Нийгэм

April, 2015

  • 29 April

    Архивчдын мэргэжил дээшлүүлэх сургалтыг ОХУ-д үргэлжлүүлэн хийхээр боллоо

    Архивын салбарт хамтран ажиллах Монгол-Оросын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын XXI хуралдаан 2015 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Хуралдаанд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, ОХУ-ын холбооны архивын агентлагийн орлогч дарга В.П.Тарасов, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Түүх, баримт бичгийн газрын дэд захирал И.В.Фетисов нар болон бусад төлөөлөгчид оролцсон юм. Хуралдаанаар 1992-2015 оны хамтын …

  • 29 April

    Бизнес эрхлэгчид хяналтын хуудсанд ам сайтай байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үйл ажиллагаандаа шинэчлэл хийж Хяналтын хуудсыг бүх салбарт нэвтрүүлэн ил тод хяналтын тогтолцоонд бүрэн шилжээд байна. Хяналтын хуудас үр дүнгээ өгч байгаа эсэх талаар Дэлхийн банкны бүлгийн гишүүн Олон улсын санхүүгийн корпораци, Хүнсчдийн холбоо хамтран энэ оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ны хооронд судалгаа хийжээ. Судалгаанд нийслэл, орон нутагт сүү, мах, газар тариалан, жижиглэн худалдаа, …

  • 29 April

    04-р сарын 28-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл

    Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 28-ны өдөр 231 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 33 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 198 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …

  • 29 April

    Үндэсний үйлдвэрлэгчид хандив, тусламжаа ирүүлсээр байна

    Зүүн аймгуудад гарсан түймрийн эрсдэлийг буурууулахад зориулж ХХААЯ-наас харъяа газрууд, төсөл, хөтөлбөрийн газрууд, салбарын үйлдвэрүүдэд тусламжийн уриалга гарган эхний ээлжинд бэлнээр 23.4 сая төгрөг, 17.8 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.3 сая төгрөгийн 13 тн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 18.0 сая төгрөгийн газар тариалангийн зориулалттай техник цугларсныг ХХАА-н сайд Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 21-24-ний өдрүүдэд Хэнтий аймгийн …

  • 29 April

    Төрийн 167 үйлчилгээг ТҮЦ машин болон www.ezasag.mn хаягаар авдаг болно

    Ерөнхий сайдын өрөөнд лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга С.Наранбат нар оролцлоо. Ар, өврийн хаалга, авлига, хүнд сурталгүйгээр ажлаа явуулдаг, дотоод ажил, хурал гэх мэт элдэв шалтаг тоочилгүйгээр төрийн үйлчилгээг 24 цагийн турш авах боломж олгодог 108 ТҮЦ машин улсын хэмжээнд ажиллаж байна. ТҮЦ машинаас төрийн 20 гаруй үйлчилгээг авах …

  • 29 April

    Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна

    Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэхүү тэмдэглэлт ойд зориулсан хүлээн авалтыг Гадаад хэргийн яамнаас зохион байгууллаа. Хүлээн авалтад Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, ахлах дипломатууд болон Монгол, Францын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид урилгаар оролцов. Гадаад …

  • 29 April

    Хуурамч диплом ашиглан төрийн албанд томилогдсон байжээ

    Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 1800-1969 дугаарын утсаар иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б-д холбогдох хяналт шалгалтын ажлыг Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, …

  • 29 April

    Улаанбаатар, Улаан-Үд хот хамтран соёлын арга хэмжээ, бизнес форум зохион байгуулна

    ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны …

  • 29 April

    Үндэсний Залуучуудын Зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

    Залуу хүн гэдэг хөгжлийг дагаж биш, түрж биш, чирж явдаг байх хэрэгтэй.Тиймдээ ч Монголын Залуучуудын Холбоо, Үндэсний Залуучуудын Зөвлөлийг байгуулах тухай V их хурлаараа шийдвэрлэсэн.ҮЗЗ нь залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах, идэр залуучуудын бүх насны төлөөллийг хамруулсан Монгол залуусын хамгийн том НЭГДЭЛ байх юм. Тус зөвлөл нь МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төдийгүй 339 …

  • 29 April

    Нийслэлд гал түймрийн 36 дуудлага иржээ

    Хоногийн хугацаанд объектын гал түймрийн 36, аврах ажиллагааны 1 дуудлагаар нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 10 дугаар ангийн тасгийг очиход “Их Монгол” хүнсний дэлгүүрийн дотор цахилгаан зуух залгаатай …

  • 29 April

    Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ хийж байна

    Аугаа их Эх орны дайны  ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргүүд ОХУ-ын Москва хотын Улаан талбайд, Монгол хүүхдүүд ОХУ-ын Ангарск хотод ялалтын парад алхана. Тэгвэл Улаан талбайд парад алхах Монголын дайчид дэлхийн цэргүүдтэй хамтарсан бэлтгэлээ базаагаад эхэлжээ.  Парад алхах бүрэлдэхүүн энэ сарын 25-нд Москва хотноо очсон бөгөөд тэднийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташе,  Бригадын генерал …

  • 29 April

    Монгол цэргүүд Улаан талбайд жагсана

     ОХУ-ын түүхт Ялалтын баярын 70 жилийн ойгоор Улаан талбайд алхах Монгол Усын цэргийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт Москва хотыг зорьсон билээ. Ялалтын баярын жагсаалд оролцох манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн дэлхийн цэргүүдтэй хамт жагсаалын бэлтгэлээ эхэлсэн байна. Парад алхах бүрэлдэхүүнд  Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, тав нь хугацаат цэргийн алба …

  • 29 April

    16 суманд хорио цээрийн дэглэм үргэлжилж байна

    Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүн цэнгэлэг багийн нутаг “Зүүн дам баев”-т нутагладаг 29 настай эрэгтэйд энэ сарын 21-нд боом өвчний шинж тэмдэг илэрчээ. Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-нд уг өвчтөнийг боом өвчний арьсны хэлбэрийн үүсгэгчээр өвчилсөн болохыг тогтоосон байна. Цагаан-Овоо сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, тус айлын 302 малд үзлэг хийхэд халд варт өвчний …

  • 29 April

    Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдлаа

    ийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 15:48 минутанд  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 41 дүгээр гудамжинд шар өвс, гэр, байшин шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу Аврах гал унтраах 10, 34 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очиход 2 гэр гал өртөж бүрэн шатсан байдалтай,  2 байшингийн дээврийн хэсэг, гадна тал шатаж байсныг унтраасан байна.  Энэ мэтчилэн сүүлийн үед иргэд хашааны шар …

  • 29 April

    Хашааны шар өвсөө шатаах нь хууль зөрчсөн үйлдэл тул хариуцлага тооцно

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд гал түймрийн  99 дуудлага иржээ. Ирсэн дуудлагын дийлэнхийг буюу 77 дуудлага нь гэр хороолол, зуслангийн чиглэлд иргэд хашааны шар өвсөө шатааснаар салхины хүч нөлөөлөн гэр, байшин нь шатсан хэрэг гарсан байна.             Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251-д “Гал түймэртэй тэмцэх байгууллагын эрх бүхий  ажилтны хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхээс зайлсхийсэн, гал …