Хууль эрх зүй

October, 2013

  • 7 October

    Э.Бат-Үүл “Хоноцын сэтгэл”-ээр хандаж, хуулийг уландаа гишгэвэл хатуу хариуцлага тооцно””

    Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Эл шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн засаг дарга анхааруулж “Дараагийн шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлд олгож буй газар олголт, худалдан авах ажиллагааны дагуу хийж буй тендер, худалдан авалтын талаар удирдах ажилтнууд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлье. Ингэснээр хэн гэж дарга …

  • 7 October

    1-р сарын 2-оос шүүгч нар сард дунджаар 5 сая төгрөгийн цалин авдаг болно

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэ сарын 1-нд Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан. Учир нь Шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасантай холбоотой юм. Ийнхүү Бүх шатны шүүх ирэх жил буюу 2014 онд …

  • 4 October

    С.Наранбаатар нарын 2,27 кг хар тамхийг устгалд оруулжээ

    Шүүхийн хүчин төгөл­дөр шийдвэрийн дагуу цаг­даа, прокурор, шүүхийн бай­гууллагын холбогдох алба­ныхан өчигдөр нууцын зэрэглэлтэй газарт очиж 2.27 кг хар тамхи устгалд оруулав. Энэ үеэр Баянзүрх дүүр­­гийн Шүүхийн шүүгч О.Энхтуяа “Энэ оны нэг­дүгээр сард С.Наранбаатар нарын есөн хүнд холбогдсон хар там­хины холбоотой хэргийн тогтоол хүчин төгөлдөр болсны улмаас эд мөрийн баримтыг нь уст­галд орууллаа. Уг ажил­лагаанд Баянзүрх дүүр­гийн ерөнхий шүүгчийн захи­рамжаар …

  • 4 October

    Тамхины тухай хуулийн зарим заалтыг эргэн харах хэрэгтэй болжээ

    Манай өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн хуулиудаас биелэлээ хамгийн сайн олж байгаа нь Тамхины хяналтын тухай хууль. Хэрэгжилт улсын хэмжээнд 92.2 хувьтай байгааг МХЕГ-аар ахлуулсан шалгалтын ажлын хэсгийнхэн саяхан тайлагнасан учир ийн хэллээ.Гэхдээ Монгол Улс дэлхийн хамгийн их тамхидалттай арван орны нэг, тамхинаас үүдэлтэй өвчлөлөөрөө дээгүүрт жагссан хэвээр байна. Тамхи татдаг иргэдийн тоо буураагүй  атлаа Тамхины хяналтын тухай хууль Монголын түүхэнд …

  • 3 October

    Хонконгт очир эрдэнэ хулгайлсан Монголын таван эмэгтэйг маргааш шүүнэ

    Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт энэ оны гуравдугаар сарын сүүлээр хулгайн хэргээр баривчлагдсан. Тэдгээр эмэгтэйүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдсан байна. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа. – Хонконгт Монгол Улсын таван эмэгтэй хулгайн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа.  Дээрх иргэдэд анхаарал хэрхэн хандуулж байгаа …

  • 1 October

    Үндсэн хуулийн цэц иргэний гомдлын дагуу хуралдана

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Мөнхбатын өргөдлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар үүсгэсэн маргааныг 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр тогтоод байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн …

  • 1 October

    Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөө

    Нийслэлийн удирдлагууд 374 жилийн ойн өдрийг  ажлаа тайлагнах өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. БАТЛАВ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  Ц.ЭНХЦЭНГЭЛ НИЙСЛЭЛИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ № Хийх ажлын нэр Хугацаа Хариуцах байгууллага, албан тушаалтан Нэг. Зохион байгуулалтын асуудлын …

September, 2013

  • 30 September

    Хятадад ял эдлэж буй Монголын гурван иргэнийг шилжүүлэхээ мэдэгджээ

    БНХАУ-д хорих ял эдлэж буй өөрийн улсын иргэдээ ялтан солилцох гэрээний хүрээнд эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтээ энэ оны эхээр Монголын талаас хүргүүлсэн ажээ. Энэ асуудлаар Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн байна. Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ талаар Гадаад …

  • 27 September

    Улсын онцгой комиссынхноос болж иргэд, “Цаст” конст­рак­шны дунд маргаан үүсээд байна

     Хоёр байрны оршин суугчид “Цаст”-ын ажлыг дэмжвэл тэдэнд тулгарч буй асуудал хурдан шийдэгдэнэ Өнөөдөр барилгын ком­паниуд орон сууц барьж  иргэдэд өндөр  үнээр зар­чихаад  “Бид ашгаа олсон бол болоо” гэсэн байдлаар хандах болсон нь нууц биш. Энэ бүхнээс болж  оршин суугчид байрныхаа хажууд нийтийн эзмшлийн талбай ч үгүй орж гарах  гарц ч үгүй болж бусад барилгын компаниудтай багагүй хэл ам үүсгэдэг …

  • 27 September

    “Тэнгис”-ийн хажуугийн барилгын ослоор амиа алдсан хүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

    Өнгөрсөн 2012 оны 9-р сарын 17-ны өдөр “Тэнгис” кино театрын хажууд баригдаж байгаа барилгаас төмөр унаж 21 настай оюутан залуугийн аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Эл хэрэг гараад аль хэдий нь жил гарангийн хугацаа өнгөрчихөөд байхад одоог хүртэл гэм буруутнууд нь тохирох ялаа эдлээгүй л явна. Тэгвэл өнөөдөр тус хэрэгт холбогдох гэм буруутай этгээдүүдийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж …

  • 26 September

    Стандартын шаардлага хангасан такси л 1-р эгнээгээр зорчино

    Нийслэлийн иргэдийг аюулгүй, баталгаатай тээврийн хэрэгслээр хурдан хугацаанд зорчих, цаг заваа хэмнэх нөхцөл бололцоогоор хангах зорилгоор “Стандартын шаардлага хангасан такси”-г 10-р сарын 01-нээс эхлэн 1-р эгнээгээр зорчуулахаар боллоо. Замын Цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгээ эрхэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээргээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллана. Такси нэгдүгээр эгнээгээр …

  • 24 September

    Өршөөлийн хууль батлагдвал 3000 хүмүүжигч суллагдана

     УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын нэр бүхий 20 гаруй гишүүн боловсруулсан “Өршөөлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон тухай хууль санаачлагчид өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барихаар зэхсэн байсан ч өргөн барьж чадаагүй тус хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн байна. Мөн УИХ-ын ихэнхи гишүүдийн Өршөөлийн хуулийн шинэчилсэн хувилбарыг дэмжиж …

  • 24 September

    Иргэдэд өмчлүүлэх газарт зөвшөөрөлгүй буухыг хориглоно

    НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх, 2014-2016 оны газар зохион байгуулалтын …

  • 23 September

    ТЕГ-ын Ч.Гансүхийн хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

     Татварын Ерөнхий Газрын Хяналт Шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбум төгрөгийн хэргийн талаар өмгөөлөгч Ц.Гансүх, А.Ундрах, Т.Сарантуяа нар Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгчдийн мэдээллэж буйгаар Ч.Гансүхийг улсаас шамшигдуулсан гэх 17 тэрбум төгрөгийн хэрэгтэй холбогдуулан  шалгаж байх хугацаандаа Төв аймаг болон Зүүн хараагийн хорих ангид саатуулж, улмаар Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байнга. Түүнийг ийнхүү гурван хорих анги дамжуулсан нь …

  • 23 September

    Мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс олгох тухай

    Засгийн газрын   “Журам батлах, тогтоолд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын шинэчилсэн  тогтоолыг  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 36 дахь дугаарт хэвлэн гаргажээ. Энэ тогтоолоор, сургуулийн нийгмийн ажилтны мэргэшлийн зэрэг, нэмэгдэл хөлс олгох журмыг баталсан байгаа юм байна.  Журмаар, мэргэшлийн зэрэг олгоход ямар нийтлэг шалгуур үзүүлэлтийг харгалзах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл хөлс, мэргэшлийн зэргийн хүчинтэй байх хугацааг тогтоож өгсөн бөгөөд ямар тохиолдолд түдгэлзүүлэх, нөхөн …