Төрийн ордонд болж байгаа “Сайхан монгол ээж” хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож ээжүүд, эмэгтэйчүүдэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хайр энэрлийн ундарга хатан зоригт ээжүүд ээ, Монголын сайхан эмэгтэйчүүд ээ, Эрийн түшиг, гэрийн чимэг, элбэрэлт ээжүүд, нийт эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, …
Мэдээ мэдээлэл
March, 2018
-
7 March
Эмэгтэйчүүд “Эерэг өөрчлөлт”-ийг уриалж байна
Монгол Ардын намын 100 жилийн ойг угтсан ажлын хүрээнд зохион байгуулагдсан дэмжлэг туслалцаа, халамж анхаарал шаардлагатай байгаа зорилтот бүлгүүдэд хүрч сэтгэлийн дэм урам хайрлах “Эсрэг өөрчлөлт” сайн үйлсийн аяны хандив гардуулах арга хэмжээ боллоо. Уг сайн үйлсийн аянг Ардын хувьсгалын их жанжин Дамдины Сүхбаатарын гэргий Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны удирдагчдын нэг Нэмэндэйн Янжмаагийн 125 жилийн ойн …
-
7 March
Австралид 400 гаруй багш болон сурагч норовирусаар халдварлажээ
Австралийн Саутпорт хотын нэгэн хувийн сургуулийн 400 гаруй багш, сурагч норовирус гэдэсний халдварт өвчнөөр халдварласны улмаас тус сургууль хаагдах болоод байгаа тухай телевизийн “Nine News” суваг мэдээлсэн байна. Тус телевизийн мэдээлснээр, норовирус өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс тус сургуульд бүрэн ариутгал хийх аж. Норовирус өвчин нь бөөлжих, халуурах болон суулгах зэрэг шинж тэмдгээр илэрдэг аж. Дутуу боловсруулсан жимс ногоо хэрэглэх, …
-
7 March
Нийтийн тээврийн 173 автобусыг хөдөлгөөнд оролцохыг хориглолоо
Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн сахилга, соёлыг дээшлүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 15 аж ахуйн нэгжийн Нийслэлийн Тээврийн газрын “Бүртгэлийн сан”-д бүртгэлтэй 173 их …
-
7 March
“Пёнчан-2018”-д оролцсон баг тамирчдын замын зардалд улсаас 20 сая төгрөг гаргажээ
“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон баг тамирчид болон Үндэсний шигшээ багийн албанаас өчигдөр мэдээлэл хийлээ. “Пёнчан-2018” өвлийн XXIII олимпийн наадамд манай улсын гүйлтийн цанын тамирчид эх орноо төлөөлөн оролцсон ОУХМ Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн төрөлд 10 километрийн зайд уралдаж, 32:52.1 амжилтаар 90 тамирчнаас 84 дүгээр байрт шалгарсан. ОУХМ Б.Ачбадрах гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн төрөлд 15 километрийн зайд оролцож, …
-
7 March
“Бүргэдийн баяр”-т 88 настай Б.Байтейн бүргэд түрүүллээ
Энэ сарын 04-05-ны өдрүүдэд нийслэлд 11 дэх удаагаа зохиогдсон “Хаврын бүргэдийн баяр”-т Баян-Өлгий аймгаас ирсэн шилдэг 20 бүргэдчин оролцсон бөгөөд насны хувьд 14 настайгаас 88 настай азай буурал байлаа. Энэ дунд Монгол Улсын нэр хүндийг олон улсад гаргаж буй сурагч, бүргэдчин Н.Айшолпан оролцсон нь баярыг чимж байв. Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид анч …
-
7 March
Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог билээ. 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан. Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Пүрэв гараг буюу ажлын өдөр тохиож байгаа учир бүх нийтээр амарна. Тиймээс автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.
-
7 March
“Эрдэнэс-Таван толгой” хувьцааны бүртгэлийг цэгцлэх явц дуусах шатандаа явж байна
УИХ-ын гишүүн С.Батболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хувьцааг нээлттэй арилжих тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээ, хувьцаа эзэмшигч, иргэд, аж ахуйн нэгжүүдийн ногдол ашиг хуваарилах боломжийн талаар асуусан байна. Түүнд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар дараах хариултыг өгчээ. mglnews.mn
-
7 March
Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2018 оны 03 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, …
-
6 March
Ч.Саранзаяа: Ганцхан Д.Гантулга биш бид ч бас гэр бүлээрээ шалгуулж байна
УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэрэг улам л сунжирсаар байна. Зарим мэдээллийн хэрэгсэл түүнийг бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуулахаар болсон талаар мэдээлэл цацах болсон. Гэвч тэрээр “гүтгүүлсэн” гэж ярьсан хэвээр байгаа тухай хохирогчийн эгч Ч.Саранзаяа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэрээр мөн улс төрийн аль нэг хүчинтэй ямар нэгэн харилцаа холбоо огт байхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тэрээр “Гантулга гишүүн гүтгүүлсэн гэж ярьсан хэвээрээ …
-
6 March
Төмөр замын дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн гэв
Улаанбаатар Төмөр замын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудлаар хуулийнхан шалгалт хийгээд эхэлсэн. Тухайлбал, түүний ажлын өрөө болон гэрт нь нэгжлэг хийсэн тухай мэдээлэл байна. Энэ АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Төмөр замын асуудал 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөндөгдсөн. Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Д.Жигжиднямаагийн өрөөнд нэгжлэг явагдсан гэсэн баттай эх сурвалжийн мэдээлэл байна. …
-
6 March
Анхаар: Инчеон дээр Монголчуудын ачааг нарийвчлан шалгаж байна
Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд шалгалтаа нарийвчилж, Монгол “шошго”-той болгоныг хурааж эхэллээ гэсэн мэдээлэл цахим хуудсаар цацагдаж байна. Энэ нь Монголд гарсан малын гоц халдварт өвчинтэй холбоотой болов уу гэсэн таамаг байгаа юм. Инчеоны нисэх буудал дахь гаалийн ажилтнууд өмнө нь малын гаралтай бүтээгдэхүүн хагас болон бүрэн боловсруулсан, вакумдаж савласан бүтээгдэхүүнийг хураалгүй оруулчихдаг байсан бол энэ удаа хурааж авахаас гадна, …
-
6 March
Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эргүүлэн татаж шалгах хэрэгтэй гэв
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс “АТГ нь авлигатай тэмцэхгүй байгааг 2017 оны авлигын индекс батлав уу?” сэдвээр өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банканд барьцаалсан асуудалтай холбогдуулан Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн гишүүн Б.Анхныбаяр “Эрдэнэт үйлдвэрийг аливаа нэгэн бизнес эрхлэгч болон тус газрын удирдлагууд ямар нэгэн зээлийн барьцаанд гаргах хуулийн эрх мэдэл байхгүй. Эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт …
-
6 March
МБ:Төлбөрөө цаг хугацаанд нь төлж үүргээ биелүүлбэл Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэхгүй
Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн эзэмшиж буй иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулсан мэдээллийн санг “Зээлийн мэдээллийн сан” гэдэг. Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээллийг бүртгэдэг. Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл, санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай …
-
6 March
Д.Амарбаясгалан: МАН илүү хариуцлагатай, ёс зүйтэй, манлайлалтай байх ёстой
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа. -Хэдхэн хоногийн өмнө Эх орончдын өдөр, МАН-ын 97 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.Энэ үеэр таны дэвшүүлсэн мэндчилгээнээс МАН бол Азидаа анхны нам юм байна гэж ойлгосон. Зөв үү? -Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчид, МАН-ын гишүүд, дэмжигчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе.Асуултын хувьд гэвэл, Азид биш Төв Азидаа анхны нам гэдгийг би мэндчилгээндээ дурьдсан л …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл