэн байгуулагдсан өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн “Дэлхийн хүнсний өдөр”-ийг “Нийгмийн хамгаалал ба хөдөө аж ахуй: Хөдөөгийн  ядуурлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тэмдэглэж байгаа бөгөөд нээлттэй хэлэлцүүлгийг “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж байна. Энэхүү хэлэлцүүлгийг Монгол Улсын Засгийн газар, …

  • 16 October

    Усны асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дээд түвшний уулзалтын талаар санал солилцов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Котаро Такемура тэргүүтэй Японы төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Төлөөлөгчид 2017 оны тавдугаар сард Улаанбаатарт болох Усны асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн дээд түвшний гуравдугаар уулзалтын бэлтгэл ажлын талаар санал солилцохоор ирсэн юм. Ноён Котаро Такемура уулзалтын бэлтгэлд зориулан зохион байгуулах хороо байгуулах, төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх, уулзалтыг өндөр дээд түвшний хүрээнд зохион …

  • 16 October

    Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллахаар боллоо

    Улаанбаатар хотноо болсон Монгол-Германы Эдийн засгийн хорооны хуралдааны үеэр Монгол Улсын ЭХЯ, ХБНГУ-ын Туссен группын хооронд Метан хий боловсруулах төсөлд хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр нүүрс боловсруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцсон. Айлчлалын дараа Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж, Германы Засгийн газраас Туссен группыг нүүрс боловсруулах чиглэлд ажиллах компаниар …

  • 16 October

    Монголын Хуульчдын холбооны мэдэгдэл

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн санаачлагыг Улсын Их Хурал дэмжиж, Шүүхийн тухай багц хуулийг батлан гаргасан нь манай улсад ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, иргэн бүр үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түүхэн алхам болсон юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх үйл ажиллагаагаа явуулах …

  • 16 October

    Монголын энхийг сахиулагч залуу НҮБ-ын цагдаа нарын амь насыг аварчээ

    БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний V мотобуудлагын батальоны 3 дугаар ротын энхийг сахиулагч ахлах ахлагч Б.Алтантив НҮБ-ын цагдаа нарыг амь эрсдэхээс хамгаалж, гавьяа байгуулжээ. Тодруулбал, түүнийг Бентью баазын ажиглах цамхагт үүрэг гүйцэтгэж байхад нь НҮБ-ын цагдаа нар түүнээс тусламж хүссэн байна. Тухайн үед болсон үйл явдлын талаар Б.Алтантивээс тодруулав. -Тухайн өдөр чухам юу …

  • 15 October

    Хараагүй иргэдээ дэмжсэн түүхэн үйл явдал боллоо

    “Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид боловсрол олгохтой холбоотой асуудалд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын орчинг сайжруулах, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Уг …

  • 15 October

    Урнаа ба “Гранд”

    Намрын салхи хацар нүүрийг илбэж, жаахан жихүүдэс тээсээр ажилдаа алхсаар ирсэн би нэг эмэгтэйн тухай бодож байлаа. Монголчуудын унших дуртай ширээний сэтгүүл болоод байгаа “Гранд” сэтгүүлийн 5 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон билээ. Ойн хүрээнд олон ажил Грандынхан зохион байгуулав. “Гранд” сэтгүүл, “Гранд хүмүүс” сангаас санаачлан Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Мэргэжлээ зөв сонгоё” …

  • 15 October

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч И.Гаук нар ганцаарчилсан уулзалт хийв

    Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук  нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн энэхүү айлчлал Монгол Улсад ардчилсан, анхны чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой, баруун, зүүн хоёр Герман нэгдэж ХБНГУ байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй 2015 …

  • 15 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах ёслол боллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Иоахим Гаук  Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Чингисийн талбайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор …