“Микроны босс”, “Приусны босс” уран сайхны киноны гуравдугаар анги удахгүй нээлтээ хийх гэнэ. “Боссын босс” хэмээх киноны гол дүр хэвээрээ бөгөөд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөр, жүжигчин С.Батзориг болон реппер Жий, Б.Батмаа нар дахин тогложээ. Өмнөх “Приусны босс” кинонд урилгаар жүжигчин Ц.Цэрэнболд тоглож байсан бол энэ удаа С.Болд-Эрдэнэ тоглосон байна. Анхны “Микроны босс” уран сайхны кино үзэгчдэд хүрээд гурван жил …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
8 March
Х.Баттулга: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг олноор оролцуулах ёстой
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан өнөөдөр Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Алдарт эхийн одонт ээжүүдийн чуулган боллоо. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш 118 жил өнгөрч байгаа бөгөөд Монгол Улс 64 дэх жилдээ энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Алдарт эхийн I, II зэргийн одонтой 216,679 …
-
8 March
Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төсөлд санал авч эхэлжээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг холбогдох хууль журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, тохижилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг боловсруулан олон нийтийн санал авах ажил хийгдэж байна. Саналыг 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг …
-
8 March
Жүжигчин А. Ганчимэг “Соёлын элч” болжээ
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг өчигдөр /2019.03.07Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос есөн залууд”Соёлыг түгээгч”- батламж гардуулжээ. “Соёлыг түгээгч” есөн залуугийн нэгээр МУСТА А.Ганчимэг тодорчээ. Монголын шинэ үеийн шилдэг залуусаас бүрдсэн есөн манлайлагч залуус ерөнхий боловсролын сурагчдад соёлыг түгээж эхлэх юм. байна.
-
8 March
Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр монголчуудын хувьд бүх нийтийн амралтын өдөр билээ. Тиймээс өнөөдрийн Баасан гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй . Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байжээ. Харин эдгээрээс 45 орчим хувь …
-
8 March
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 03 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн өмнөд, төв болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага …
-
7 March
З.Энхболд: Ерөнхийлөгч Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоохыг дэмжиж байгаа
Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга З.Энхболд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын ээлжит бус чуулганаар өргөн баригдсан байгаа АТГ-ын дэд даргын хугацаа дууссан. Хоёр хүний нэрийг оруулсан байгаа. Тэр хэлэлцэгдэх байх. Улсын Ерөнхий прокурорын орлогчийн хугацаа нь дууссан. Энэ мэт асуудлыг хэлэлцэхийг хүссэн бичгийг өчигдөр явуулсан. Ерөнхийлөгч ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэхийг хүссэн. Тооны хувьд хэдэн …
-
7 March
Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг яллагдагчаар татах тогтоолыг прокурорт хүргүүлжээ
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан хэрэгт буруутган АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж буй. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тэднийг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Тэднийг өнгөрсөн мягмар гаригт Эрүүгийн цагдаагийн газарт байцааж, гэр болон ажлын байранд нэгжлэг явуулсан юм. Улмаар ШШГЕГ-ын …
-
7 March
Баянзүрх дүүргийн 142 дугаар сургуулийг нээлээ
Баянзүрх дүүргийн Х хороонд барьж ашиглалтад оруулсан лаборатори 142 дугаар сургуулийг өнөөдөр нээлээ. Нээлтийн ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, төлөөлөгч Д.Мөнхжаргал, Т.Цэрэнноров, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын албаны хүмүүс оролцлоо. Нийтдээ 480 хүүхэд хичээллэх боломжтой тус байрыг “Түмэн өргөө хаус” компанийнхан сургуулийн стандартаар барьсан бөгөөд уг барилгыг дөрвөн …
-
7 March
Ерөнхийлөгч “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганы оролцогчдод илгээлт хүргүүлэв
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордны Их танхимд боллоо. Үндэсний чуулганд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд: Эрхэм хүндэт ээжүүд, эмэгтэйчүүд, чуулганы …
-
7 March
Арван бөндгөрийн аз жаргалтай үргэлжлэл
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан “Их хотын бүсгүйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн 2019 онд шилдэг эмэгтэйгээр тодорсон Ө.Өрнөхбилэгийнд буюу Д.Батдаваагийн гэр бүлд зочилж бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна. “Үерхэж байхдаа Д.Батдаваагийн алганы доод хэсгийг шахаж тоолно. Яахын аргагүй 10 бөндгөр гарч ирээд байна, арван хүүхэдтэй болох юм байна даа гээд л хоёулаа инээлддэг байлаа. Хоёр насны зөрүүтэй найман сайхан …
-
7 March
Монголын рок хамтлагууд Америкийн хөгжмийн наадамд оролцоно
АНУ-д болох гэж байгаа “South by Southwest” хөгжмийн наадамд оролцох Монголын инди рок хамтлагийн төлөөллийг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзлаа. Дэлхийд тэргүүлэх хөгжмийн наадмын нэг болох “South by Southwest”-д Монголын залуу хөгжимч дуучид анх удаа оролцох гэж байгаа аж. ️”Монгол, Америкийн залуучуудын жил-2019″-ийн ёслолын нэгд энэ наадам зүй ёсоор орно. Тиймээс Америкийн үзэгчид Монгол Улсын залуу …
-
7 March
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2019 оны төлөвлөгөөгөө баталлаа
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2019 оны анхны хуралдаанаа өчигдөр (2019.3.6) зохион байгуулж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Хурал 100 хувийн ирцтэй, гишүүн байгууллагууд бүрэн оролцов. 2018 онд улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг үйлдэгдсэний 25.652 буюу 70.8 хувь нь нийслэлд гарсан байгаа тухай хурлын үйл ажиллагааг нээн нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах …
-
7 March
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог ба манай улсын хувьд энэ өдрийг бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж амралтын өдөр болгодог билээ. Иймд маргааш тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Өнгөрсөн жилийн баярын өдрүүдэд буюу гуравдугаар сарын 07, 08-ны өдөр нийслэл хотын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 176 зөрчлийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцсоноос …
-
7 March
Дөрвөн эмэгтэйг хугацаанаас нь өмнө суллажээ
Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ял эдэлж байсан дөрвөн иргэнийг хугацаанаас нь өмнө суллаж, хоёр иргэний ялыг хөнгөрүүлсэн тухай өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс мэдээллээ. Ийнхүү олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хоёр эмэгтэйн ял хөнгөрч, дөрвөн ээж үр хүүхэдтэйгээ уулзахаар болов. Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх ШШГЕГ-ын харьяа тус хорих ангид ял эдэлж байсан зургаан иргэнийг хугацаанаас нь өмнө суллах, дэглэм …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл