Мэдээ мэдээлэл

November, 2017

  • 30 November

    Томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагджээ

    Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 29-ний байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 86122 хүн хамрагдаад байна. Тухайлбал, улирлын томуугийн вакцинаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн 23682, эрсдэлт бүлгийн хүүхэд 1801, жирэмсэн эмэгтэй 1530, сонгогдсон цэцэрлэгийн хүүхэд 34178, …

  • 30 November

    “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийн эмчилгээний 2 дахь кабинет нээлтээ хийлээ

    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дүүргийнхээ 8 мянга орчим хүүхдийн шүдийг эрүүлжүүлэхээр “Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг эхлүүлсэн. Төслийн эхлэл болох үзлэг, эмчилгээний эхний кабинетийг Толгойт бүсийн хүүхдүүдэд зориулж 65-р сургуульд байгуулсан. Тус кабинетэд одоогийн байдлаар давхардсан тоогоор 1000 орчим хүүхдийн шүдний өвчлөлийг тодорхойлж эмчлэх, амны хөндийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх, урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх ажлыг хийжээ. Тэгвэл уг төслийн …

  • 30 November

    Х.Баттулга:Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Соёлын төв өргөөнд болж буй Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон үг хэллээ. Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ: “ Монгол Улсын бизнесийн салбарын эрхэм хатагтай нар аа, Бизнес эрхлэгч бүсгүйчүүд ээ, Та бүгдэд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. 25 жил гэдэг богино …

  • 30 November

    Аав, ээжүүд утааны эсрэг жагсана

    Тусгаар тогтнолын талбай буюу Тэнгис кино театрын талбайд иргэд маргааш 12:00-14.00 цагийн хооронд утааны эсрэг жагсахаар болжээ. Иргэд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржид хандан хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгаа орчин нөхцөлд амьдарч байна хэмээн амьсгалах эрхийнхээ төлөө жагсах юм. “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас “Утаа ихтэй өглөө хүүхдүүдээ хичээлд нь явуулмааргүй байна. Багш нарын ажил хаялтаар хичээл орохгүй …

  • 30 November

    Архивчид ур чадвараараа өрсөлдөж байна

    Монгол Улсад Орчин цагийн архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд төрийн архивын нийт ажилтнуудын дунд анх удаа “Архивч-2017” ажил мэргэжлийн тэмцээнийг Архивын ерөнхий газраас 2 үе шаттай зохион байгуулж байна. Тус тэмцээнийг архивын салбарын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, танин мэдэхүйн болон оюуны сэтгэн бодох чадвар, идэвх санаачлагыг дээшлүүлэх зорилготой зохион байгуулж байгаа болно. “Архивч 2017” сэдэвт урлаг, …

  • 30 November

    Х. Мөнхзул:Эмэгтэйчүүп сул дорой, эр хүний эрхшээлд байх ёстой гэсэн хандлага хүчирхийлэлд нөлөөлж байна

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссийн ахлах референт Х.Мөнхзултай ярилцлаа. -Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдсэнээс хойш хүчирхийллийн тоо өссөн үү, буурав уу? -Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдоггүй байхад гэр бүлийн хүчирхийллийн ихэнх хохирогч хуулийн хяналтын байгууллагад хандахаасаа илүүтэй төрийн бус байгууллага, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүний эрхийн үндэсний комисст ханддаг байсан. Харин одоо гэр бүлийн …

  • 30 November

    Ц.Нямдорж:Мафижсан арилжааны банкуудад тавьдаг хяналтаа сайжруул

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Төв банк, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц. Нямдорж байр сууриа илэрхийлээ. Тэрбээр “Арилжааны банкны завхрал ч цадигаа алдсан. Монголын төр арилжааны банкны богцонд 3 сая иргэнтэйгээ орчхоод байгаа юм биш үү. Охин компанитай холбоотой асуудлыг ер нь яах гэж байгаа юм бэ. Монголд чинь банкны …

  • 30 November

    МҮОХ-ноос “VISION” хөтөлбөрт хамрагдсан чөлөөт бөхийн тамирчидтай уулзлаа

    МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган БНСУ-ын Инчён хотын урилгаар ‘VISION’ хөтөлбөрт хамрагдсан Монголын чөлөөт бөхийн баг тамирчдыг өчигдөр /11.29/ хүлээн авч уулзлаа. Манай эрэгтэй бөхчүүд арванхоёрдугаар сарын 6-20-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх юм. Манай улсаас ОУХМ З.Занабазар, Л.Төртогтох, Ө.Батзул, спортын мастер Б.Түмэнцогт, Ц.Чинзориг, Б.Отгонбаяр гэсэн зургаан тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт …

  • 30 November

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүрэгтэй гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Нийтийн …

  • 30 November

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр баталлаа

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгалаа. Хөтөлбөр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх …

  • 30 November

    АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр Дэнжийн мянга болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлнэ

    Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хоёрдахь үе шатны төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авч Дэнжийн 1000 болон Дамбадаржаа дэд төвийг хөгжүүлэхэд зарцуулах юм. Дэнжийн 1000 дэд төв нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 13 дугаар хороо, Дамбадаржаа …

  • 30 November

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлжээ

    2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 336 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүн гэмтэж бэртсэн. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 41 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган …

  • 30 November

    Чингэлтэй хайрханы явган аяллын замыг тохижууллаа

    Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бий болгох, байгалийн сайханд, эрүүл орчинд амрах зугаалах нөхцөлийг бүрдүүлэх, аялагчдын аюулгүй байдал, тав тухыг хангах зорилгоор Чингэлтэй хайрханы нэгдүгээр явган аяллын замыг тэмдэгжүүлэх, амрах цэгүүдийг тохижуулах ажлыг нийслэлийн Аялал жуулчлалын газраас хийж гүйцэтгэлээ. Тус явган аяллын замын дагуу ширээ сандалтай сүүдрэвчүүд, мэдээллийн самбаруудыг байршуулж, зүг заасан, анхааруулах тэмдгүүдийг суурилуулан тохижуулснаар иргэд …

  • 30 November

    “Хийморь 11” орон сууцны хороолол дунд баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

    Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, “Хийморь 11” орон сууцны зүүн талын нийтийн эзэмшлийн талбай дээр барилгын норм норматив болон холбогдох бусад хуулийг зөрчин эхлүүлсэн барилгын ажлыг зогсоох шийдвэрийг хотын дарга гаргалаа. Уг шийдвэрт …Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэр, Денверийн гудамжны дагуу орон сууцны 12а байрны зүүн талд үйлчилгээний зориулалтаар 300м2 иргэн Ц.Батбаатарт эзэмшүүлсэн нь Хот, …

  • 30 November

    Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю тоглохоор боллоо

    Дисней кино компанийн Мулан хүүхэлдэйн киноны Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю /Лю Ифэй/ тоглохоор сонгогджээ. Тэрбээр өдгөө 30 настай бөгөөд БНХАУ-д томоохон жүжигчдийн нэгд тооцогддог бүсгүй юм. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад 1000 гаруй жүжигчдээс сонгон шалгаруулалт явуулж тулааны урлагийн ур чадвар, англи хэл дээр цэвэр аялгаар ярьж чадах шалгуурыг тавьсан байна. Мулан киног Ники Каро найруулагчаар ажиллаж ирэх …