Хууль эрх зүй

October, 2013

  • 18 October

    Оюуны өмчийг мөлжигч “Мобиком”-ыг шүүхдэв

    Үүрэн телефоны геган­туудын  нэг,  басхүү   хүнд  сур­тал, болхи байдлаараа олны дургүйцлыг хүргэх болоод нэлээд удсан “Моби­ком” кор­пораци өнөө цагт хэрэг­лэгчдийнхээ эрх аш­гийг зөр­чин, ард түм­ний мөнгийг луйвардаж  бай­га­а­­­­­гаа­раа ний­­гэмд нэ­лээд шуу­гиан тарих боллоо. Учир нь тэд  сая га­руй хэрэглэгчийнхээ ит­гэл найдварыг алдаж, ар­­гыг нь барах болсоор нэ­гэнт хэвшил болжээ. Ту­­­хайл­­бал “Мобиком” хэ­рэг­­­­лэгч­дээ шулж, уран бү­тээлч­дийн оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашигласан …

  • 18 October

    Цагдаагийн байгууллагад шургалсан хүний үнэргүй нөхөд нэгнээ бүлэглэн зоджээ

    Цагдаагийн Ерөнхий газрын Тусгай ажиллагааны хэлтсийн ажилтан О-г 2012 оны 10 дугаар сарын 9-ний өдөр албан үүргээ ажлын байран дээрээ гүйцэтгэж байхад нь бүлэглэн зодсон хэрэг өдгөө нийгэмд шуугиан тариад байна. Энэхүү дуулиан гарсанаас хойш цагдаагийн байгууллагынхан өөрсдийгөө хаацайлж, хамгаалах гэж янз бүрээр оролдох болсон. Харин зодуулсан албан хаагч О  Монголкоммент нэвтрүүлэгт зураг хөрөгтэйгээ захидал илгээсэн Тэрбээр “Тусгай ажиллагааны хэлтсийн …

  • 17 October

    Зөрчил илрүүлэх төхөөрөмж 2013 оны 10-р сарын 16-нд 258 зөрчил илрүүлжээ

    Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорлигоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ЗХУТөвийн хяналтын камерт илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв “Монгол шуудан” ТӨХК-аар дамжуулан 2013 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 258 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Үүнээс гэрлэн …

  • 17 October

    Тамхины хууль бус худалдааг хориглоно

     Өчигдөр үдээс хойш хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Манай улсад мөрдөгдөж буй тамхины хууль мөн хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай асуудлаар хэлэлцжээ. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк  хооронд байгуулах “Хүнс, тэжээл, нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөх тухай  асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь …

  • 16 October

    Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэх, хор хохирол эрсдэл учирсан гэж үзвэл урьдчилан бэлтгэсэн заавар, журмын дагуу нэн даруй засаж, сэргээх, хариу арга хэмжээ авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/477 дугаар тоот захирамжаар “Мэдээллийн …

  • 15 October

    “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс” тэргүүтэй сүлжээ дэлгүүрүүдийг торгов

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлан хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн сүүлийн үед хийж байгаа гол ажлуудын талаар тайлагналаа. Үүнд, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний сүлжээ дэлгүүр, супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудад хяналт шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар зарим …

  • 14 October

    Газрын зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нараас санал авч олгоно

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 14-ний өдөр боллоо. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг шинэ журмаар явуулахаар болж, дүүрэг бүрийн Засаг дарга нар тулгамдсан асуудлаа танилцуулдаг байхаар тогтсон. Үүний дагуу нийслэлийн 9 дүүргийн Засаг дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Дүүрэгт хийгдэж буй зам тухайлбал Доржийн …

  • 14 October

    Г.Буяндоржийн хорих хугацааг сар сунгажээ

    Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг бусдыг залилсан, онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр 461 дүгээр урьдчилан хорих төвд найм­дугаар сарын 28-наас эхлэн саатуулаад байгаа билээ. Тэгвэл түүний хорих хугацааг дахин нэг сараар сунгах шийдвэр гаргасан гэнэ. ugluu.mn

  • 14 October

    Хэн гэдэг эрх мэдэлтэн явган хүний зам дээр барилга барихаар зэхэж байна вэ

     Газрын наймааны нууц ноёдыг илрүүлэхгүй хэрнээ нийтийн эзэмшлийн газарт газар олгоод байгаа нь хачирхалтай  Өнгөрсөн долоо хоногт хотын төвийн өнгө үзэм­жийг гутааж буй ТҮЦ-үүдийг албадан буулгах үйл ажиллагаа явагдсан билээ. Гэтэл эл шийдвэртэй зэрэгцэн автобусны буу­дал, яв­ган хүний зам буюу нийтийн эзэмшлийн талбайд барилга барихаар хашаа хатгажээ. Уг нь Нийслэлийн Засаг дарга, хот тохижилт, үйлчил­гээний газар Улаанбаатарын өнгө зүс, ирээдүйн …

  • 11 October

    П.Хэнмэдэхийг зодсон гэх дэслэгч нэр хүндээ гутаалгасан гэж гомдол гаргавал байдал хүндэрнэ

    Дарга нь байлдагчаа дарамтлан дөрвөн ширхэг зүү залгиулсан гэх хэрэг Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах цэргийн 0311 дүгээр ангид гарсан билээ. Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэхийг Улаанбаатар хотод авчирч цэргийн госпитальд хэвтүүлсэн. Залгисан зүүнүүдийнх нь гурав нь биологийн аргаар гадагшилсан бол үлдсэн нэгийг нь мэс засал хийж авчээ. П.Хэнмэдэх “Тухайн үед даргадаа дахиж зодуулна гэхээс айгаад зүүг нь аргагүйн эрхэнд залгисан” …

  • 11 October

    10 настай хүүгийн нас барсан тухай мэдээллийг удирдлагууд нь нууцалжээ

    Гурав хоногийн өмнө Сүхбаатар дүүргийн XI хорооны  Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургуулийн дотуур байрны хоёр давхрын салхивчаар сонсголын бэрхшээлтэй 10 настай А гэгч хүү  унаж гэмтээд, дүүргийн яаралтай тусламжийн тасагт эмчлэгдэж байгаад нас барсан хэрэг олон нийтэд ил  болсон. Харин хүү салхивчаар унаж, бэртэл аван эмчлэгдэж байгаад нас барсан хэргийг тус сургуулийн удирлагууд ихэд нууцлаж байна.  Цагдаагийн байгууллагаас энэ хэрэгт эрүүгийн …

  • 10 October

    Ж.Бямбадорж: Н.Энхбаярыг баривчлахад хүний эрх зөрчсөн хүмүүст хариуцлага тооцоогүй

      Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг “Ярилцах танхим”-даа урилаа. -Ази номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний комиссын байгууллагуудын  чуулганд та оролцсон. Энэ хурлаар манай улсын хүний эрхийн байгууллагатай холбоотой ямар асуудлыг онцлов? -Катарын нийслэл Доха хотод Ази номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний комиссын байгууллагуудын  чуулганд оролцоод ирлээ. Нийт 20 орчим орны хүний эрхийн үндэсний байгууллагыг нэгтгэсэн …

  • 10 October

    АТГ Ж.Батзанданг гэрчээр дуудсан цагт УИХ-д шударга ёс тогтоно

    “УИХ-д оффшор данстй арав орчим гишүүн байна”. Энэ мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтэд мэдээлээд чамгүй хугацаа өнгөрч байна. Гэсэн ч тэрбээр нууц данстай гишүүдийн нэрийг өнөөдрийг хүртэл ил тод зарласангүй. Үүгээрээ орлогоо нуун дарагдуулсан гишүүдийг хамгаалаад байх шиг. Хэдийгээр одоогийн мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд дээрх данстай …

  • 9 October

    Төрийн албаны шалгалтын журам өөрчлөгдлөө

    Төрийн албаны шалгалтын журамд өөрлөлт орж иргэд гурван хэсэг шалгалт өгөх юм байна. -Нэгдүгээрт ерөнхий мэдлэг -хоёрдугаарт ур чадвар, -гуравдугаарт мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалтыг авах юм байна.  Мөн монгол хэл, хандлага, зан үйл, IQ, логик сэтгэлгээ, түүхийн мэдлэгийг нь шалгах гэнэ. Өмнө нь зөвхөн хуулийн тестээр авдаг байсан бол өнөөдөр нэмээд ерөнхий мэдлэгийн тест авдаг болжээ. Түүнчлэн албан …

  • 7 October

    Зүү залгисан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэх хүсэлт гаргажээ

    Хилийн 311 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг заставын офицер, дэслэгч нь зодож дарамтлан зүү залгиулсан гэх хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан байлдагч П.Хэнмэдэхэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг Увс аймгийн цагдаагийн хурандаа Д.Бадамрагчаагаас Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын дарга, бригадын генерал Ш.Лхачинжавт хүргүүлжээ. Хүсэлтэд: Хилийн 311 лүгээр ангид хугацаат цэргийн алба …