Монголчуудын махгүй бол амьдарч чадахгүй ард түмэн. Гэхдээ энд махны тухай бус харин махан бүтээгдэхүүний тухай асуудал хөндөх гэж байна. Хиам, зайдас идэх дуртай юу. Ер нь шууд идэх боломжтой болохоор, зууш бэлтгэж зочдоо дайлахад хялбар гээд л олон давуу талуудыг дурьдаж болно. Гэвч дахин бодох хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хиам, зайдас, гахайн боловсруулсан мах нь хорт хавдар үүсгэдэг …
Эрүүл Мэнд
October, 2015
-
27 October
Өвчин бүхэн хэлж ирдэггүй
“Би одоо 43 настай. Өдийг хүртэл өвчин хэлж байгаагүй мөртлөө сүүлийн үед байнга л ядарч сульдах нь ихсээд, мэдэгдэхүйц турж эхэлсэн юм. Ажилдаа түүртсэндээ тэр гээд тоохгүй яваад байсан улам л тамир тэнхээгүй болоод болдоггүй. Эмнэлэгт хандтал санаанд багтамгүй хариу гарлаа. Шинжилгээгээр би элэгний хатуурал буюу циррозтой болжээ. Элдэв муу зуршилгүй атлаа ийм аймшигт өвчнөөр өвдсөндөө гайхаж байсан ч элэгний …
-
23 October
Эмэгтэйчүүдийн зургаан эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоов
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эх барих эмэгтэйчүүд, арьс гоо заслын эмнэлгүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад Эмэгтэйчүүдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ортой болон оргүй нийт 84 эмнэлэг, Арьс, гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мөн ортой, оргүй 15 эмнэлэг нийт 99 эмнэлэг хамрагдсан байна. Эдгээр байгууллагууд нь хувийн хэвшлийн эмнэлгүүд байгаа …
-
23 October
Дэлхийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдийн чуулга уулзалт боллоо
Энэ сарын 13-15-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо Дэлхийн Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгүүдийн захирлуудын 10-р хурал, Ерөнхий ассамблей боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус хуралд гишүүн 90 гаруй орны 70 орчим байгууллагын захирал оролцсоноос гадна АНУ, Мексик, Финланд, Франц зэрэг орнуудад байрладаг нарийн бичгийн дарга нарын газрынхан мөн оролцлоо. Францын НЭМХ -Institut de Veille Sanitaire-т болсон тус хурлыг …
-
23 October
Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар зөвлөлдөж байна
Улсын Их Хурлын даргын Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сан, Эрүүл мэнд спортын яам хамтран “Эх, хүүхдийн эсэн мэнд амаржихуйн яаралтай тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар” сэдэвт төвийн болон баруун бүсийн зөвлөгөөнийг өнөөдөр /2015.10.23/ Төрийн ордонд зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх С.Ламбаа эхлүүлж, Эрүүл мэнд, спортын яам, АШУҮИС, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн …
-
23 October
З.Цэгмид: 20-50 насны эрчүүд дунд бэлгийн сулрал, түрүү булчирхайн үрэвсэл элбэг байна
Айл гэрийн ноён нуруу болсон эрчүүдийг эрүүл жаргалтай байлгахын төлөө зүтгэж яваа энэ эрхэм Монголд анх удаа эрчүүдийн эмнэлгийг байгуулж байсан нэгэн. Өдгөө 10 гаруй жил энэ чиглэлээр ажиллаж яваа туршлагатай эмч юм. “Гарьд манлай” эмнэлгийн ерөнхий эмч, профессор З.Цэгмидтэй ярилцсанаа хүргэе. –Таныг олон жил эрчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж явааг олон хүн мэднэ. Харин та аль аймгийн хүн бэ, …
-
22 October
Сүрьеэгийн асуудлаар үндэсний түвшинд зөвлөлдлөө
Аймаг, нийслэлийн сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд, нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлэгчид хамтран Улаанбаатар хотноо зөвлөлдлөө. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх үндэсний стратеги 2010-2015”-ын үр дүнг хэлэлцэж, цаашдын бодлогод санал авах зорилготой энэ зөвлөгөөнийг ЭМСЯ, ХӨСҮТ, олон улсын “Глобаль сан” хамтран зохион байгуулж, бүх аймаг, дүүргийн сүрьеэгийн зохицуулагч эмч нар болон ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцсон юм. Монгол …
-
21 October
Эрүүл мэндийн салбарын орон нутгийн удирдлагуудад салбарын сайд мэдээлэл өглөө
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд аймгуудынхаа эрүүл мэндийн газрын дарга нарын дунд харилцан туршлага солилцох, ур чадварыг нь нэмэгдүүлэх, ололт амжилтаа хуваалцах уулзалтыг өнөөдөр Эрүүл мэнд, спортын яам зохион байгуулж байна. Энэхүү уулзалтад Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, газрын дарга нарын хамт оролцож, эрүүл мэндийн салбарын бодлого, болоод цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “УИХ-ын …
-
20 October
“Ясны сийрэгжилт”-ийн эсрэг өдөр тохиож байна
Жил бүрийн 10 дугаар сарын 20-ныг дэлхий нийтээрээ Ясны сийрэгжилт -ийн эсрэг өдөр болгон зарлаад 16 жил өнгөрчээ. Жил бүрийн энэ өдрийг хүн амын бодисын солилцооны гаралтай ясны эмгэг болон, ясны сийрэгжилт өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар хангалттай мэдээлэл олгох зорилгоор тэмдэглэсээр ирсэн байна. Орчин үед дэлхийн нийт хүн амд тохиолдож буй хамгийн түгээмэл өвчний нэг бол ясны сийрэгжилт …
-
20 October
Хавдраар нас барсан 3536 хүний амийг аварч болох байлаа…
Монголчуудын маань заримд нь нэг муухай зан байх юм. Өөрт нь л ашиггүй бол асуудлыг аль болж бүтэхгүй талаас нь харж унагана, гацаана, түүнээсээ таашаал авна. Зөвхөн би л болж байвал бусад нь хамаагүй царайлна. Тэгээд энэ өөдгүй зан бусдад ямар их хөнөөл учруулсныг цаг хугацааны дараа мэдэрнэ… Төр дэмжсэн бол 3536 хүний амь насыг аварч болох байлаа Энэ бол …
-
19 October
C вирусийн эмийг 22 эмийн сангаар худалдаална
Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-аад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг. Эхээс урагт халдварлах магадлалтай. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсгэдэг тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С …
-
19 October
Галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа
Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед ГАЛЗУУГИЙН ВИРҮС нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм. Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин …
-
16 October
Галзуу өвчнөөс сэргийлье
Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед ГАЛЗУУГИЙН ВИРҮС нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм. Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин …
-
15 October
Өрхийн эмнэлгүүд шээсний шинжилгээ авч эхлээгүй
Өнгөрсөн сард өрхийн эмнэлгүүдэд хүний хамгийн чухал эд, эсийн өвчлөлийг тогтоодог шээсний дэлгэрэнгүй шинжилгээг хийх боломжтой болсон. Гэвч өнөөдрийг хүртэл иргэд энэ үйлчилгээг авч чадаагүй байгаа аж. Учир нь, өрхийн эмнэлгүүд энэ сарын 01-нээс иргэдийн шинжилгээг авч эхлэх байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч эмнэлэг энэ төхөөрөмжийг ашиглаагүй байна. Уг нь нийслэлийн 142 өрхийн эмнэлэгт хүлээлгэн өгөх шээсний шинжилгээний хурдавчилсан …
-
15 October
Дархлаажуулалт амжилттай явагдаж байна
Үндэсний дархлаажуулалтын ээлжит арав хоног аравдугаар сарын нэгнээс 10-ны өдрүүдэд улс орон даяар явагдаж байгаа бөгөөд энэ хугацаанд заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 насанд хийх сахуу, татрангийн вакцинжуулалтыг зохион байгуулах, заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалт хийх журмын дагуу нөхөн дархлаажуулах зэрэг ажлуудыг зохион байгууллаа. Энэхүү дархлаажуулалтын өдрүүдээр сахуу, татрангийн эсрэг вакцинжуулалтад 7 настай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл