Мэдээ мэдээлэл

March, 2019

  • 19 March

    Цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагджээ

    Цагдаагийн байгууллагад өчигдөр /2019.03.18/ буюу цэргийн баяраар гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээлэл харьцангуй бага бүртгэгджээ. Харин эрүүлжүүлэгдсэн хүний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад өссөн байна. Нийслэлийн хэмжээнд цэргийн баяраар 324 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан гэх мэдээлэл байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл нэлээд бүртгэгджээ. Үүнээс хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу бусдын биед гэмтэл учруулах, танхайрах …

  • 19 March

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ удаагийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны 03 дугаар сарын 20-ны …

  • 19 March

    Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлжээ

    Цаг уурын байгууллагаас өнөөдөр Өвөрхангай, Баянхонгорын хойд, Архангайн зүүн хэсгээр цасан шуурга шуурна. Мөн нутгийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. Өнөөдөр 11:40 цагийн байдлаар: Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт цас орж, шуурч эхэлсэн байна. Сүхбаатар, Өмнөговь аймагт тэнгэр бүрхэг, хүйтэн салхитай. Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий суманд …

  • 19 March

    БНХАУ-ын дарга Си Жиньпин Итали, Францад айлчилна

    БНХАУ-ын дарга Си Жиньпин гуравдугаар сарын 21-26-нд Итали, Монако, Францад айлчлал хийхээр болжээ. Энэ талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Кан даваа гарагт мэдээлэв. Си Жиньпин Италийн Ерөнхийлөгч Сержио Маттарелла, Монакогийн хунтайж Альберт II, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нарын урилгаар тус улсуудад айлчлах аж.

  • 19 March

    Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр …

  • 19 March

    Усанд живж байсан хүүхдийг аварсан З.Баянзулыг “Шударга журам” медалиар шагналаа

    Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яамны Соёлын бодлогын газрын ахлах мэргэжилтэн З.Баянзулыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагналаа. Тэрээр 2015 оны долдугаар сард Увс аймгийн Улаангом суманд Увс нуурын эрэг дээр амарч байхдаа усанд живж байсан хоёр охины амь насыг аварчээ. Тухайн үед дугуйны дотуур хаймар дээр хөвөн тоглож байсан хоёр охин салхинд туугдан нуурын гүнзгий хэсэгт очуутаа …

  • 19 March

    Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор дансны хуулга АТГ-т очоогүй байна

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн Холбооны Улсад  айлчих үеэрээ тус улсын “Credit Suisse AG” банкаас С.Баярцогтын оффшор таван дансны дэлгэрэнгүй хуулгыг авчирсан талаараа өнөөдөр /2019.03.19/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан”УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан. Энэ ч утгаараа олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн дараа үгүйсгэж, гуйвуулсан зүйл их явж …

  • 19 March

    Н.Энхбаяр: Ц.Элбэгдорж, М.Энхболдод нар одоо болио

    Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Цензургүй ярилцлага”-ын ээлжит зочноор оролцож Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн явдал олны анхаарал татаж байна. Н.Энхбаярын нэвтрүүлэгт оролцох үеэрээ онцолсон ноцтой мэдэгдлүүдээс хүргэж байна… Тэрээр хэлэхдээ “М.Энхболд өнөөдөр нэр муутай хэн ч биш болоод явж байна. Яахав УИХ-ын гишүүн хэвээрээ. Гэхдээ энэ олон муухай луйврын асуудлуудад хутгалдчихсан. Нэр нүүргүй болчихсон байна. Анх М.Энхболдод хэлж байсан. Худалдаа Хөгжлийн банкийг хувьчлах асуудал яригдаж байх үед …

  • 19 March

    Дөрвөн настай хүүг орондоо шээсэн гэх шалтгаанаар хэвтэрт ортол зоджээ

    Баянгол дүүрэгт энэ сарын 11-нд дөрвөн настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж. Тодруулбал, хойд эцэг болох Т эхийг нь хөдөө явсан хойгуур орондоо шээлээ гэх шалтгаанаар модон хусуураар хүүгийн нүүр биеийг хөх эрээн болтол зоджээ. Гуравдугаар сарын 13-нд ээж нь хөдөөнөөс ирснээр уг хэрэг …

  • 19 March

    “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” тэмцээн боллоо

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайханы санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн X, XI, XXVIII хорооны залуусын дунд “Оюунлаг залуус-Монголын ирээдүй” уриан дор түүхийн сэдэвт тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгууллаа. Уг тэмцээнээр дамжуулан улс орны хөгжлийн тулгуур багана болсон 18-35 насны залуучуудад эх түүхээ таниулах, өв соёлоо дээдлэх, түүгээр бахархах сэтгэлийг төрүүлэх, мөн залуучуудад оюуны хөрөнгө оруулалт болж буй чухал ач холбогдолтой хэмээн нийслэлийн …

  • 19 March

    С.Баярцогтын оффшор бүсэд нуусан их хэмжээний ам долларын эх үүсвэр хаанаас вэ ?

    УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагаагаа парламент хооронд төдийгүй худалдаа, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, АЯЛАЛ ЖУУЛЧЛЛАЛЫГ харилцан хөгжүүлэх, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаанд түлхүү ач холбогдол өгч ажиллахаар болсон билээ. Мөн энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газраас баталсан Оффшор бүсийн жагсаалтад Швейцарыг оруулсан тухай асуудал хөндөгдсөн …

  • 19 March

    С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэгт ажилласан хоёр хүнийг хорьжээ 

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг дахин шалгах ажлын хэсгийг байгуулагдсан.Тэгвэл уг  хэргийн ажлын хэсэгт ажиллаж байсан Н, Б гэх хоёр хүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс 14 хоног хорих захирамж гаргасан байна. Тодруулбал, АТГ, ЦЕГ, ТЕГ-аас хамтарч шийдвэрлэгдсэн хэргийг шалгах явцдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн аж. С.Зориг агсны аминд хүрсэн хэргээр Ц.Амгаланбаатар, …

  • 19 March

    Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

    Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсноос болж осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар улсын хэмжээнд гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан гэсэн 12 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, энэ сарын 17-нд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны иргэн О /20 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ын жолоодож явсан “Старикс” загварын суудлын автомашин Хөвсгөл нууранд цөмөрсөн тухай дуудлага аймгийн Онцгой …

  • 19 March

    Тусгай олимпиос монголчууд ес дэх медалиа авлаа

    Арабын нэгдсэн Эмират улсын Абу даби хотод Тусгай олимпийн зуны XV наадам болж байна. 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна. Өчигдөр болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Э.Билгүүн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр багийнхаа ес дэх медалыг авчирлаа. Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан. Э.Билгүүн одоо …

  • 19 March

    “Өглөөний сонин”-ы хоёрдугаар улирлын захиалга явагдаж эхэллээ

    “Өглөөний сонин”-ы хоёрдугаар улирлын захиалга улс орон даяар явагдаж эхэллээ. “Хараат бус мэргэжлийн сэтгүүл зүй”-н төлөө “Өглөөний сонин”  Монголын сэтгүүл зүйн салбарт өндөр үүдээ өргөж, өрхөө татсан цагаас хойш 13 жилийн турш, 1580 үүрийн шаргал гэгээг уншигч тантай угтаж байгаадаа таатай байна.  Өнгөрөгч хугацаанд өөрийн өнгө төрх, нийтлэлийн бодлогоо хадгалахын зэрэгцээ мэргэшсэн сэтгүүлчдийн ур чадвар, мэдлэг боловсролоор далайлгаж бүтээсэн даацтай …