Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 27 August

    “Соёлын өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх” олон улсын семинар зохион байгуулагдаж байна

    Европын холбооны аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх Азийн бүсийн түнш орнуудын сургалт, семинар”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус сургалт, семинарт Итали, Австри, АНУ, Канад зэрэг 9 улсын соёлын эд зүйлсийг хууль бус худалдаалахтай …

  • 27 August

    “Эхнэр минь яаралтай мэс засалд орж чадвал бид элэг бүтэн үлдэнэ”

    Монголын сэтгүүл зүйн гэр бүлийн гишүүн “ETV” телевизийн мэдээний албаны сэтгүүлч М.Уянга бөөрний архаг дутагдалд оржээ. Энэ нь дотоод эрхтэнүүддээ нөлөөлж амь нас нь дээсэн дөрөөн дээр ирээд байгаа юм байна. Сэтгүүлч М.Уянгад туслах хандивын аянг хамт олон, мэргэжил нэгт сэтгүүлчдийн зүгээс өрнүүлээд эхэлжээ. Бид М.Уянгын гэр бүлийн хүн Ц.Ариунболдтой ярилцлаа. -Эхнэрийн тань биеийн байдал ямар байна вэ? -Өнөөдөртөө бол …

  • 27 August

    Сургуулиудын хяналтын камерт үзлэг шалгалт хийж байна

    Их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд багачуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Хичээлийн Шинэ Жил” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд явагдаж байна. Уг арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс өчигдрөөс эхлэн хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын гадна, дотор хяналтын …

  • 27 August

    Б.Болороогийн нөхрийн амиа алдсан хэргийг удаашруулсан алба хаагчдад сахилгын шийтгэл оногдууллаа

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороогийн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Б.Болороо өөрийн цахим хуудсаар дамжуулан, цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад хайхрамжгүй хандсан хэмээн мэдэгдсэний дагуу Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав үүрэг өгч албаны шалгалт явуулахаар болоод байсан …

  • 27 August

    ДАШТ: Ц.Цогтбаатар, Л.Энх-Отгон нар тэмцээнээ дуусгалаа

    Жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 73 кг-ийн жинд Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Л.Энх-Отгон нар зодоглож байна. Ц.Цогтбаатар хэсгийн эхний барилдаанаа Тажикстан улсын тамирчин Х.Бехрузитэй барилдаж цэвэр ялагдаж ДАШТ-ийг эхний тойрогт дуусгалаа. Мөн энэ жинд Г.Одбаяр эхний эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрдугаар тойрогт Филиппиний Наканотой барилдана  Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанд Л.Энх-Отгон энэ жилийн Европын наадмын аварга, Тель-Авив Гран Пригийн мөнгөн …

  • 27 August

    Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ор хүлээлгэж өглөө

    Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өглөө. Мөн тус амаржих газарт “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлсэн …

  • 27 August

    Байлдааны онгоцны үзүүлэх тоглолтын үеэр Хүйн долоон худаг руу автобус үйлчилнэ

    Халх голын 80 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдах ОХУ-ын байлдааны онгоцны үзүүлэх тоглолт 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэн, Офицеруудын ордон, Таван шараас их багтаамжийн хоёр автобус 10.20, 10.30 цагуудаас Хүйн долоон худаг руу тус тус үйлчилнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.

  • 27 August

    Х.Баттулга: Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй байдаг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас зохион байгуулж буй дотоод гадаадын бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч нарын уулзалтад оролцлоо. Уулзалтыг саяхан болж өнгөрсөн айлчлалтай уялдуулан “Монгол-Америкийн харилцаа: Стратегийн түншлэлд тулгуурлан урагшлах нь” сэдвээр  зохион байгуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татсан юм. Тухайлбал, хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг зарласан нь бизнесийн орчинд хэрхэн …

  • 27 August

    Ирэх сард Монгол Улс, БНХАУ-ын гурав дахь удаагийн экспо зохион байгуулагдана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албаны хүмүүс /2019.08.26/ Хөх хотын дарга Фөн Үйжэнь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНХАУ-ын …

  • 27 August

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Баянзүрх 11:00-16:00 цагт 5-р хороо 15-р хороолол, 9/А, Б, 203, 204-р байрууд, Иргэн Нанжиддорж /гутал засвар/, ЖМБО ХХК, УБИС, Ингэт сүү, Стандарт ньюс ХХК-ууд, Баян өргөө СӨХ болон эдгээрийн ойр орчмоор Сүхбаатар 11:00-16:00 цагт 9-р хороо Өсөх СӨХ, Өөдөө байгаль, …

  • 26 August

    “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр өндөрлөлөө

    Петровис Группээс хувь хэрэглэгчдэдээ зориулан Монгол орон даяар хэрэгжүүлсэн “Бэлгэнд гаръя 2” урамшуулалт хөтөлбөр өндөрлөлөө. Хөтөлбөр  2019 оны 06-р сарын 03-аас 08-р сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд буюу хоёр сар гаруйн хугацаанд хэрэгжиж8 хөтөлбөрийн хугацаанд нийт зургаан нэр төрлийн 300,000 гаруй бэлэг эзэддээ хүрлээ. Хэрэглэгчид шатахуун авсан 30 мянган  төгрөг тутамдаа нэг скрач карт авч, картаа газар дээр нь хусаад бэлэг гарвал шууд …

  • 26 August

    70 гаруй цэгээр 600 орчим ногоочид хямд үнээр хүнсний ногоогоо худалдаалж байна

    ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ХХААХҮЯамны ГТБХЗГ, Нийслэлийн ХХААГ-ын холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд \2019.08.24\ нийслэл хотод ажиллаж байгаа хүнсний ногооны борлуулалтын цэгүүд болон томоохон хүнсний ногооны зоорь бүхий аж ахуй нэгжүүдийн ажил байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын хэрэгцээт төмс 54,6 мян,тн, хүнсний ногоо 118,3 мянган тонн хэрэгцээтэй гэсэн статистик тоон судалгаа байдаг. Улсын хэмжээнд төмс 100 %, хүнсний ногоо …

  • 26 August

    Ирэх таван жилд 150 мянган айлыг инженерийн бүрэн хангамжтай орон сууцаар хангана

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. Уг хөтөлбөрийг 2019-2023 онд хэрэгжүүлж, төв, суурин газарт амьдардаг өрхүүдийн дийлэнх олонх нь өөрсдийн худалдан авах чадварт нийцсэн, монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан, инженерийн бүрэн хангамжтай …

  • 26 August

    Р.Сэддорж: Жолооч нарынхаа эрүүл мэндийг хамгаалахын тулд түргэн тусламжийн машин худалдан авлаа

    Тавантолгой ХК нүүрс тээвэрлэлт хийж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч эмнэлгийн анхан шатны үзлэг хийх, түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх зориулалт бүхий тусгай тоноглол бүхий автомашиныг худалдан авлаа. Тодруулахаар Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Р.Сэддоржтой ярилцлаа -Тавантолгой хувьцаат компани хэдэн мянган жолооч нартаа зориулж энэхүү автомашиныг худалдан авч байна? -Манай компани эмнэлгийн тусламж үйлчилгээний иж бүрэн тоноглолтой машиныг худалдан …

  • 26 August

    ДАШТ: Ё.Басхүү дагах барилдаан хийнэ

    Японд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн  66 кг-ын жингийн манай бөх Ё.Басхүү сайхан барилдаан үзүүлж байна. Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул, Гүржийн Баграти Ниниашвили,  2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Израилын Тал Фликер гээд алдартнууд Ё.Басхүүд ялагдаж, тэмцээнийг орхисон билээ. Харин энэ удаад хэсгийн аваргын төлөө …