Самсунг компани удтал хүлээлгэсэн Galaxy S9 ба Galaxy S9+ ухаалаг гар утаснуудаа танилцууллаа. “Samsung” ухаалаг гар утасны “Galaxy S9” загвар нь 5,8 инчийн дэлгэцтэй, 4Гб-н шуурхай санамжтай бөгөөд өөрт суурилсан санамж нь 64Гб бол S9+ загвар нь нь 6,2 инчийн дэлгэцтэй, 6Гб-ын шуурхай санамжтай, 128Гб-ын өөрт суурилсан санамжтай. Мөн Micro SD мемори картны тусламжтайгаар санамжийг 400 GB хүртэл нэмэгдүүлэх боломжтой аж. Ухаалаг гар утас нь …
Мэдээ мэдээлэл
February, 2018
-
27 February
Хүн амьдрах нөхцөл бүрдээгүй байршилд газар өмчлүүлэхгүй
Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй газар өмчлүүлэх тухай хуулийн хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Нийслэлийн газрын албанд чиглэл өгчээ. Уг албан бичигт: “Иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй өмчлүүлэх хуулийн заалтыг ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛАН Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байна. Иймээс …
-
27 February
НИТХ дэд бүтцийн асуудлаар хуралдаж байна
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлаар нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.
-
27 February
АНУ-ын H-2B виз гэж юу вэ?
АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын тоонд Монгол Улсыг оруулсан билээ. H-2A виз нь хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын ажиллах хүч дутагдалтай байгаа үед гадаадын иргэдийг АНУ руу түр хугацааны хөдөө аж ахуйн ажил хийлгэхээр авчрахыг зөвшөөрдөг. Энэ визний тухайд ажиллах хүчний …
-
27 February
Найруулагч Б. Баатар таалал төгсчээ
Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар таалал төгсчээ.Б.Баатар нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн,1984 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллажээ. Найруулагч Б.Баатар 1985 …
-
27 February
Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 02 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. …
-
26 February
ЦЕГ:Хүний амь хөнөөсөн этгээдийг Төв аймгийн Баянчандмань сумаас баривчиллаа
Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гариг буюу энэ сарын 21-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт гарсан 61 настай эрэгтэйг 30 орчим удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн хэргийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн 20:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гадны нөлөөтэй хүн нас барсан байна гэсэн …
-
26 February
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн харъяа эрүүл мэнд, боловсролын байгуулагуудад агаар шүүгчийг суурилуулах ажил хийгдэж байгаа билээ. Ингэхдээ агаарын бохирдлын голомт буюу хамгийн их агаарын бохирдолтой бүсд байрлах эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдэд нийслэлийн төсвийн хөрөнгөөр агаар шүүгчийг байрлуулж байгаа юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтдээ 5200 ширхэг агаар шүүгч тарааж байгаа. Үүний 15 ширхэгийг өнөөдөр Арьс судлалын үндэсний …
-
26 February
Гавьяат жүжигчин Л. Лувсан гуайн тав дахь үе “Би эндээс явахгүй” жүжигт дүр бүтээж байна
Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны мэндэлсний 100 жилийн ойд зориулан түүний зохиол болох тэртээх 62 жилийн өмнө тайзнаа тоглогдож байсан “Би эндээс явахгүй” уянгын драмын …
-
26 February
Шүүх Д.Гантулгыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авсангүй
УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох “хүчингийн хэрэг”-т Прокурор хэрэг үүсгэж, түүнийг яллагдагчаар татсан тухай мэдээлсэн билээ. Харин Д.Гантулгын хувьд прокурорын гаргасан тогтоолтой танилцахгүй зугтаад байгаа юм. Тиймээс Баянзүрх дүүргийн шүүхэд Д.Гантулгыг сэжигтнээр татаж, цагдан хорих саналыг хүргүүлсэн байна. Гэвч шүүх Д.Гантулгын хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр прокурорын байгууллагад ирж тайлбар өгөөгүй гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас сэжигтнээр татаж, цагдах хорих боломжгүй гэсэн шийдвэрийг …
-
26 February
“Монголын сонгодог бүтээлүүд” нээлтээ хийлээ
Монгол Ардын Намын үүсгэн байгуулагдсаны 97 жилий ой “Эх орончдын өдөр”-т зориулсан “Монголын сонгодог бүтээлүүд” уран зургийн үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Монголын уран зургийн галерейн захирал А.Янжив нар оролцлоо. Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга …
-
26 February
Өвлийн олимпийн наадамд оролцогч биш өрсөлдөгч орон болцгооё
Пёнчаны олимпийн наадмыг зурагтын дэлгэцнээс үзээд сууж байхад “Монгол” гэсэн нэг иймэрхүү бодлууд төрсөн юм. Хамгийн олон Монголчууд үзсэн өвлийн олимп Улсаа төлөөлж гурван тамирчид өвлийн олимпийн наадамд оролцсон. Мэдээж тамирчин бүртээ тулж ажиллах дасгалжуулагч, эмч, баг хамт олноо удирдах хүн хэрэгтэй. Гэвч гурван тамирчинг 20 гаруй дарга дагалдсанд иргэд, олон нийт дургүйцэж байлаа. Тэр нь нэг их чухал биш …
-
26 February
В.Путин, С.Шойгу нар Монгол Улсын Батлан хамгаалахын сайдыг Оросын армийн 100 жилийн ойд урьжээ
Оросын армийн 100 жилийн ой энэ жил тохиож байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уригдан оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзаж ойн арга хэмжээнд урьсанд талархлаа илэрхийллээ. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай хоёр орны цэрэг, цэрэг техникийн хамтын ажиллагаа, энэ онд болон дунд хугацаанд хамтран ажиллах талаар ярилцсан байна. …
-
26 February
Архи, согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог болно
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар байгуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг цахимжуулах ажлыг судлах, ажлын даалгавар боловсруулах ажлын хэсгийн 2 дахь хурлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгууллаа. Энэ үеэр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх цаасан суурьт бичиг баримтуудыг цөөрүүлэх, системийг хэрхэн цогцоор шийдэх, шат дамжлагыг цөөлж, зардал чирэгдлийг багасган шийдвэрлэлтийн үйл явцыг хурдасгах …
-
26 February
Их Хурлын гишүүн өөрийгөө сайн ажиллаж чадаагүй гэдгээ мэдэгдэж, дараагийн сонгуульд нэр дэвшихээс татгалзлаа
Бүгд Найрамдах Солонгос улсын Их Хурлын гишүүн Со Ги Ху, ирэх дөрөв дүгээр сард зохион байгуулагдах Улсын Их Хурлын гишүүн сонгох 20 дах удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр мэдэгдэж байсан юм. Гэвч тэрээр хэвлэлийн хурал хийж, Их Хуралд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байгаа тухай мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ “Би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Их Хуралд сууж ажиллахдаа намайг сонгосон иргэдийн итгэлийг алдалгүй чармайн ажилласан. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл